#ЦахиуртХамтдаа
Цахиурын хөндийн цорын ганц
Монгол компанийн хувьцааг эзэмш
Та ч мөн яг одоо Цахиурын хөндийд бүртгэлтэй цорын ганц Монгол компанийн эзэн болох боломжтой
Эрксисийн хувьцааг эзэмшихХувьцаа эзэмших заавар

Монгол улсын өрсөлдөх чадварыг олон улсад нэг шат ахиулах, Монгол хүний үнэлэмж болон цалингийн хэмжээг хэд дахин өсгөх, эргээд өгөөж хүртэх энэхүү аялалд хамтдаа гарцгаая

Эрксис гэж юу вэ?

Эрксис бол хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын платформ юм.

Би яагаад Эрксисийн хувьцааг эзэмших ёстой гэж?

Бизнесийн зорилго бол зах зээлийг бий болгох. Зах зээл гэдэг нь хэрэглэгчид. Тэгэхээр, бизнесүүдэд хэрэглэгчдээ таних, тэдний анхаарлыг татах, тэдэнтэй харилцах, эргэж холбогдох нь хамгийн чухал хэрэгцээ нь байдаг. Яагаад гэвэл шинэ хэрэглэгчийг олж авах, тэднийг худалдан авагч болгон хувиргах, үнэнч хэрэглэгч болгох нь өндөр зардалтай ажил юм. Тийм учраас дахин дахин шинээр хийснээс зөв хэрэглэгчээ таниад, тэднийгээ арчлан, тэдэнд л үйлчлэх нь хамгийн үр ашигтай, тогтвортой стратеги байдаг.

Энэ ажлыг хамгийн өндөр үр ашигтайгаар, гэхдээ хамгийн бага зардлаар, бас хурднаар хийхэд нь Эрксис тус болдог юм.

Технологи маш хурдацтай хөгжиж байна. Хэрэглэгчдийн технологийн хэрэглээ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Зүй нь бизнесүүд ч мөн дижиталд шилжих хэрэгтэй болсон одоо цагт эрксис систем бизнесийн хөгжлийг хурдасгахад том түлхэц болж байна.

Бидний тухай

Бид бүхэн 2010 оноос хойш 11 жилийн хугацаанд технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа гадаад зах зээлд зориулсан “Peep”, “Mogulio”, “Nobile”, “TeamOn” дөрвөн платформыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин бидний тав дахь бүтээгдэхүүн болох erxes нь одоогоор дэлхийн 100+ гаруй улсад, 30+ гаруй хэл дээр орчуулагдан, 25,000+ орчим хэрэглэгчид идэвхтэй ашиглан үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Цахиурын хөндий дэх анхны Монгол компани юм.

Бизнес эрхлэгчдэд зориулсан маркетингийн технологи

Дэлгэрэнгүй

11 гаруй жилийн туршлага 35+ залуус

Дэлгэрэнгүй

АНУ-д төвтэй, Улаанбаатарт оффистой

Дэлгэрэнгүй

Компанийн үнэлгээ
₮59,9 тэрбум

Дэлгэрэнгүй
Зааварчилгаатай танилцах

Цахиурын хөндийд хамтдаа

Эрксисийн хувьцааг эзэмших
#ЦахиуртХамтдаа

$ERXS үнэт цаасны тоон үзүүлэлт

Бид нийт хувьцааныхаа 13.39%-ийг зах зээлд санал болгож байна.

Эрксис технологийн компани нь маркетингийн технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг аваачихыг зорьсоор ирсэн билээ.

Компанийн үнэлгээ

$21,751,692

Нийт хөрөнгө оруулалт

$2,847,392

Нийт санал болгож буй компанийн хувьцаа

13,39%

Нэг жилийн дараа арилжаалах боломж

12 сар

invest-icon
Эрхэм зорилго

Бүх төрлийн бизнесүүдэд өсөн дэвжих тэгш боломжийг нээлттэй эхийн технологиороо
олгох

invest-icon
Алсын хараа

Монгол инженерүүдийн бүтээлийн тусламжтайгаар маркетинг технологи бүгдэд тэгш хүртээмжтэй болгох

invest-icon
Үнэт зүйлс

  • Хүн төвтэй байгууллага
  • Нээлттэй эх болон ил тод байдал
  • Өсөн дэвжих сэтгэлгээ
  • Төрөл бүрийн талуудын оролцоо

Онцлох хувьцаа эзэмшигчид

Эрксисийн хөрөнгө оруулалтын загвар нь биднийг дэмжих хүсэл эрмэлзлэлтэй хэн бүхэнд нээлттэй учраас дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, технологийн салбарынхан, бидний үнэнч харилцагчид, залуу мэргэжилтнүүд зэрэг олон төрлийн хөрөнгө оруулагчдаас бүрдсээр байна.

investors

Бид Монгол залуусын оюун ухаанаар бүтсэн, Цахиурын хөндийд хүлээн зөвшөөрөгдөж чадсан, олон улсын технологийн салбарт өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулах зорилготой

Эрксисийн хувьцааг эзэмших

Хамтрагч мэргэжлийн байгууллагууд

Бид хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай хамтран, тэгш хүртээмжтэй хөрөнгө оруулалтын системийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энтерпрайз харилцагчид

Эрксис технологийн энтерпрайз хувилбарыг Монголд 50+ компани үйл ажиллагаандаа ашиглаж “Хүн төв”-тэй байгууллага болох дижитал шилжилтэд амжилттай нэгдээд байна.

🦄

Эрксисийг Монголын
анхны UNICORN болгоё

Монгол инженерүүдийн ур ухааныг дэлхийн түвшинд аваачна

Тэгэхээр

  • Хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломж
  • Шинэ технологи, инновацид хөрөнгө оруулах боломж
  • Эрт хөрөнгө оруулалт хийж өгөөж хүртэх боломж

Тэгш боломж

erxes нь дэлхийн хаанаас ч, хэзээ ч, аль ч түвшний хөрөнгө оруулагчид IPO зарлахаас өмнөх үед хувьцаа худалдан авч, өндөр өсөлтийн үеийн өгөөжийг хамтран хүртэх боломжийг олгож байна.