06/29/2021Cэтгэгдэл

Хэрхэн omnichannel хэрэглэгчийн туршлагыг хөгжүүлэх вэ?

Omnichannel маркетинг нь хэрэглэгчээ хадгалж үлдэх түвшинг (Customer Retention rate) 90%-аар, “Customer Engagement”-г 18.86%-аар нэмэгдүүлэх боломжтой.

Omnichannel marketing гэж юу вэ?

Хэрэглэгч төвтэй бизнесүүд Omnichannel маркетингийн арга хэрэгслийг ашиглан үр дүнтэй үйл ажиллагааг явуулж байна. Бид ихэвчлэн Multichannel маркетингтай андуурдаг ч энэхүү арга хэрэгслүүд нь хоорондоо маш их ялгаатай. Multichannel маркетингийн хувьд байгууллага хэд хэдэн сувгаар ижил брэндийн мессежээ хүргэж олон хэрэглэгчдэд хүрдэг бол Omnichannel маркетингийн хувьд хэрэглэгчдээ стратегийн төв болгон хэрэглэгчийн замналын алхам бүрт, хэрэглэгчийн ашиглаж буй сувгуудаар тохирох хэрэгцээг хангах байдлаар хэрэгжүүлдэг. Ингэснээр хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгох, түүнд тохирсон үйл ажиллагааг явуулснаар үнэнч хэрэглэгчээ хадгалж үлдэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, брэндэд эерэг нөлөө авирдаг. Тиймээс Omnichannel маркетингийн хувьд хэрэглэгчдийн туршлагыг хөгжүүлэхдээ дараах зүйлсийг анхаараарай.  

1. Хэрэглэгчийн байгаа талбар дээр хүрч ажилла

10 хэрэгэлгчдийн 9 нь omnichannel туршлагыг байгууллагаас хүсч байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч тухайн брэндтэй холбоо тогтоохдоо сувгуудыг өөр хоорондоо ялгаатай, тусдаа гэж хүлээж авахгүй харьцдаг. Тиймээс хэрэглэгчид занмалынхаа турш ялгаатай сувгуудаас үл хамаарч өөрийг нь таньж байхыг илүүд үзэх тул хэрэглэгчийнхаа байгаа бүхий л сувгуудад хүрч ажиллаж, хэрэглэгчийнхээ бий болгосон датаг шинэчлэн хэрэглэгчээ таньж байх хэрэгтэй.  

2. Хэрэглэгчийн туршлагыг чухалчил

Хэрэглэгчээ сонсож, ойлгох нь эерэг туршлагыг бий болгох хамгийн энгийн болоод эхний алхам юм. Хэрэглэгчийн бүхий л сувгаар өгсөн /мессенжер, и-мэйл, утасны дуудлага/ санал гомдол, мэдээллийг анхаарч түүнд тохирсон шийдлийг цаг алдалгүй санал болгох нь хэрэглэгчийн эерэг туршлагыг бий болгож брэнд, байгууллагын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.

3. Бүх сувгууд дээрх харилцааг нэгтгэ

Хэрэглэгчээ таних үйл явц байгууллагын хувьд хамгийн чухал зүйл юм. Хэрэв хэрэглэгч байгууллагатай харилцаж буй сувгаа солиход, хэрэглэгчийн өмнөх бүхий л сувгаар харилцсан датаг цуглуулж нэгтгэх шаардлагатай. Ингэснээр хэрэглэгчийнхээ зөв мэдээлэлд суурилан зөв цагтаа, зөв шийдлийг санал болгож тухайн хэрэглэгчийн хувийн туршлагыг хөгжүүлэх юм. Үүний үр дүнд хэрэглэгчийн давтан худалдан авалт, бусдад эерэгээр сурталчлах байдал нэмэгддэг. Жишээ нь 3 ба түүнээс дээш сувгаар холбоо тогтоодог хэрэглэгч ердөө нэг сувгаар холбогддог хэрэглэгчээс даруй 287%-аар илүү худалдан авалт хийдэг байна.

4. Хэрэглэгчийн туршлагыг удирдах технологид хөрөнгө оруул

Үр ашигтай програм хангамж бүхий автоматжуулалт буюу зөв технологийн шийдэлд хөрөнгө оруулах нь хэрэглэгчийн үйлчилгээ, сувгуудыг илүү үр дүнтэй удирдах бөгөөд зардлыг бууруулж, хэрэглэгчийн эерэг туршлагыг бий болгох боломжтой. Энэ нь харьцангуй бага зардлаар, нөөцийг үр ашигтай ашиглаж хэрэглэгчдэд хүрэх боломж юм.

Ач холбогдол

Дээрх арга замаар omnichannel туршлагыг хөгжүүлж байгууллагыг шинэ шатанд авчирснаар хэрэглэгч төвтэй байгууллага болоход алхам урагшлах бөгөөд дараах онцгой ач холбогдолтой. Үүнд : 

  • Үйл ажиллагаа, маркетингийн оновчтой шийдвэр гаргана
  • Үнэнч хэрэглэгчдийг бий болгоно
  • Зардлыг бууруулна
  • Хэрэглэгчийн үйлчилгээний чанар сайжирна
  • Өгөгдлийн сан буюу хэрэглэгчийн дата-г бүрдүүлнэ
  • Хэрэглэгч төвтэй байгууллага болно

Шийдэл

Иймээс бид оновчтой технологийн шийдэл болох эрксис Багийн Нэгдсэн Инбокс-ыг санал болгож байна:

  • Фэйсбүүк хуудас болон мессенжер, Call Pro, олон төрлийн имэйл, цахим хуудасны мессенжер зэрэг янз бүрийн сувгаар холбогдсон хэрэглэгчдэд нэг цонхноос хариулах, 
  • Аливаа хэрэглэгчийн харилцан ярианд багийн гишүүнээ дурдан  дотооддоо зурвас үлдээх,
  • Харилцан яриаг брэнд, интеграцын төрөл, шошгоор шүүж харах,
  • Аливаа харилцан яриаг инбокс дотроосоо карт болгон хадгалж зохих багт нь дамжуулах,
  • Бүх боломжоор шүүж харахаас гадна тухайн харилцан ярианы агуулгаас хайлт хийх боломжтой

Эдгээрээс гадна та эрксис платформын бусад үйлдлүүдээр байгууллагынхаа маркетинг, борлуулалт, хэрэглэгчтэй харилцах үйл ажиллагааг нэгтгэн удирдах боломжтой.
Хэрэв та сонирхож байгаа бол шинээр үнэгүй бүртгүүлэх эсвэл бидэнд баруун доод буланд байгаа чатаар холбогдоод уулзалт товлож, үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл аваарай