07/19/2021Cэтгэгдэл

Хэрхэн хэдхэн секундэд зорилтод хэрэглэгчидрүүгээ и-мэйл илгээх вэ?

Хэрэв танай байгууллага харилцагчруугаа тодорхой үе шатуудад мэйл илгээх шаардлагатай /гэрээ, нэхэмжлэх гэх мэт/ байдаг бол харилцагчтай холбоотой картаа өөр үе шатруу чирэх үед таны автомат и-мэйлийг тохируулж болно. 

Жишээлбэл, тухайн үйл ажиллагаатай холбоотой картыг  Deal / Task / Ticket процессын дагуу өөр үе шатанд шилжүүлэх үед урьдчилж бэлдсэн и-мэйлийг автоматаар илгээхийг тохируулж болно.

Ингэснээр та маш богино хугацаанд илүү үр дүнтэйгээр харилцагчаа удирдаж мэдээллийн зөв урсгалыг бий болгох бөгөөд харилцагчдад ямар нэг ойлголт, цаг хугацааны зөрүү үүсэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм.

Энэхүү жишээн дээр аялал жуулчлалын агентлаг аяллын багцын үнийн саналыг болон хувь хэрэглэгчид тохирсон агуулгыг дээрх хэлэлцээрийн карттай холбоотойгоор харилцагч руу и-мэйлээр илгээхийг хүсэж байна гэж үзье. Үүний тул эцэг сегментийг /parent segment/ хоёр дэд сегменттэй хамт үүсгэе.

Алхам 1: Тусгай картын талбаруудыг үүсгэх

Дээр харуулсанчлан картын талбарыг өөрчилж дараагийн шатанд шилжүүлж байна. Хэрэв танд ялгах шаардлага байгаа бол Тохиргоо -> Properties -> Deal / Task / Ticker Properties хэсгээс урьдчилан үүсгэх хэрэгтэй. Мөн картанд үүнтэй холбогдсон харилцагч байгаа гэдгийг анзаарч, и-мэйлээр баталгаажуулах статус нь хүчинтэй эсэхийг шалгаарай.

Алхам 2: Картны сегмент үүсгэх

Сегментүүдийг үүсгэхийн тулд Settings -> Segments -> руу ороод зүүн талын сегментийн төрлийг сонгоно.

Эцэг сегмент

Эцэг сегмент нь бүх дэд хэсгүүдэд ашиглагдах үндсэн шүүлтүүртэй /filter/ байдаг.

  1. Эхний шүүлтүүр нь архивлагдсан картыг биш зөвхөн идэвхтэй картуудыг сонгосон эсэхийг шалгана.
  2. Хоёр дахь шүүлтүүр нь картыг энэ үе шатанд чирж авчраад хэдэн минутын дараа имэйл илгээхийг тохируулах үйлдэл юм. Энэхүү “timer”-г 15 минутаас дээш хугацаанд тохируулах нь оновчтой: Учир нь хэрэв мэйлд алдаа гарсан эсвэл санамсаргүй картыг зөөсөн тохиолдолд тухайн хугацаанд автомат мэйлийг зогсоох, засварлах боломж үүснэ. 
  3. Гурав дахь шүүлтүүр нь энэхүү жишээн дээр картаа хүссэнээрээ тохируулах юм. Жишээлбэл, аяллыг хаана зохион байгуулж байгаагаас хамаарч янз бүрийн үнийн санал гарч ирдэг. Эсвэл, хэрэв та олон хэл дээр ажилладаг бол Хэлний тохиргоог захиалгын картын тодорхойлолт болгон нэмж болно.

Дэд хэсгүүд

“Суурь” эцэг сегментээ тохируулсны дараа та үе шатуудын нэрийг зааж өгсөн дэд хэсгүүдийг үүсгэж болно.

Алхам 3: Автомат и-мэйл үүсгэх

Та сегментээ үүсгэсний дараа кампанит ажлын зорилтот слайд дээр нэг үе шатыг сонгоно уу:

Кампанит ажлыг үүсгэх үед сегментийн хэрэглэгчдийн тоо 0 байх магадлалтай бөгөөд үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь 15 минутаас өмнөх хугацаанд хэн ч картыг энэ шатанд шилжүүлээгүй гэсэн үг юм.

Хуваарийг тохируулах

Доорх зургийн дагуу хуваарийг минут тутамд тохируулна

CleanShot 2021-05-03 at 18.04.58.png

Анхаарах зүйл

  • Эцэг сегментэд тохирсон цаг хугацааны шүүлтүүрийг сонгосон эсэхээ шалгаарай. Хэрэв та тухайн хугацааг тохируулаагүй боловч кампанит ажлын хуваарийг минут тутамд тохируулсан бол та минут тутамд харилцагчдаа спам илгээж болзошгүй.
  • Хэрэв та erxes SaaS-ийг өөрийн AWS SES хаягаар ашигладаггүй бол автомат имэйлийг зөвхөн erxes мэдээллийн бааз дээр баталгаажуулсан хүчинтэй статустай харилцагчдын  имэйл рүү илгээнэ гэдгийг анхаарна уу.

ҮЙЛ АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭЖ, ЦАГ ХУГАЦАА, ЗАРДАЛ, ХҮЧИН ЧАДДАА ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАХААР ЗОРЬЖ БУЙ ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!