07/03/2021Cэтгэгдэл

6-р сарын бүтээгдэхүүний шинэчлэлт

Cистемийн үзүүлэлт

Эрксис SaaS дээр 6-р сард хийгдсэн бүх үйлдлүүдийн 99.22%-ийг 1 секундын дотор гүйцэтгэсэн байна. Та хамгийн сүүлийн үеийн техникийн өөрчлөлтүүдийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Онцлох сайжруулалт

Dashboard

Тайлан гаргахад ашигладаг цэсэнд дараах шинэ боломжүүдийг нэмлээ:

  • Аливаа тайланг Date Range филтерийг ашиглан тусгай он, цаг, өдрөөр шүүх
  • Custom Properties буюу өөрийн үүсгэсэн талбараа филтерээр ашиглах
  • Харилцаа мессежүүдийн ‘Average Response Time‘ буюу хэр хурдан хариу өгч байгаа хугацааны дунджаар тайлан гаргах
  • Харилцаа мессежүүдийн ‘Average Resolve Time‘ буюу тухайн мессежийг шийдвэрлэсэн буюу хаах хүртэл өнгөрсөн хугацааны дунджаар тайлан гаргах
  • Аливаа Картууд дээр анализ хийн тайлан гаргах боломжтой боллоо. Жишээлбэл, борлуулалтын нийт болон дундаж үнэ хэмжээ гэх мэт.
Average response time.gif
  • Үр дүнг цагаар багцлах гэж сонгосон үед доод хөндлөн зурааст өдрөөр харуулж байгааг зассан.
  • Брэндээр нэмэлт шүүлтүүр хийхэд олон брэнд сонгоход буруу ажиллаж байгааг зассан.

Incoming Webhook

  • Tracked Data буюу эрксис Мессенжерээр цуглуулдаг датаг эрксист хүлээх авах, шинэчлэх боломжтой болсон:
  "data": {
      "key": "value",
      "another key": "another value"
  },
  • Parent Company-ийг шинээр үүсгэж болдог болсон:
  "parentCompany": {
      "companyPrimaryEmail": "example@company.com",
      "companyPrimaryPhone": "+123456789",
      "companyPrimaryName": "example llc",
      "companyCode": "123456",
      "companyWebsite": "https://company.com",
      "companyIndustry": "Automobiles",
      "companyBusinessType": "Investor",
      "companyData": {
          "custom field key": "value"
      },
  • Нэг webhook хүсэлтээр олон харилцагч болон компанийн мэдээллийг үүсгэх, шинэчлэх боломжтой болсон.

Гар утасны апп

Ерөнхий

  • Тухайн багийн гишүүнд олгогдсон эрхийн дагуу (permissions) аливаа цэсийг нуудаг болгосон.
  • Notifications буюу сонордуулгуудыг баруун дээд буланд харуулдаг болгосон.
  • ‘More’ цэсэнд онлайн тусламжийн чатыг харуулснаар та гар утаснаасаа орж байгаа үед бидэнтэй шууд харилцах боломжтой боллоо.
  • Багийн гишүүдийн зураг харагдахгүй байсныг зассан.

Team Inbox

  • Нэг дор олон conversations буюу мессежүүдийг сонгоход тус үйлдэл нь удаан байсныг илүү хурдан болгосон.
  • Имэйл хэлбэрийн мессеж доторх аливаа холбоос дээр дарахад апп дотроо биш browser-оор харуулдаг болгосон.
  • Нэг дор олон мессежийг шийдвэрлэн хаахад буруу alert буюу тайлбар текст гарч байгааг зассан.

Contact

  • Аливаа контактын профайл доторх үйлдлийн түүх зөрж байгааг зассан.
  • Шинэ lead буюу сэжим төрлийн контакт нэмж болохгүй байгааг зассан.

Засвар болон ерөнхий сайжруулалт

General

  • эрксис Мессенжерийн код дээр нэмэлтээр компани болон харилцагчийн Custom Property буюу тусгай талбарт дата дамжуулж болдог боллоо.
  • Үндсэн Тохиргоо цэсэнд байсан Common Mail Config буюу харилцагч руу явуулдаг сонордуулга имэйлийн тохиргоог Байгууллагын Тохиргоо цэс рүү зөөсөн. Ингэснээр хэрэв тухайн байгууллага Company Branding үйлчилгээг нэмэлтээр (add-on) худалдан авсан бол Байгууллагын Тохиргоо цэснээс энэхүү үйлчилгээгээ холбоотой бүх зүйлээ нэг газраас удирдах юм.
  • Төлбөр төлөлт болон бүртгэл хоорондын төлөв зөрж байгааг зассан. Энэхүү алдааны хүрээнд идэвхгүй бүртгэл устсаныг сэргээн, тухайн хэрэглэгчид нөхөн олговор олгосон.
  • Багийн хуучин буюу идэвхгүй (deactivated) гишүүдийн зураг болон нэр харагдаж байгааг нууж зассан.
  • Export буюу эрксисээс дата гаргаж авах цэснээс Форм бөглөсөн бүх хүмүүсийн мэдээллийг гаргаж авах үед зөвхөн эхний 20 форм харагдаж байгааг засан бүгдийг нь харуулдаг болгосон.
  • Аливаа tag буюу шошго устгах үед буруу тайлбар мэдээлэл гарч байгааг зассан. Шошго устгахад тухайн шошгоор тэмлэглэсэн зүйлс устахгүй, зөвхөн шошго нь устгана.

Forms

  • Форм үүсгэж эсвэл засч байгаа үед харилцагчдад харагдах үеийн Формын тайлбар болон “илгээх” товчийн текст шинэчлэгдэхгүй байгааг зассан.
  • Харилцагч форм бөглөхөд тухайн хүний профайл дээр формыг хэзээ бөглөсөн он, сар, өдөр харагдахгүй байсныг засаж баруун дээд буланд харуулдаг болсон.
  • Форм бөглөгдөөд Инбокс цэсэнд орж ирэхэд хавсралтаар илгээсэн файлын нэр нь тухайн талбараасаа давж харагдаад байгааг зассан.

Campaign

  • Card Properties буюу картын талбар дээрх мэдээллийг имэйл дотроо автоматаар Attribute хэлбэрээр харуулах боломжтой болсон. Жишээлбэл, борлуулалтын самбарт (Sales Pipeline) бүртгэгдсэн хэрэглэгчдэд имэйл илгээхдээ тухайн борлуулалтын карт дотор тэмдэглэгдсэн тусгай талбарын мэдээллийг оруулж болно. Доорх жишээнд нэхэмжлэх илгээх үед харилцагчийн нэр, хүсэлт илгээсэн өдөр, борлуулалтын бараа бүтээгдэхүүний нэр, нийлбэр дүн, мөн төлбөр шилжүүлэх өдрийг зааж өгсөн байна.
CleanShot 2021-07-02 at 19.12.06.gif
  • Имэйл дотроо зөвхөн он, сар, өдөртэй холбоотой Attribute оруулсан үед цаг нь давхан харагдаад байгааг нууж зассан.

Knowledgebase

  • Категори болон дэд категорид зориулан 20 гаруй шинэ icons нэмсэн.
CleanShot 2021-07-03 at 15.40.45.gif
  • Шинэ article буву өгүүлэл нэмж болохгүй байсныг зассан
  • Дэд категори нэмсэн үед мэдлэгийн санг Мессенжер дотор болон widget байдлаар ашиглах үед категори, дэд категори ижил түвшинд нэг нүүрэнд харагдаж байгааг засан өөр нүүрэнд харуулдаг болгосон.