Үндсэн агуулга руу
Хөрөнгө оруулах

20x ЭКСПЕРТ НЭГДЭЛ

Систем биш, хүмүүс
өөрчлөлтийг хэрэгжүүлдэг.

Танай салбар, процессыг ойлгож, багийг сургаж, технологийг бодит ажилд холбодог erxes-ийн экспертүүд. Нягтлан бодох бүртгэл, борлуулалт, хүний нөөц, технологи — чиглэл бүрд туршлагатай.

8 эксперт
Баасан Мөнх-ЭрдэнэСанхүү

Баасан Мөнх-Эрдэнэ

Авто ашиглалтын инженер, бизнесийн удирдлагын магистр

27 жил туршлага
Пүрэвдорж АмармэндМаркетинг

Пүрэвдорж Амармэнд

Маркетинг, судалгаа, стратеги, борлуулалтын чиглэлээр банк, үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээний салбарт 17 жилийн туршлагатай. Сүүлийн 14 жилд судалгаа бизнес загвар, менежмент, компанийн засаглал, стратеги, ашгийн бус байгууллагын хөгжил, төслийн менежмент, нийгмийн энтрепренёршипийн чиглэлээр сургалт зааж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ЖДБ хөгжүүлэх төслүүдийг удирдаж ажилласан. Одоогоор Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын Удирдах зөвлөлд Сургалт, Хөгжлийн Хорооны даргаар ажилладаг.

17 жил туршлага
Жадамба ХишигжаргалHR & Хүний нөөц

Жадамба Хишигжаргал

Ж. Хишигжаргал нь Монголд Япон маягийн менежмент, Кайзен соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан менежментийн зөвлөх, сургагч багш юм. Тэрээр 20 гаруй жилийн турш KONNEKT ХХК-ийг удирдан, 300 гаруй байгууллагад менежмент, хүний нөөц, 5S, бизнес төлөвлөлт, бүтээмжийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааг холбох чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд Монголын Кайзен холбооны дэд ерөнхийлөгч, Япон маягийн менежментийн үндэсний сургагч багшаар ажиллаж байна.

20 жил туршлага
Цэвээнбаяр МөнхтуяаHR & Хүний нөөц

Цэвээнбаяр Мөнхтуяа

Мөнхтуяа Цэвээнбаяр нь Систем Арт Венчурс ХХК-ийн үүсгэн байгуулагч, CEO & Lead Expert бөгөөд ШУТИС-ийн Менежментийн сургуульд багшаар ажилладаг. Тэрээр байгууллагын системийн асуудал, "үл харагдах саад", процессын давхардал, хариуцлагын зөрүү, мэдээллийн урсгалын доголдлыг илрүүлж, бодитой, хэрэгжихүйц шийдэл боловсруулах чиглэлээр ажилладаг. Түүний ажлын арга барил нь системийн сэтгэлгээ, дизайн сэтгэлгээ, оролцоонд суурилсан оношилгоо, процессын зураглал, чадамжийн менежмент, өөрчлөлтийн менежмент болон хэрэгжилтэд чиглэсэн зөвлөх үйлчилгээний арга зүйд тулгуурладаг.

16 жил туршлага
Жанчив ЗолзаяаГадаад харилцаа

Жанчив Золзаяа

Жанчив овогтой Золзаяа нь зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 25 гаруй жилийн туршлагатай менежер бөгөөд зочид буудал, ресторан, амралтын газар, аялал жуулчлалын төслүүдийг удирдан хэрэгжүүлж ирсэн. Тэрээр одоогоор “Эксперт Хоспиталити” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажлын гараагаа 1996 онд “Баянгол” зочид буудалд зочин хүлээн авагчаар эхэлж, Борлуулалт, маркетингийн албаны дарга хүртэл дэвшин ажилласан. Мөн “Наран Групп”-ийн ресторануудын Ерөнхий менежер, “Khuvsgul Lake” зочид буудлын Захирал, “Агарта” ресортын Дэд захирал зэрэг удирдах албан тушаалуудыг хашиж байв. Тэрээр Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан бөгөөд 2008 онд “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Зочид буудлын үйл ажиллагаа, борлуулалт маркетинг, SOP стандарт боловсруулах, хөрөнгө оруулалт болон бизнес төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай. Мөн Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

20 жил туршлага
Амартайван Мэнд-ОршихМаркетинг

Амартайван Мэнд-Орших

Erxes-ийн co-founder, COO. Борлуулалт, CRM, хэрэглэгчийн амжилтын процессыг AI болон automation-той холбож, байгууллагын өдөр тутмын workflow-г хэмжигдэхүйц сайжруулахад төвлөрдөг.

15 жил туршлага
Ваанчиг ОйдовГадаад харилцаа

Ваанчиг Ойдов

Ваанчигийн Ойдов бол Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдал, нөхөн сэргээлтийн чиглэлээр 20+ жилийн туршлагатай бизнес эрхлэгч, төсөл удирдагч юм. Тэрээр Монголын анхны хүртээмжтэй, эрчим хүчний хэмнэлттэй Passive & Inclusive Laboratory House -ыг үүсгэн байгуулж, Рехтус ХХК -ийг удирдан эрүүл мэндийн тоног төхөөрөмж, туслах хэрэгслийн зах зээлийг хөгжүүлсэн. Монгол, Орос, АНУ, Швейцарьт суралцаж, олон улсын төслүүд (НҮБ, Мерси Кор, USAID) хэрэгжүүлж, хүртээмжтэй стандартыг (MNS 6056) нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний ажил хүний эрх, тэгш оролцоо, тогтвортой шийдэлд чиглэдэг.

20 жил туршлага
Дуламсүрэн СүрэнчимэгСтратеги

Дуламсүрэн Сүрэнчимэг

Удирдахуйн ухааны доктор (Ph.D), боловсролын удирдлага, байгууллагын хөгжил, манлайлал, өөрчлөлтийн менежмент, хүний нөөцийн хөгжил, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр 37 жилийн ажлын туршлагатай зөвлөх, сургагч багш, удирдах ажилтан. Төрийн байгууллага, боловсролын салбар, төрийн бус байгууллага болон хувийн хэвшилд удирдах албан тушаал хашиж, үндэсний хэмжээний бодлого, төсөл, сургалт, байгууллагын хөгжлийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн туршлагатай. Олон улсын сургалт, мэргэшлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, боловсрол, менежмент, манлайллын чиглэлээр судалгаа, гарын авлага, ном бүтээл туурвисан.

37 жил туршлага

ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

Танай хэрэгжүүлэлтийг хариуцах экспертийг сонгоё.

Салбар, зорилгод тань тохирох экспертийн туршлагыг бизнесийн бодит ажилтай холбоно. Эхний уулзалт 45 минут.

Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.