06/05/2021Cэтгэгдэл

5-р сарын бүтээгдэхүүний шинэчлэлт

Cистемийн үзүүлэлт

Эрксис SaaS дээр 5-р сард хийгдсэн бүх үйлдлүүдийн 99.53%-ийг 1 секундын дотор гүйцэтгэсэн байна. Өмнөх сард аливаа үйлдлийг гүйцэтгэхэд 00:02:10 сек зарцуулсан бол энэ үзүүлэлт нь 00:02:06 сек болов. Та хамгийн сүүлийн үеийн техникийн өөрчлөлтүүдийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Онцлох сайжруулалт

Карт доторх файлыг урьдчилан харах боломж

Тухайн карт дээр оруулсан зургийг урд нь заавал татаж байж хардаг байсан ба одоо тэгэх шаардлагагүйгээр дээр нь дарахад зураг томоор харагдах боломжтой боллоо.

CleanShot 2021-05-06 14.18.12.gif дээр

Форм

Бид форм дээрх ашиглалт хэрэгцээгээ сайжруулсаар, энэ сард бид нэлээд хэдэн шинэ боломжуудыг орууллаа:

  • Үүсгэсэн формуудаа эрэмбэлэх

Эрхэс дээр нийт формын жагсаалтын эхэнд хамгийн сүүлд шинээр үүсгэсэн форм байрладаг болсон. Мөн түүнчлэн бүх формоо өөрт хэрэгцээтэй ямар ч байдлаар эрэмбэлж болохоор боллоо. Жишээлбэл, та нэрээр нь, статусаар нь, үзэгчдэд хүрсэн байдал, үнэлгээ, үүсгэсэн огноо гэх мэт.

CleanShot 2021-05-14 at 20.22.57.gif
  • Формоо хуудаслах боломж

Урд нь формын асуултууд нэг л хуудсанд бүгд харагддаг байсан бол одоо асуултуудыг агуулга, сэдвээр нь хуудаслаж дугаарлах боломж үүслээ. Үүнийг өмнөх сард орсон Логик функцтэй хамт хэрэглэвэл аливаа асуултын хариултаас хамаараад өөр өөр хуудас харуулж болох юм. Хуудас үүсгэхийн тулд тухайн формоо засахаар орж Content гэсэн хуудсан дээр Number of Pages хэсэгт хэдэн хуудас байх вэ гэдгээ тохируулна. Ингээд асуулт тус бүрдээ тухайн асуулт нь аль хуудсанд харагдахыг нь зааж өгнө. Харин хэрэглэгчид олон хуудастай форм бөглөж байхдаа явцыг нь хувиар мэдэх боломжтой.

CleanShot 2021-05-14 at 20.08.33.gif
  • Формын загварыг өөрийн хүссэнээрээ өөрчлөх

Хэрэв та формын дээрх толгой, арын өнгийг солих гэх мэт харагдацыг нь өөрчилмөөр байгаа бол нэмэлт CSS код бичиж янзлах боломжтой боллоо. Форм засахдаа Advanced Styling хуудсанд нэмэлт CSS бичээрэй. Кодын жишээ загвар энд байгаа.

  • Файл хавсаргах 

Форм бөглөсөн хүнд харагдах мэдээллээ имэйл гэж сонгосон бол та имэйлдээ файл хавсаргах боломжтой боллоо. Үүнд тухайн файл нь 15Mb хүртэлх хэмжээтэй байхыг анхаараарай. Мөн түүнчлэн Settings/System Config/General Config/File Upload цэснээс хавсаргаж болох файлын жагсаалтаа шалгана уу.

CleanShot 2021-05-14 at 20.50.39.png

Мэдээллийн сан

Та мэдээллийн сан хэсэгт дараах зүйлсийг хийх боломжтой боллоо:

  • Үүсгэсэн өгүүллээ (article) категори болон мэдээллийн сан хооронд зөөх
  • Категорио мэдээллийн сан хооронд зөөх
  • Категори дотроо дэд категори үүсгэх

Засвар болон ерөнхий сайжруулалт

Ерөнхий 

  • Анх бүртгүүлэхдээ хэрэглэгчид magic link-ээр бүртгэл үүсгэхэд дараа нь нууц үг тохируулж болохгүй байсныг зассан.
  • Do Not Disturb гэдэг үндсэн талбарын нэрийг Subscribed болгож өөрчилсөн. Энэхүү талбар нь тухайн харилцагч масс имэйл авахаар хүлээн зөвшөөрсөн эсэхийг илтгэнэ. Мөн түүнчлэн энэхүү талбарыг Форм дотор ашигласан үед хэрэглэгч талбарыг бөглөхөд илүү ойлгомжтой болсон.
  • 20-иос дээш IMAP интеграц үүссэн тохиолдолд зарим нь харагдахгүй байсныг зассан.
  • Форм доторх асуултын уртын хэмжээг өөрчилсөн бол яг тэр хэмжээгээрээ бөглөсөн форм нь Нэгдсэн Инбокст харагддаг болсон.
  • Хэрэглэгч үйлчилгээний захиалгаа (subscription) цуцлахад төлбөрийн нэхэмжлэх давхар цуцлагдахгүй байсныг зассан. Тухайн харилцагчид нөхөн олговор илгээн, кодоо засаж сайжруулсан.

Campaign

  • Харилцагчийг хариуцсан багийн гишүүнээр (Owner) сегмент үүсгэхэд ажиллахгүй байсныг зассан.
  • Минут бүр ажиллах авто имэйл төрлийн кампанийн үйлдлийн түүх дутуу бичигдэж байгааг зассан.
  • Имэйл бичихдээ аливаа имэйл загварыг сонгоход үндсэн системийн харагдаж өөрчлөгдөөд байсныг зассан.

Knowlegdebase

  • Мэдээллийн сан хэсэгт 20-иос дээш категори үүсгэхэд мэссэнжэр дээр бүгд харагдахгүй байсныг зассан.
  • Шинэ өгүүлэл үүсгэхэд өмнө нь үүсгэсэн мэдээлэл харагдаад байсныг зассан.

Boards & Pipeline

  • Аливаа картыг дэлгээд өөр pipeline руу зөөх үед тухайн жагсаалт дотор нууц буюу олон нийтэд ил биш гэж тохируулсан pipeline харагддаг байсныг харагдахгүй болгосон.
  • Борлуулалтын карт дотор бүтээгдэхүүн нэмэх үед нийт бүтээгдэхүүний жагсаалтаас хайж болохгүй байсныг зассан.
  • Архивлагдсан, устгагдсан эсвэл нэгтгэгдсэн харилцагч эсвэл компанийн мэдээлэл картын нүүр хэсэгт харагдаад байсныг нуусан.