05/04/2021Cэтгэгдэл

4-р сарын бүтээгдэхүүний шинэчлэлт

Cистемийн үзүүлэлт

Манай хөгжүүлэлтийн баг програм сайжруулалт болон алдаа засахаас гадна системийн гүйцэтгэл үзүүлэлт дээр нэлээн ажилласны үр дүнд эрксис SaaS дээр 4-р сард хийгдсэн бүх үйлдлүүдийн 99.77%-ийг 1 секундын дотор гүйцэтгэсэн байна. Сарын эхээр аливаа үйлдлийг гүйцэтгэхэд хамгийн ихдээ 00:04:19 сек зарцуулсан бол сарын дунд үеэс 00:02:10 сек болов. Та хамгийн сүүлийн үеийн техникийн өөрчлөлтүүдийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Онцлох сайжруулалт

Карт Сегментээр Campaign явуулах (Campaigns targeting Card Segments)

Аливаа картыг Pipeline-ын үе шат /stage/ хооронд зөөх үед автомат Campaign имэйл тохируулж болдог боллоо. Ингэхдээ тухайн картад зориулсан тусгай талбар /custom property/, карт сегмент болон Campaign функцүүдийг ашиглана. 

Урд нь автомат мэйл нь хэрэглэгч, компани, үзэгчид зэрэг хэрэглэгчидийг сегментлэх замаар явдаг байсан бол одоо тикэт, таск, борлуулалтын талбаруудад тухайн карт ямар үе шатандаа /stage/ явж байгаагаас хамааран сегментлэж автоматаар мэйл илгээх боломжтой боллоо. Үүнийг хэрхэн ашиглах талаар үзэхийг хүсвэл, энд дарна уу. 

17.09.45.gif дахь CleanShot 2021-05-03

Компанийн Сегментээр Campaign явуулах (Campaigns targeting Company Segments)

Мөн аливаа компаний бүх холбоотой ажилчдад мэйл илгээх боломжтой болсон. Ингэснээр хэрэглэгчид маань компаний сегментээр дамжуулан хамтрагч байгууллага, бараа нийлүүлэгчид гэх мэтээр ангиллан Campaign зурвас илгээх боломжтой юм.

Нэмэлтээр харагдах талбарууд (Properties)

  • Хэрэглэгчийн профайл болон Форм үүсгэхэд хэрэглэж болох “Middle Name” гэсэн шинэ талбар нэмсэн.
  • Компаний профайл болон Форм үүсгэхэд хэрэглэж болох “Улс” (Headquarters) гэсэн шинэ талбар нэмсэн.
  • Аливаа картын тусгай талбарыг зөвхөн аль нэг board, pipeline-д харуулах боломжтой болсон.
    • Хэрвээ board, pipeline сонгоогүй бол бүх хэсэгт харагдана
    • Хэрвээ зөвхөн board сонгоод pipeline хэсгийг хоосон орхивол тухайн board-д хамаарах бүх pipeline-д харагдана
CleanShot 2021-05-03 дээр 23.31.27.png
  • Аливаа талбар (property) болон талбаруудын грүппийг (property group) өөрийн харахыг хүссэн дарааллаар зөөж болдог болсон:

Багийн гишүүд (Team members)

Шинээр багийн гишүүн үүсгэхдээ холбогдох сувгийг нь шууд сонгож болдог болсон. Ингэснээр Settings -> Channel руу орж тухайн шинэ багийн гишүүний холбогдох сувгийг нь сонгох шаардлагагүй боллоо.

Засвар болон ерөнхий сайжруулалт

Ерөнхий 

  • Team Inbox-ын мессежүүдийг шошгоор (tag) шүүхэд хүндрэлтэй байсныг үндсэн, дэд шошготой болгон задалж харах болмжтой болгосон.
  • Харилцагчдын мэдээллийг шинэчлэх үүднээс импорт хийх үед тусгай талбарын (custom property) дата арчигдаж байсныг зассан.
  • SaaS үед компаний тусгай домэйн тохируулах нэмэлт боломж нь дууссан үед буцаад subdomain.app.erxes.io руу шилжихгүй байсныг зассан.
  • Growth hacking дээр error 400 алдаа гарч байсныг зассан.
  • Outgoing webhook: payload формат нь Slack-тай тохирохгүй байсныг зассан.
  • Форм бөглөсний дараа харилцагчид шууд явуулах имэйл (Form confirmation email) дээр бүх имэйл загваруудаас сонгож болохгүй байсныг зассан.

Campaign

  • Өмнө нь Auto Campaign имэйлийг хэрэглэгчийн түүх дээр бүртгэдэггүй байсан бол одоо бүртгэдэг болсон. Ингэснээр та тухайн харилцагч руу нь өмнө нь явуулсан бүхий л харилцааг нэг дороос харж чадна. 
  • Имэйл явуулах үед давхардуулалгүй хэдэн удаа нээж үзсэн, холбоос дээр дарсан гэх мэтээр зөв статистик тоог харуулдаг болсон.
  • Manual campaign хадгалсны дараа илгээх гэхээр болохгүй байсныг зассан.
  • Нэг campaign дотор олон сегмент эсвэл шошго (tag) сонгосон бол давхардсан хэрэглэгчдийг нь таниж олон удаа тухайн мессежийг явуулдаггүй болгосон.
  • Имэйл болон чат мессежийг тухайн хүнд нь тохирсон байдлаар явуулахад ашиглагддаг attribute нь тухайн тусгай талбар (custom property) дээр утга агуулаагүй бол хоосон харагддаг болсон. Өмнө нь attribute нь контент дотроо код хэлбэрээрээ тухайн харилцагчдаа очдог байсныг болиулсан.
  • Сегмент үүсгэхдээ сар, өдөр, цагаар ангиллах үед бичиг утгыг сайжруулсан. Одоо М – гэдэг нь сар, m – гэдэг нь минутыг илтгэнэ. Жишээлбэл, now-1M гэдэг нь өнөөдрөөс эхлэн сүүлийн 30 хоногт үүссэн бүх харилцагчдыг шүүх юм. Харин жижиг үсгээр бичвэл яг одоогоос сүүлийн 1 минутад үүссэн харилцагчид гарч ирнэ.

Boards & Pipeline

  • Тухайн картыг өөр хэсэг рүү зөөх үед шууд өөрлөгддөггүй байсан нь одоо шууд шинэчлэгддэг болсон.
  • Компаниар шүүх үед бүрэн шүүхгүй байсан нь засагдсан.
  • Картын тууз (label) үүсгэх эсвэл засах үед хэрэглэгч өөрсдийн дурын өнгөний кодоо оруулах боломжтой болсон.

Contact

  • Улс орны далбайн зураг эвдэрсэн байсныг шинээр засаж оруулсан
  • Сегмент үүсгэхдээ тухайн сегментее эцэг сегментээр сонгочихсон үед Контакт цэсэнд тухайн сегментийн тоо 0 зааж байсан. Энэ нь эхлэл төгсгөлгүй рекурс логик үүсгэж байсан учраас аливаа сегментийг өөрөө өөрийгөө эцэг сегментээр сонгож болдоггүй болгон сайжруулсан.

Integrations

  • Аливаа нэг  хэрэглэгч Фэйсбүүк Мессенжерээ холбочихсон тохиолдолд тухайн хэрэглэгч дахин Фэйсбүүк Пост холбох боломжгүй байсныг зассан.
  • Хэрэглэгч Фэйсбүүкийн нууц үгийг сольсны дараа “repair” товчийг дарахад баталгаажуулалт асуухаа больсон байсныг зассан.
  • Фэйсбүүк холболтын хувьд одоогоор Мэссэнжэр хэвийн ажиллаж байгаа ч бид Пост холболтыг засахаар ажиллаж байна.

Global Profile

  • Нэрээ өөрчилж болохгүй байсныг зассан.
  • Үндсэн төлбөрийн аргачлал картаа устгаж болохгүй байсныг устгаж болдог болгосон (default payment method)
  • Нэмэлтүүд (add-ons) тэр дундаа Team Member нэмж авсны дараа өөрчлөлт нь орохгүй байсныг зассан.