03/12/2020Cэтгэгдэл

Pop Up ашиглаж цахим хуудсаа идэвхжүүлэх нь

Гадны цахим хуудсуудаар зочлоход танд янз бүрийн саналуудыг pop-up байдлаар буюу дэлгэцэнд үсэрч гарч ирж тавьж байсныг санаж байна уу? энэ бол цахим хуудсыг илүү үр дүнтэй ашиглуулах, хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах бас нэгэн арга хэрэгсэл юм. Ихэнх маркетрууд үүнийг хэрэглэгчдэд саад болсон, хандалтад сөргөөр нөлөөлдөг гэж бодож байж магадгүй. Нэг талаараа үнэн бөгөөд хэрвээ та буруу ашиглавал муу үр дүнг үзүүлнэ. Харин зөв зохистой ашиглаж чадвал түүний үр өгөөж ч нилээдгүй байдаг. Энэхүү нийтлэлээр танд хэрхэн түүнийг зав ашиглаж хэрэглэгчидтэйгээ холбогдоход туслах мэдээллүүдийг хуваалцая.

💬 �Pop Up-н төрлүүд

  • exit-intent буюу цахим хуудсаас гарах үед

Энэ төрөл нь цахим хуудсанд зочилсон хэрэглэгч гарах буюу х товчлуур дээр дарахад санал болгож гарч ирдэг. Хэрэв та зөв мессежийг өгч чадвал гарах гэж буй хэрэглэгчийг буцаан татаж, цахим хуудсандаа хадгалж чадах боломжтой.

  • Цаганд үндэслэсэн

Хэрэглэгчийн цахим хуудсанд өнгөрүүлсэн цагаас шалтгаалж pop up-г гаргаж ирэх нь идэвхгүй хэрэглэгчийг идэвхжүүлэх, дахин холбоо тогтох сайн арга болж чаддаг.

  • Байршил, скролд үндэслэсэн

Цахим хуудасны аль хэсэгт хэрэглэгч явж байгаагаас хамаарч тохирсон мессежийг өгөх нь pop up-н бас нэгэн өөр төрлөөр ашиглаж байгаа тохиолдол. Сайтын хамгийн доод хэсэгт очсон хэрэглэгчдэд анзаараагүй өнгөрсөн байж магадгүй зүйлийг сануулах ч юм уу.

  • Товшилтот үндэслэсэн

Хэрэглэгч аль нэгэн холбоос дээр товшилт хийхэд түүнтэй хамааралтай мессеж хүргэх нь бас нэгэн төрөл юм. Мэдээж хэрэг хэрэгтэй мэдээлэл биш бол хэрэглэгчийг эсрэгээрээ залхаана.

💭 Ашиглахад тохиромжтой Pop up-н шийдлүүд

  • Илүү их борлуулалт хийхэд

Танай бизнесийн веб-д зочилсон хүн мэдээллээ бүрэн гүйцэт аваад худалдан авалт хийх нь бүх цахим хуудасны эцсийн зорилго шүү дээ. Тэгвэл Pop up ашиглан хямдрал, урамшуулал санал болгосноор борлуулалтаа нэмэгдүүлэх үр дүнтэй аргуудын нэг.

  • Мэйл бааз сайжруулахад

Интернет маркетингийн үр дүнтэй суваг болох мэйл маркетинг хийхэд чухал зүйл бол хэрэглэгчийн дата бааз буюу мэйл бааз. Та цахим хуудсанд зочилсон хэрэглэгч нь мэдээж эхний байдлаар шууд худалдан авалт хийх магадлал бага ч тэдэнд урамшуулал, үр дүнтэй мэдээлэл санал болгож мэйлийг нь бүртэж авах нь худалдан авалт хийх хэрэглэгчээ бэлдэж байна гэсэн үг.

  • Ижил төстэй бүтээгдэхүүн санал болгоход

Магадгүй хэрэглэгч бүх бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бүрэн мэдлэггүй байж болох юм. Тэгвэл pop up-р төсөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосноор түүний хайж явсан зүйл байж ч болох юм.

  • Хэрэглэгчийн туршлага нэмэгдүүлэхэд

Санал сэтгэгдэл авах, тэдэнд зайлшгүй хэрэгтэй мэдээллийг хуваалцаж өөрсдийн хэрэглэгчээ илүү мэдлэгтэй болгох нь гэх зэрэг үйлдлүүдэд pop up ч тохиромжтой шүү.

  • Хэрэглэгчийн картанд дах барааг худалдан авахуулах

Онлайн худалдааны цахим хуудсууд pop up ашиглах нь элбэг байдаг. Учир нь сайтад зочилсон 10 хэрэглэгчийн 7 нь картандаа бараа хийсэн ч худалдан авалтаа хийлгүй гардаг гэсэн судалгаа байдаг. Үүний эсрэг хариу үйлдлийг pop up бүтээлчээр ашиглаж хийх боломжтой.

✔️ Pop up цахим хуудсандаа ашиглахдаа анхаарах зүйлс

  • Хэрэглэгчийн сегмент

Та зочилж буй хэрэглэгдийн газарзүйн байрлал, нас, цахим хуудсанд зочилсон тоо гэх мэт ангилал үүсгэж тухай бүрд нь тохирсон мессеж, идэвхжүүлэт ашиглах хэрэгтэй. Энэ нь таны pop up-г зорилтот үр дүнд хүрэхэд дөхөм болгоно.

  • Бүгдтэй ижил мессежээр бүү харилц

Мэдээж хэрэг ангилал үүсгэж мессежээ хүргэхдээ бүгдэд нь ижил зүйл санал болгоод байх нь утгаггүй шүү дээ. Тохирсон, холбоотой мессежүүд боловсруулж нарийн ажиллахаас бүү залхуур.

  • Ганцхан зорилгод төвлөр

Энэ бол чухал дүрмүүдийн нэг. Олон зүйлд биш ганцхан зүйл д хэрэглэгчийг уриал. Энэ нь илүү үр дүнтэй, тэднийг залхаахгүй байж чадна.

  • Бага мэдээлэл байх нь илүү дээр

Сайн мэдээлэл, хэрэгтэй юм хүргэх гэж байна гээд маш их зүйлийг харуулж, үзүүлэх гэж бүү оролдоорой. Pop up-д хүн 1–5 секунтын дотор хариу үйлдэл үзүүлдэг тул энэ хугацаанд мэдээлэл өгөхүйц байх хэрэгтэй.

  • Минимал, энгийн дизайн ашиглах

Харагдах байдал үзэмж бол мэдээж хэрэг хүний анхаарал татахад чухал үүрэгтэй. Хувцаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үгтэй агаар нэгэн байх болно. Хамгийн түрүүнд хүний нүдэнд харагдах үзэмж тусна.

  • Үргэлж шинэчлэлт хийж байх

Таны цахим хуудсаар тогтмол зочилдог, эсвэл хааяа нэг ордог хүнд байнга нэг юм харуулаад байвал та өөрийн гарааг тэр хэрэглэгийг үгүй хийж байна гэсэн үг шүү. Төлөвлөгөө гаргаж, тогтмол өөрчлөлт, сайжруулалт хийж байх нь чухал.

Нийтлэлийнхээ төгсгөлд танд pop-up үр дүнтэй ашиглавал ямар үр дүнд хүрч болох хоёр бодит жишээ дурдая. Таван өөр төрлийн pop up камбанит ажил хэрэгжүүлсэн компани 2 долоо хоногийн дотор 2689 хүнийг зөв чиглэлд чиглүүлж амжилттай хамтарч ажиллаж чаджээ. Тэд цахим хуудсанд хэрэглэгчийн өнгөрүүлж буй хугацааг 54%-р нэмэгдүүлж, bounce rate буюу гаралтыг хувийг 13%-р бууруулж чадсан байна.

Дараагийн жишээ бол онлайн худалдааны цахим хуудас ажлуулдаг баг 3 сарын хугацаанд 2 өөр төрлийн pop up камбанит ажил хэрэгжүүлж нийт 603 худалдан авалт хийлгүүлж, хэрэглэгч картандаа бараа хийсэн бол түүнийг худалдан авах хувийг 17%-р нэмэгдүүлж чаджээ.

Эцэст нь та юу гэж бодож байна? Цахим хуудсаа дээрх зөвлөгөөнүүдийн дагуу pop up ашиглан идэвхжүүлж илүү үр дүнтэй байлгах уу? erxes платформ та ашигладаг бол үүнийг хялбар, хурдан хийх боломжтой гэдгийг сануулая. 🤘🏻