ГОЛОМТ БАНК

Тулгамдсан Асуудал:

Банк, санхүүгийн салбар нь хэрэглэгчийн мэдээллийг өндөр нууцлалтайгаар хадгалдаг салбар учраас аливаа програм хангамжийг өөрийн серверт байрлуулахаас бусад хувилбараар ашиглах боломжгүй байдаг. Иймд Голомт нэг талдаа банкны хэрэглэгч, нөгөө талдаа банкны үйлчилгээг сонирхож цахим хуудас, сошиал хуудсуудаар аялж, харилцаа үүсгэж буй хэрэглэгчдийг нэгтгэсэн хэрэглэгчийн мэдээллийн санг үүсгэх шаардлага тулгамдаж байсан. Үүлэн технологит суурилсан гадны платформуудыг сервертээ байршуулах боломжгүй учраас шаардлагатай зарим нэг функцуудыг тогтмол төлбөртэйгөөр ашиглаж байв.

Олон хэрэглэгчтэй банкны хувьд хэрэглэгчийн мэдээлэл, үйлдэл хурдтайгаар хувьсаж, түүнийг дагаад бодит мэдээлэл бүхий хэрэглэгчийн мэдээллийн сан бүрдүүлэх зөв технологийг бий болгох шаардлага үүсч байв. Банкны үйл ажиллагаа өдрөөс өдөрт тэлж, хэрэглэгчийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ үед хэрэглэгчийн мэдээллийн сангаа зөв бүрдүүлж, хэрэглэгчээ таних, халамжлах, хэрэглэгчийн санал хүсэлтэд түргэн хариу илгээх үйл явцыг удирдах нэгдсэн системийн шаардлага тулгарч байв.

Эрксисийг Сонгосон Шалтгаан:
  • Эрксис нь Голомт банкны серверт сууж, кодыг нь Голомт банк бүрэн эзэмшсэнээр хэрэглэгчийн мэдээллээ банк өөрөө хадгалах, хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн
  • Платформын кодыг сервер дээрээ байршуулсан учраас банкны үйл ажиллагаандаа ашиглаж буй бүх төрлийн системүүдтэй холбогдон ажиллаж, датагаа хуваалцах боломжтой
  • Нэг удаа суурилуулаад, тодорхой хугацаанд суппорт авсаны дараа дахин зардал гарахгүй
  • 10 гаруй цахим хуудас, 20 орчим сошиал медиа хуудсуудаас ирсэн хэрэглэгчийн мессэжийг нэг инбокст хүлээж авах, хэрэглэгч Голомт банкны цахим хуудас, мобайл банкны аппликэйшнаараа мессэж бичих, видео дуудлага хийх, дэлгэцээ шэйрлэх гэх мэт боломжуудыг ашиглаж байгаа нь банкны үйлчлүүлэгчид чиглэсэн үйл ажиллагааг боловсронгуй болгосон шийдэл байсан
Үр Дүн:

Эрксисийг нэвтрүүлсэнээр Голомт банкны “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн хурд нэмэгдэж, хэдэн суваг байхаас үл шалтгаалан хүний нөөцийн хуваарилалтаа хийх боломжтой болсон. Эрксисийг ашиглах хүний тоо, холбох сувгийн тоо, хүлээж авах хэрэглэгчийн санал хүсэлтийн тооноос шалтгаалсан үнийн өөрчлөлт байхгүй учир өмнө нь гадны платформуудад төлдөг байсан тогтмол зардлаа бусад үйл ажиллагаандаа зарцуулах боломжтой болсон

Хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн сангаа улам баяжуулах, хэрэглэгчээ таних, халамжлах үйл ажиллагааг илүү нарийн гүйцэтгэхэд эрксис бодитой дэмжлэг үзүүлж, хэрэглэгч төвтэй банк байхад технологийн давуу тал, дэмжлэгийг бий болгож байна. Мөн имэйл илгээх, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулахад ашиглаж байсан гадны платформуудыг халж, төлбөрийг тэглэсэн.

Банкныхаа үйл ажиллагаанд нийцүүлсэн нэмэлт хөгжүүлэлт хийлгэх, статистик тайлангууд боловсруулах боломж нэмэгдсэн.

  • Салбар
    Банк, санхүү
  • Нэвтрүүлсэн огноо
    12/15/2017
  • Харилцагчийн төрөл
    Энтерпрайз харилцагч