03/12/2020Cэтгэгдэл

Цахим хуудастай ч гүйцэт үр дүнг нь гаргаж чадахгүй байна уу?🤔

Ээёоо энэхүү нийтлэлийг уншиж байгаа яг тэр мөчийн мэндийг танд хүргэж байгаа нь яг одоо амьдрал үргэлжилж байгаа гэдгийн илэрхийлэл юм шүү. 🙃

Гарчигт бичсэн асуудал танд тохиолдсон уу? Энэ бол одоогийн Монголын ихэнх байгууллагуудад бодитоор тохиолддог зүйл юм. Өөрөөр хэлбэл бид цахим хуудас, сошиал медиа, интернет маркетинг нь чухал гэдгийг ойлгосон ч түүнийг бүрэн гүйцэт хэрэгжүүлж хараахан чадаагүй байна. Бүгд биш ч дийлэнх газрууд хэрэгтэй юм байна, эсвэл бүгд цахим хуудастай болсон болохоор адилхан болох ёстой гээд болсон шиг. Мэдээж хэрэг энэ зүйлд хэн нэгний хөдөлмөр бас тодорхой төсөв зарцуулагдсан. Гэвч…… тэ? ямар ч амьгүй, зарим нь бараг анх хийгдсэн яг тэр хэвээрээ, нэг ч салхи ороогүй ххэ.

За одоо шийдэл ярья, мэдээж бас тодорхой хэмжээнд ашиглаж байгаа байгууллагууд ч байгаа л даа. Миний дараах бичсэн хэдэн зүйлс таны цахим хуудсыг идэвхтэй, үр дүнгээ өгч борлуулалт болоход туслана гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн эхлээд яг одоогийн цаг үетэйгээ хөл нийлүүлсэн буюу технологи, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн байна уу үгүй юу гэдгийг дараах шалгах хуудсаар үзээрэй. ✍️
  • Гар утсанд тохирч ажилладаг уу? ихэнх хүмүүс ухаалаг утсаар интернетэд холбогдож байгаа цаг үе.
  • Google Analytics-аа холбосон уу? өөрөөр хэлбэл цахим хуудасныхаа хандалт, хүмүүсийн илүү уншиж буй мэдээлэл гэх мэт мэдээллүүдийг тоон үзүүлэлтээр харах боломжоо бий болгосон уу?
  • Цэгцтэй кодчилоор бичигдсэн үү? өөрөөр хэлбэл програмист хүмүүсийн бичсэн код ч дотроо сайхан муухай, цэгцтэй цэгцгүйгээр ялгагддаг. Таны цахим хуудас? Энэ нь цахим хуудасны ачааллах хурд болон нэмэлт хөгжүүлэлт хийх зэрэгт нөлөөтэй.
  • Зочилсон хэрэглэгчдэд анхан шатны болон шаардлагтай мэдээллүүдийг өгөхүйц бүрэн мэдээлэл орсон байна уу?
  • Таны цахим хуудасны линк буюу холбоосууд бүрэн гүйцэт ажиллагаатай байна уу? зарим холбоосууд дарахаар ажиллахгүй байх тохиолдлууд байдаг шүү дээ.
  • Сошиал медиа хуудсуудтайг холбогдсон уу? хялбар шэйр буюу хуваалцах боломж, мөн танай байгууллагын сошиалуудруу очих холбоосууд.

Дээрх хэдэн асуултууд бол хамгийн энгийн бөгөөд анхан шатны цахим хуудасны шаардлага юмаа. Та өөрийнхөө цахим хуудсанд уг асуултуудыг тавьж үзээрэй. Харин одоо дараах бичигдсэн зүйлүүд бол цахим хуудсаа үр дүнтэй ашиглахад тань туслах хамгийн энгийн эхний алхамууд юм шүү.

1 . Дата мэдээлэл дээрээ ажиллах🧐

Интернет, технологи ашиглах нэг давуу тал нь статистик тоон мэдээлэл бүхий л зүйл дээрээ харах боломж байдаг. Тиймээс та цахим хуудасныхаа статистик мэдээллийг дэлгэрэнгүй харж түүн дээрээ үнэлэлт дүгнэлт хийснээр юуг сайжруулах, юуг анхаарах хэрэгтэйг олж чадна. Google Analytic бол маш их хүн хэрэглэдэг мөн төлбөргүй багаж юм.

2. Контент маркетинг 🎬

Таны цахим хуудсанд хандалт авчирах хамгийн том боломжуудын нэг бол контент маркетинг буюу цахим хуудастаа зориулан агуулга бүтээх. Видео, нийтлэл гэх мэт төрлүүдийн хувьд бол таны сонголт. Тогтмол бөгөөд таны зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл оруулж байх нь таны цахим хуудсыг бодит үр дүнгээ өгөхөд маш том дэмжлэг болно.

3. Поп ап идэвхжүүлэлт 🧩

Энэ бол цахим хуудсанд зочилсон хэрэглэгчтэй илүү ойр харилцаа үүсгэхэд туслана. Та миний бичиж байсан цахим хуудсаа поп ап ашиглан идэвхжүүлэх нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

4. Хайлтын системийн оновчлол 🤖

Энэ зүйлийн талаар бол та сонссон байх гэж бодож байна. Товчхондоо googleyahoo гэх мэт хүмүүсийн ашигладаг хайлтын сайтуудад хүмүүс ямарваа нэгэн холбоотой мэдээлэл хайхад таны цахим хуудас гарч ирэх тухай асуудал юм. Хайлтын системийн оновчлолоо сайжруулах буюу хүмүүс хайлт хийхээд гарч ирэх мэдээллүүдийн дээгүүр гарахад бас тодорхой ажлууд хийх шаардлагтай байдаг. Хамгийн эхлээд on page, off page оновчлол хийх, google site map-д бүртгүүлэх, түлхүүр үгнүүд оновчлох ажлуудыг хийгээрэй. Үүн дээр нэмэгдээд маш олон зүйлүүд хийж болох ба сэдющвийнхээ хүрээнд энэ хүргээд хязгаарлая. Энэ зүйл нь маш том бас нэг ажил болдог. Та өөрийн цахим хуудсаа идэвхжүүлэхийн тулд заавал анхаарах ёстой нэг ажлуудын нэг бол SEO буюу хайлтын системийн оновчлол шүү.

5. Сошиал медиатай уялдуулах нь 🤳🏿

Дараагийн цахим хуудсаа үр дүнтэй байлгахад хэрэгтэй зүйл бол сошиал медиа. Сошиал медиа маркетинг гэж тусдаа том зүйл байдаг ч өөрсдийн сошиал дээрээ цахим хуудасныхаа хандалтыг нэмэгдүүлэхэд зориулсан агуулгууд бэлтгэж дэмжих хэрэгтэй. Мөн өөрийн цахим хуудсан дээрх мэдээллүүдийг хүмүүс шууд бусадтай сошиал медиа дээрээ хуваалцах боломжуудыг бүрдүүлж өгөх нь зүйтэй.

6. Бодит үйл явдлуутай уялдуулах нь🎪

Энэ бол шуу маркетинг гэдэгтэй адил цахим хуудсаа шууд дэмжих чиглэл юм. Жишээ нь та ямар нэгэн уралдаан хэрэглэгчдийнхээ дунд зохиохоор боллоо гэж бодоход оролцох материалаа илгээхдээ цахим хуудасруу хандаж илгээхээр дүрэмдээ тусгах хэрэгтэй. Энэ мэтчилэн маш олон төрлөөр өдөр тутам хийгддэг үйл ажиллагаандаа цахим хуудсаа уялдуулж ажиллах нь үр дүнтэй.

7. Цахим хуудсаа үр дүнтэй ашиглахад туслах багажууд 🏺

Танд хэдэн багажуудыг санал болгоё. Таны цахим хуудсыг илүү ашигтай, бодит үр дүнтэй байлгахад туслаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү цахим хуудас нь үнэ төлбөргүй хувилбараар ашиглах боломжтой бөгөөд үнэгүй ашиглах багцад цахим хуудсанд хандсан хүмүүсийн хулганы товшилтыг хянах, анализ дүн шинжилгээ хийх боломж, сайтын текстэн агуулгын хүртээмжийг хэмжих, хянах боломж, мэйл цуглуулах боломж, сошиал медиа шэйр функц нэмэх боломжууд байдаг.

Хэрэглэгчийн цахим хуудсан дээрх үйлдлийг бичих, хаана даралт хийж буйг хянах, сайтын аль хэсгийг хүмүүс илүү уншиж аль хэсгээс орхин гарч буй зэрэг мэдээллийг энэхүү багажын тусламжтайгаар та мэдэх боломжтой. Мөн санал асуулга авах хэсэг үүсгэх, судалгаа авах форум зэргийг хялбараар үүсгэж цахим хуудсандаа ашиглах боломжыг бий болгоно.

Цахим хуудас ажиллуулдаг хэн бүхний заавал ашиглах ёстой сайт. Таны цахим хуудасны хандалтаас эхлээд шаардлагатай анализ, дүгнэлтүүдийг танд гаргаж өгнө. Мэдээж хэрэг хамгийн том давуу тал нь та хэрэглээний хязгааргүй төлбөргүй ашиглах боломжтой.

Таны цахим хуудсанд байрлаж буй линк буюу холбоосууд бүгд ажилладаг уу? Зарим нэг нь шинэчлэлт хийгдээгүй буруу хаяг байж хэрэглэгчдэд таагүй сэтгэгдэл төрөх аюулаас сэргийлж тогтмол шалгах боломжийг танд энэхүү цахим хөтөчний багаж буюу extension олгоно.

Үнэ төлбөргүй энэхүү сайтад хандан өөрийн байгууллагын цахим хуудсанд хэрэгцээт анализуудыг өрсөлдөгчидтэйгөө харьцуулан хийлгээрэй. Хайлтын системийн оновчлол буюу Google, Yahoo гэх мэт сайтуудын хайлтын илэрцэд дээгүүр гарахад анхаарах шаардлагатай зүйлсийн шинжилгээг таны өмнөөс хялбараар хийж өгнө.

Энэхүү сайт нь мөн адил хайлтын системийн оновчлолд зориулсан бөгөөд өөрийн цахим хуудасны хайлтын системийн оновчлол буюу SEO-д хэрэгтэй мэдээлэл, анализ дүн шинжилгээг уг сайтын тусламжтай хийх боломжтой.

Дизайнерчдын фотошоп дээр ажиллах ур чадварыг танаас шаардахгүйгээр түүнтэй ижил гайхалтай зурган агуулгыг бүтээхэд энэ сайт танд тусална. Үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Та цахим хуудасны дизайнд мэргэжилтнүүдийн эсвэл баг хамт олныхоо саналыг хялбараар авахыг хүсэж байна уу, тэгвэл энэ сайт танд бусдыг сэтгэгдлийг хялбар цуглуулахад тусална.

Сүүлийн санал болгох багаж бол Монголын төдийгүй дэлхийн цорын ганц нээлттэй эх дээрх өсөлтийн маркетингийн багаж ЭРКСИС байна. Таны интернет маркетингийн ажилд маш том тус нэмэр болох багаж шүү.

За ингээд энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе! Танд хэрэгтэй зүйл хуваалцахыг хүсч өөрийн багахан туршлагаасаа хуваалцлаа. Энэ чиглэлээр 6 жил ажиллаж, сонирхож бодит Монголын зах зээл тоглолотонд оролцож байсан хүний зүйл шүү. Амжилт хүсэе!