03/12/2020Cэтгэгдэл

Эрксисийг ашиглан мэйл маркетинг хэрхэн хийх вэ?📨

Мэйл маркетинг нь дижитал маркетингийн хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдгийг та бүхэн мэдэх биз. Тэгвэл Эрхэсийн боломжуудаас маркетингийн багт өгч буй том давуу талын нэг нь мэйл маркетингийг хүссэн төрлөөрөө эрхэс дотроосоо явуулах боломж юм.

Тэгвэл Эрхэсээс мэйл маркетингийг дараах гурван алхамаар хийх боломжтой.

🎯 Сегмент бэлтгэх

Ашиглаж буй эрхэстээ интеграциар холбосон фейсбүүк, твиттер, Жимэйл мөн цахим хуудасны чатаас орж ирсэн хэрэглэгчид бүгд систем дээр Customer буюу хэрэглэгчид цэсэнд бүртгэгдэж байдаг. Мөн мэдээж та өөрөө хэрэглэгч нэмж бүртгэх, эксэл файлаар хэрэглэгчдийн бүртгэл оруулах боломжууд бий.

Бүх бүртгэлтэй хэрэглэгчдрүү шууд мэйл илгээх боломжтой ч хийж буй ажлаа үр дүнтэй, илүү нөлөөтэй байлгахын тулд хэрэглэгчдээ ангилах буюу сегментлэх шаардлагтай.

Customer буюу хэрэглэгчид цэсрүү нэвтрэн сегментээ удирдах боломжтой.

Сегментийг дараах үндсэн нөхцөлүүдээр үүсгэх боломжтой.

Үүнд шинэ утга оруулах боломжтой бөгөөд үүнийг Settings -> Properties гэж оруулна.
Үүсгэх нөхцөлөө сонгосны дараагаар түүний хэмжих нэгжийг мөн тохируулж өгөх шаардлагтай.

Жишээ болгон цахим хуудсанд 15 дээш удаа нэвтэрсэн хэрэглэгчдийн сегментийг үүсгэхэд дараах байдлаар тохируулж өгнө.

Customer > New Segment > Add Condition үүнээс Session Count буюу хандалтаар ангилахыг сонгон is greather than утгыг тохируулна. Мэдээж тоогоор үүнийг хэмжих тул хэмжих нэгжийг numbers болгон хэдээр тоолох утгаа оруулж хадгалснаар таны хандалтын тоогоор ангилсан сегмент бэлэн болно.

Энэ мэтчилэн та өөрийн хэрэглэгчидээ ангилах нь мэйл маркетинг хийхэд төдийгүй зах зээлээ бүрэн гүйцэт ойлгоход том дэм болно гэдэгт итгэлтэй байна.

🎨 Мэйл загвараа бэлдэх

Хүнд очих мэйл зөвхөн текст бус тодорхой хэмжээний дизайн, харагдах байдалд анхаарсан бол бичсэн зүйлийг унших магадлал ихэснэ. Эрхэст мэйлийнхаа загварыг Settings > Mail Template гэсэн үйлдлээр оруулна.

New Email Template цэсэн дээр дарж шинээр загвар оруулна.

Таны мэйл загвар ухаалаг утсаар уншихад эвдрэлгүй байх ёстойг мартав. Тантай хамтран ажилладаг хүмүүсээс кодын түвшинд ажилж чаддаг хүн бий бол түүгээр өөрийн хүссэн загварыг хийлгэж болох юм. Эсвэл бидний санал болгосон энгийн загваруудаас ашиглаарай.

Интернетэд заавал кодын мэдлэг шаардахгүйгээр өөрөө мэйлийн загвараа бүтээх боломжтой багажууд байдаг ба дараах хэдийг санал болгож байна.

📧 Эрксисээс мэйл маркетинг хийх

За одоо мэйл маркетинг хийхэд шаардагдах үндсэн хоёр зүйлээ бэлдсэн тул мэйл маркетинг хийхэд маш амархан. Өө тийм мэдээж та мэйл-ээр юу илгээх, ямар CTA ашиглах эсэхээ мэдээж шийдсэн байх хэрэгтэй.

Анхны алхам бол Engage > New Message

Уг сонголтуудаас автоматаар тогтмол илгээгэх мэйл болон нэг удаа явуулах мэйлүүдээс сонгох боломжтой.

Өөрийн явуулах гэж буй мэйлээс хамааран сонголтоо хийж дараах гурван талбарыг гүйцээснээр таны мэйл илгээгдэнэ.

  • Сувгаа сонгох: Email or Messenger үүнээс мэдээж мэйлийг сонгоно.
  • Сегментээ сонгох: Үүсгэсэн сегментүүдээс мэйл илгээхийг сонгоно.
  • Өөрийн мэйл дээр бичих контентийг бичих талбар, хэнээс мэйл очих, ямар мэйлийн загвар ашиглах, мэйлийн гарчиг юу байх сонголтуудыг хийснээр таны мэйл илгээгдэхэд бэлэн боллоо.

Танд амжилт хүсэе! 👍