Энэхүү нийтлэл маань үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тоглолт хийдэг мэргэжилтнүүддээ зориулагдлаа. Гадны мэргэжилтнүүд 2019 онд ашиглахад үр дүнтэй гэсэн маркетингийн идэвхжүүлэлтүүдийг өөрсдийн зүгээс хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.
Сошиал медиад нөлөөлөгчдийг маркетингдаа ашиглах нь үр дүнтэй идэвхжүүлэлтүүдийн нэг юм. Таны зорилтот хэрэглэгчдэд нөлөөлж болохуйц олон уншигчидтай блог бичигч, инстаграмийн нөлөөлөгч, юүтүбийн бичлэг хийгч зэрэг хүмүүстэй хамтран хэрэглэгчидтэй зориулсан агуулга бэлтгэн хүргээрэй.
2. Хэрэглэгчидтэй холбогдох арга хэмжээнүүд зохион байгуулах 🎪
Миний хамгийн дуртай, хүмүүст зөвлөдөг маркетингийн арга бол хүмүүсийн оролцоог хангасан арга хэмжээнүүд зохион байгуулах. Бид сардаа 2 удаа жижиг арга хэмжээ зохион байгуулдаг. Арга хэмжээний үр дүнд хүмүүстэй харилцаа үүсгэх, мэйл баазаа нэмэгдүүлэх, мэдээллүүд хуваалцах гэх мэт олон зүйлсийг хийж чаддаг юм. Мэдээж хэрэг хүмүүсийн сонирхол татахуйц, хэрэгтэй арга хэмжээ байх хэрэгтэй.
3. Өөрсдийн цахим хуудсыг дэлгүүр болго 🛒
Бидний үндсэн маркетингийн багаж бол манай цахим хуудас. Одоогийн бизнесийн зах зээлд бол таны цахим хуудас таны бизнесийг төлөөлж буй дэлгүүр юм. Гар утсанд тохирч ажилладаг цахим хуудас нь төлбөрт сурталчилгаа ашиглалгүй хайлтын системд дээгүүр гарах боломжыг өгдөг. Мөн цахим хуудсанд ашиглах зургууд сайн байх хэрэгтэй. Сошиал медиа болон бусад сувгуудаар цахим хуудсаа идэвхжүүлж, хэрэглэгч зочилж ирсэн тохиолдолд таны цахим хуудаснаас хангалттай мэдээлэл авч байх чухал.
4. Инстаграм түүхүүд(Story) ашигла 🤳🏿
2019 онд өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлэгч сошиалын нэг бол инстаграм бөгөөд түүний стори буюу түүхүүдийг дэлхий даяар 500 сая хүн өдөр тутамдаа тогтмол ашиглаж байна. Мэдээж хэрэг уг боломжыг ашиглан хэрхэн өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө борлуулах вэ гэдэг асуулт гарна. Хамгийн сайн аргууд бол хүмүүстэй стори ашиглан харилцаа тогтоох. Стори хийхдээ санал асуулга явуулах, стикерүүд ашиглах, хөдөлгөөнт зургууд ашиглах гэх мэт боломжуудыг ашиглах хэрэгтэй. Мэдээж хүн холбогдох сэдэл төрүүлэйхүйц бас энгийн байх гэдгийг мартаж болохгүй.
5. Хэрэглэгчдийн түгээмэл асуултуудаар нийтлэл бичих 📝
Цахим хуудсыг үр дүнтэй ажлуулах, хэрэглэгчиддээ мэдээллээ бүрэн хүргэхэд цахим хуудас маш хэрэгтэй. Үүнийг идэвхжүүлэх аргуудын нэг бол блог нийтлэл тогтмол бичих гэдгийг та бүхэн мэдэх байх. Харин хаанаас нийтлэлийнхээ санааг олох, эхлэхээ мэдэхгүй бол хамгийн үр дүнтэй бөгөөд хэрэглэгчдэд хэрэгтэй нийтлэл бол тэдний байнга асуудаг асуултуудад үндэслэн нийтлэл бичих юм.
Дээрх зөвлөгөөнүүд дээр нэмэгдээд:
📍Хэрэглэгчидтэйгээ харилцах, тэдэнтэй дараагийн шатанд харилцах өөрсдийн ажлаа үр дүнтэй байлгахад та бүхэнд ЭРКСИС системийг бид зөвлөж байна. Та 14 хоногийн үнэгүй, туршилтын хувилбараар ашиглаж үзээрэй. Уг салбарын томоохон компаниуд бидний харилцагч болон бодит үр дүнг өөрсөддөө гаргасаар байна.