03/12/2020Cэтгэгдэл

🤖 Дижитал шилжилт хийхдээ байгууллагууд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Дэлхий нийт даяар технологийн хөгжил бүхий л салбар, өдөр тутмын амьдралд маш их өөрчлөлтүүдийг хурдацтайгаар авчирч байна. Жишээ нь дэлгүүрээс худалдан авалт хийх, хөгжим сонсох, мэдээлэл хүлээн авах, эмчийн цаг авах гэх мэт олон зүйлс өөрчлөгдөж хувьсав.

Бизнесийн байгууллагын хувьд ч технологийн шийдлийг ашиглах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүсч, Монголын бизнесийн байгууллагууд технологийг их бага хэмжээгээр ашиглаж байна. Тэгвэл бидний яриад байгаа энэ зүйл, сүүлийн үед дижитал шилжилт хийх гэх нэр томёогоор яригдаад буй байгууллагын үйл ажиллагаандаа технологийг ашиглахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Энэхүү нийтлэл нь Монголын бизнесийн байгууллагуудын одоогийн бодит туршлага болон гадны баталгаат эх сурвалжуудаас цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн бичигдэв.

Технологийн шилжилт хийх нь жижиг, дунд, том бизнесүүд, үйл ажиллагааны чиглэл зэргээс хамаарч байгууллага бүрд өөр өөр байна. Дижитал шилжилт гэдэг зүйл нь зөвхөн програм үйл ажиллагаандаа ашиглах биш, түүнээс том цар хүрээтэй ойлголт юм. Дараах хэдэн зүйлсийг анхаарч ажиллах нь танай байгууллагын дижитал шилжилтийг үр дүнтэй хийх, зардал бага байх боломжыг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

📝 ✏️ Төлөвлөлт болон том зураглалаа гаргах нь

Удирдлагын түвшинд дижитал шилжилт хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд том зураглалаар харж зорилго, зорилт, төлөвлөгөөг нарийн гаргах хэрэгтэй. Жишээ нь зарим бизнесийн байгууллагууд төлөвлөлтгүй орсноос хоорондын уялдаа холбоотойгоор ажиллах боломжгүй програм хангамжууд ашиглаж, цаашид өргөжих, томрох бололцоогүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа ашиглаж буй технологийнхоо хүрээнд ажлын цар хүрээ нь баригдмал болсон байх тохиолдлууд гардаг.

Тиймээс төлөвлөлтийг мэргэжлийн багтай хамтран гүйцэтгэх, эсвэл мэргэжлийн хүнээр гүйцэтгүүлэхэд татгалзах хэрэггүй.

🕴🏻 💃🏻 Байгууллагын соёлын өөрчлөлт болгох нь

Дижитал шилжилт нь эхлэх хугацаатай, дуусах хугацаатай зүйл биш юм. Өдөр тутам хийгээд тогтмол цаашид үргэлжилж байгууллагын соёлын нэг хэсэг болж байж амжилттай үр дүнгээ өгнө. Тиймээс ажлын стандарт, явцад үүнийгээ нэвтрүүлэх шаардлагтай. Жишээ нь байгууллагын дотоод харилцааг технологи ашиглан илүү хурдан шуурхай болгох, хэрэглэгчтэй харилцах харилцааг технологийн шийдлүүд ашиглаж илүү үр дүнтэй байлгах, мэдээлэл цуглуулалтыг тогтмол хийх гэх мэт ажлууд үргэлж сайжирч хөгжих хэрэгтэй.

Дижитал шилжилт бол тасралтгүй үргэлжлэх процесс юм.

Мөн шинэ нэвтэрсэн зүйлийг баг хамт олон суралцах соёлыг зөв бүрдүүлэх шаардлагтай. Хэн нэг нь сайн сураагүйгээсээ болж санаа зовох байдалтай үлдэх бус бусдаасаа тусламж хүсэх, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй юм.

👩🏻‍🏫 👨🏻‍🏫 Удирдлага өөрөө манлайлагч байх нь

Олон байгууллагуудын амжилттай хэрэгжүүлж чадаагүй туршлага нь удирдлагын түвшинд манлайлал дутснаас болсон байдаг. Ихэнх мэдээлэл, нийтлэлд дижитал шилжилтэнд байгууллагын удирдах албан тушаалтнууд маш чухал үүрэгтэй байдгийг онцолсон бөгөөд манлайллаар уриалах нь амжилттай шилжилт хийх нэг түлхүүр гэдгийг тодотгожээ.

🧐 👥 Хэрэглэгчид төвлөрөх нь

Энэ бүх үйл ажиллагааны бүх чиглэл хэрэглэгчиддээ илүү сайн туршлага үлдээх, илүү сайн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Бидний хийж буй ажлуудын үр дүн бизнесийн болон байгууллагын үндсэн зорилго, стратегид үнэхээр туслаж чадаж байна уу гэдгийг үргэлж санах хэрэгтэй юм. Мөн байгууллагын хамт олны ажиллагааг сайжруулах, дэмнэх болохоос тэдний бүтээмж, үр дүнд сөрөг нөлөөтэй байж болохгүй.

Өөрөөр хэлбэл дижитал шилжилт нь баг хамт олон хэрхэн хамтран ажиллах тухай болохоос, зөвхөн технологи ашиглан ямар нэгэн ажлыг хийх тухай зүйл биш юм.

📊 📈 Бодит үр дүнг гаргах нь

Өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж буй технологийн шийдлүүдийн үр дүнг гаргах хэрэгтэй гэдэг нь мэдээж тодорхой. Гэхдээ энэ хэсгээс хамгийн чухал зүйлсийн нэг бол дата мэдээлэл дээр тоглолт хийх билээ. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ зуунд бүх төрлийн тоон үзүүлэлтүүдийг гаргаж, дүн шинжилгээ түүнд хийж шийдвэр гаргалтанд ашиглаж бодит үр дүнг гаргах нь манлайлагч, өрсөлдөөнд тэргүүлэгч байх нэг чанар юм. Та бүхэн big-data, data-driven гэх мэт олон нэр томёонууд сүүлийн үед сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь энэхүү бичсэн нийтлэлд дурдагдсан зүйлс нь зайлшгүй анхаарах зүйлсийг төлөөлөл юм. Хэрвээ та маркетинг, борлуулалт, хэрэглэгчидтэй харилцах хэлтсийн үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, дата мэдээллүүдээ тогмтол хөтлөх, хянахыг хүсвэл ЭРКСИС платформыг туршиж үзээрэй. Технологийн хөгжилтэй хөл нийлүүлж ашиглахад маш том тус болж чадна гэдэгт итгэлтэй байна.