03/12/2020Cэтгэгдэл

💬💬💬 Онлайн туслах буюу Live Chat-ын талаар 💬💬💬

Та хэрэглэгчидтэйгээ ямар ямар сувгаар дамжуулан харилцдаг вэ?

Энэ асуултад бизнес эрхлэгчид, маркетинг, хэрэглэгчтэй харилцах албаныхан янз янзаар хариулдаг ч манайд ихэвчлэн
1. Сошиал медиа
2. Имэйл
3. Утас
4. Вебийн онлайн туслах гэсэн хариултыг өгдөг.

Фэйсбүүк хуудас монгол хэрэглэгчдийн хувьд хамгийн өргөн хэрэглээний суваг мөн ч тусламж авах тохиолдолд онлайн туслах ашиглах нь илүү үр дүнтэй гэсэн тоо баримт байна. Хэрэглэгчтэй харилцах сувгуудаар дамжуулан хийсэн сэтгэл ханамжийн судалгаанд:
1. Live Chat 92%
2. Voice 88%
3. Вебийн форм буюу маягт 85%
4. Имэйл 85%
5. Фэйсбүүк 84% гэсэн дараалалтай байна.

Харин онлайн чатны хариу өгөх хурд 2 цагаас бага байдаг бол Фэйсбүүк хуудсынх дунджаар 10 цаг, Имэйл харин 17 цаг байдаг. Онлайн туслах ашиглахыг илүүд үздэг хэрэглэгчдээс доорх судалгааг авав.


Яагаад онлайн чатыг сонгодог вэ?

Фэйсбүүк мессенжер болон имэйл ашиглах үед бусад имэйл болон фэйсбүүкээ шалгах гэх мэтээр анхаарал өөр тийш нь чиглүүлдэг учраас онлайн чат илүү үр дүнтэй байдаг юм байна. Онлайн худалдааны вебсайтуудын хувьд хэрэглэгч юм асуух хамгийн хэрэгтэй үед нь Live Chat буюу нэг үгээр худалдагч нь ойр байдаггүй учраас бүтээгдэхүүн худалдан авалтад сөрөг нөлөөтэй. Танайх утасны апп-тай, түүгээрээ дамжуулан хэрэглэгчтэй харилцах, тусламж үзүүлэх шаардлагатай бол Live Chat зайлшгүй сонголж болж хувирна.

Та Эрксис Платформын мессенжер цэсийг ашиглан өөрийн компани, бизнесийн онлайн туслахтай болоход ердөө 5 минут л шаардагдана. Харин та бусад сувгуудаа ч гэсэн үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэй бол ЭРКСИС-т бүгдийг нь холбочхоод нэг газраас бүгдэд нь хариу өгөөд байх боломжтой.

14 хоногийн турш ЭРКСИС платформыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ашиглаж үзэхийг хүсвэл энд дарна уу.

Эрксис Мессенжерийг (онлайн туслах) хэрхэн тохируулж веб дээрээ тавих зааврыг дараагийн нийтлэлээс уншаарай.