02/19/2024Cэтгэгдэл

Бидний шинэ хуудас: Гүйцэтгэх захирал Б.Нарангийн мэндчилгээ

Эрхэм хүндэт Эрксисийн гэр бүлийнхэндээ энэ захидал хүрэх өдрийн амар амгаланг эрин мэндчилье.

Миний бие Эрксис компанийн сэтгэл хөдөлгөм аялал анх эхэлсэн мөчөөс одоог хүртэл та бүхэнтэйгээ хамтдаа бүтээсэн ололт амжилт, бодит үр дүн, түүний төлөөх шаргуу хөдөлмөрлөсөн зоримог алхам бүрийн гэрч болж, мөн урт холын замд зэрэгцэн алхаж буй эрч хүчтэй багийн нэг хэсэг байгаадаа гүнээ талархаж байна. Та бүхний мэдэж байгаачлан 2018 онд Эрксис компани үүсгэн байгуулагдсанаас хойш миний бие Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан билээ. Энэ жилээс эхлэн Гүйцэтгэх захиралын хариуцлагатай ажилд томилогдож буйгаа мэдэгдье. Түүнчлэн, миний бие энэхүү эрхэм ажил үүргийг хүндэтгэн хүлээн авч байна.

Эрксисийг өнөөдрийн энэ цэгт хүргэх харгуйг тодоор замчлан чиглүүлж чин эрмэлзэл, өрнүүн их тэмүүлэл, манлайллыг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан А.Мэнд-Орших захиралд энэхүү индэр дээрээс мөн талархал илэрхийлье. Үргэлжлүүлэн Б.Наран миний бие компанийн ирээдүйн амжилт, хэтийн алхам бүрийг цаашид илүү оновчтой, үр өгөөжтэй, хүртээмжтэй байлгахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлах болно.

Хамтдаа туулсан он жилүүдийг эргэн харахад бид тэсвэр хатуужил, тууштай чанар, хөдөлмөр зүтгэлээр одоогийн өндөрлөгт хүрч чаджээ. Ийн сорилтуудыг даван туулж, гаргасан амжилт болгондоо урамшсанаар Эрксис илүү хүчирхэг болсон. Бидний энэхүү хамтдаа босгосон үнэт зүйл, өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага нь ирээдүйд хүлээж буй гялалзсан амжилтын үндэс болох нь дамжиггүй.

Ирэх 12 сарын хугацаанд Эрксис ил тод, хүртээмжтэйгээр тасралтгүй өсөн дэвжиж, өдөр тутмын үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг ханган ажиллахаар зорьж байна. 2024 оны сар бүрийн онцлон хүрэх зорилтуудыг дор харуулав.

1 сарТусгал 2023 онд олж авсан сургамж, ололтуудаа цаашид хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх

2 сарИл тод байдал Нээлттэй ил тод байдлыг хэвшүүлж, баг хамт олны доторх итгэлцэл, эв нэгдлийг бий болгохын тулд холбогдох бүх мэдээллийг хуваалцах боломжийг бүрдүүлэх

3 сарХүндлэл Ажлын байранд, хамт олны бие биенээ хүндлэх үнэ цэнтэй соёлыг төлөвшүүлэх
4 сарЭзэн болох Хүлээж авсан ажлынхаа хариуцлагыг багийн гишүүн бүр ухамсартайгаар биелүүлэх, түүнийг онцлох, эзэн нь болох

5 сарХэрэглэгчийн хүсэл, сонирхол Хэрэглэгчидийн санал хүсэлтийн системийг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахын тулд хэрэглэгчдэд төвлөрөн ажиллах

6 сарХарилцаа Ажилтан бүр харилцан уялдаж ажиллах ойлгомжтой байдал, байгууллагын бат бэх суурь болох цэгцтэй харилцааг онцлох

7 сарТогтвортой байдал Байгууллагын тогтвортой байдлыг хадгалахын ач холбогдол, алдаанаасаа суралцан урагшлах тухай

8 сарСуралцах Тасралтгүй суралцах, эрт алдаж, алдаанаасаа хурдан суралцдаг соёлыг бий болгох

9 сарХаламж Багийн гишүүд бие биенээ анхааран халамжлах, бие биенээ дэмждэг байх. Илүү хүртээмжтэй, хувьсах чадвар сайтай ажлын байрыг бий болгох

10 сар Хамтын үнэ цэнэ Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх компаний нийтлэг үнэ цэнийг бий болгох

11 сарТалархал Хийж буй ажилдаа дуртай, талархалтай хандах сэтгэлгээг дэмжин цаашлаад эерэг ажлын орчинг төлөвшүүлэх

12 сар Өсөлт Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих, хамтын өсөлтийг онцлох

Гүйцэтгэх захирлын хувьд би 2024 оны стратегийн санаачлагуудыг биечлэн гүйцэтгэж, хянаж байгаа. Үүний хүрээнд та бүхнийг сар бүрийн үйл явцын мэдээллээр баттай ханган ажиллах болно. Та бүхний итгэл, зүтгэл биднийг энд авчирсан билээ. Хамтын үйл хэргээ үргэлжлүүлэхэд бид үүнээс ч алсын зорилгодоо хүрнэ гэдэгт эрхэм та ч эргэлзээгүй биз ээ.

Та бүхний хазайшгүй дэмжлэгт дахин талархаад амжилт өөд өсөх их аянд хамтдаа гарцгаая.

Таныг хүндэтгэсэн,

Б.Наран