Үндсэн агуулга руу
Хөрөнгө оруулах

ERXES ШИЙДЛҮҮД

Бизнесийн шийдэл.
Танай салбар, баг, албан үүргээр.

Компанийн хэмжээ биш, хийж буй ажил эхлэх цэг. 16 салбар, 16 хэлтэс, 16 албан үүрэг бүрд нэг системд ажилладаг бүтээгдэхүүний бэлэн хослолыг санал болгоно.

ТАНАЙ САЛБАРТ

Салбараар 16 шийдэл

16 салбарын онцлогт тохируулсан бүтээгдэхүүний хослол. Танай салбарын ажлын урсгалаар эхэлнэ.

Жижиглэн худалдаа

Касс, онлайн захиалга, агуулахын үлдэгдэл, лояалти нэг системд. Салбар бүрийн борлуулалтыг бодит цагт хар.

Бөөний худалдаа

Харилцагч бүрийн тусгай үнэ, их хэмжээний захиалга, авлага, түгээлтийг нэг урсгалаар удирд.

Ресторан, кафе

Ширээний захиалгаас гал тогоо, касс, үлдэгдэл хүртэл нэг систем. Үйлчилгээ хурдан, зардал хяналттай.

Зочид буудал

Захиалга, зочны хүсэлт, өрөөний үйлчилгээ, ээлжийн багийг нэг мэдээллээр холбо. Зочин бүр танигдана.

Аялал жуулчлал

Аяллын хөтөлбөр, онлайн захиалга, жуулчны бүртгэл, түншийн тооцоог нэг платформд.

Боловсрол

Элсэлт, суралцагч, эцэг эх, багш, төлбөр, цахим сургалтыг нэг системд. Сургалтын явц ил тод.

Эрүүл мэнд

Цаг захиалга, үйлчлүүлэгчийн карт, лавлагаа, санал хүсэлтийг нэг урсгалд. Хүлээлт богино, үйлчилгээ тогтвортой.

Банк, санхүү

Харилцагчийн хүсэлт, дотоод зөвшөөрөл, үйлдлийн түүх, үйлчилгээний чанарыг нийцлийн шаардлагад нийцүүлэн удирд.

Үл хөдлөх хөрөнгө

Объектын каталог, сонирхогчийн бүртгэл, борлуулалтын явц, гэрээг нэг CRM-д. Хэлцэл бүр хянагдана.

Барилга

Төсөл, худалдан авалт, төсөв ба гүйцэтгэл, баримтыг нэг зурагт. Зардлын хэтрэлтийг эрт мэд.

Үйлдвэрлэл

Захиалга, орц норм, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, чанарын хяналт, нөөцийг нэг системд уялдуул.

Тээвэр, ложистик

Ачааны захиалга, маршрут, автопарк, хүргэлтийн төлөвийг харилцагчийн порталтай холбо.

Мэдээллийн технологи

Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хэрэглэгчийн хүсэлт, мэдлэгийн сан, API холболтыг нэг орчинд.

Мэргэжлийн үйлчилгээ

Харилцагчийн төсөл, зөвлөхийн цаг, гэрээ, нэхэмжлэлийг холбож, ашигт ажиллагааг төсөл бүрээр хар.

Төрийн бус байгууллага

Гишүүн, дэмжигч, хандив, төсөл, арга хэмжээний мэдээллийг нэг санд. Тайлагнал ил тод.

Фитнес, спорт

Гишүүнчлэл, сунгалт, цаг захиалга, төлбөр, лояалтийг нэг системд. Гишүүн бүрийн идэвх харагдана.

ТАНАЙ БАГТ

Хэлтсээр 16 шийдэл

16 хэлтэс бүр өөрийн ажлын орчинтой. Бүгд нэг мэдээлэл дээр ажиллана.

Борлуулалт

Боломжит харилцагчаас гэрээ хүртэл үе шат бүр хариуцагчтай. Таамаглал өгөгдөлд суурилна.

Маркетинг

Сегмент, контент, кампанит ажил, хөрвөлтийг нэг самбарт. Аль суваг борлуулалт авчирсныг мэд.

Хүний нөөц

Ажилтны мэдээлэл, сонгон шалгаруулалт, чиглүүлэг, үнэлгээ нэг HR системд. Цаасан ажил үгүй.

Нягтлан бодох бүртгэл

Анхан шатны баримт, гүйлгээ, банкны тулгалт, татварын тайланг нэг НББ программд. Сарын хаалт хурдан.

Санхүү

Төсөв, мөнгөн урсгал, авлага өглөг, нэгдсэн тайланг бодит цагт. Санхүүгийн асуултад тоогоор хариул.

Харилцагчийн үйлчилгээ

Бүх сувгийн хүсэлт нэг инбокст, хариуцагч, SLA хугацаа, сэтгэл ханамжийн үнэлгээтэй.

Үйл ажиллагаа

Процесс, зөвшөөрөл, даалгавар, гүйцэтгэлийн самбарыг уялдуул. Хаана гацсан нь харагдана.

Худалдан авалт

Хэрэгцээ, үнийн санал, зөвшөөрөл, нийлүүлэгч, гэрээг нэг урсгалд. Зардал төлөвлөгөөний дотор.

Агуулах

Орлого, зарлага, байршил, тооллого, нөхөн татан авалтыг нэг агуулахын программд.

Үйлдвэрлэл

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, орц, засвар, чанарыг нэг дор. Зогсолт багасч, өртөг тодорхой.

Мэдээллийн технологи

Хандалтын эрх, системийн холболт, дотоод тусламж, үйлдлийн түүхийг нэг хяналтын төвөөс.

Удирдлага

Зорилго, OKR, гол үзүүлэлт, уулзалтын шийдвэрийн хэрэгжилтийг нэг удирдлагын самбарт.

Хууль, эрх зүй

Гэрээний хувилбар, хяналтын дараалал, баталгаажуулалт, дуусах хугацааг алдалгүй хөтөл.

Төслийн алба

Төслүүдийн хугацаа, нөөц, төсөв, цаг бүртгэл, эрсдэлийг нэгдсэн портфолиогоор хяна.

Сургалт, хөгжил

Цахим сургалт, ур чадварын зураглал, дотоод мэдлэг, судалгааг холбож хөгжлийг хэмж.

Дотоод харилцаа

Багийн чат, мэдлэгийн сан, ажилтны судалгаа, арга хэмжээг нэг дотоод орчинд.

ТАНЫ АЖИЛД

Албан үүргээр 16 шийдэл

16 албан үүргийн өдөр тутмын шийдвэрт хэрэгтэй ажлын орчин.

Гүйцэтгэх захирал

Зорилго, хэлтсүүдийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн зургийг нэг дэлгэцэд. Шийдвэр тайлан хүлээлгүй.

Санхүүгийн захирал

Мөнгөн урсгал, төсөв, нэгдсэн тайлан бодит цагт. Санхүүгийн төлөвийг стратегийн шийдвэртэй холбо.

Үйл ажиллагааны захирал

Хэлтэс дамнасан процесс, зөвшөөрөл, төслийн явц, саатлыг нэг самбараас удирд.

Технологийн захирал

Системийн холболт, API, хандалтын эрх, үйлдлийн түүх. Аюулгүй, өргөтгөх боломжтой архитектур.

Хүний нөөцийн захирал

Багийн өсөлт, гүйцэтгэл, ур чадвар, оролцооны үзүүлэлтийг нэг HR самбарт.

Борлуулалтын менежер

Баг бүрийн хэлцэл, үнийн санал, дараагийн алхам, хуанлийг нэг CRM-д. Гацсан хэлцлийг өдөрт нь ол.

Маркетер

Кампанит ажил, имэйл, сегмент, хөрвөлтийн шинжилгээ нэг орчинд. Үр дүнг борлуулалттай холбо.

Нягтлан бодогч

Баримт, гүйлгээ, цалин, банкны тулгалт, татварын бүртгэл нэг НББ программд. Давхар оруулалт үгүй.

Хүний нөөцийн менежер

Ажилтны хүсэлт, цаг бүртгэл, чөлөө, сонгон шалгаруулалтыг автоматжуулж, хүнтэй ажиллах цагаа нэм.

Төслийн менежер

Ажил, хугацаа, хамаарал, цаг бүртгэл, уулзалтын шийдвэрийг нэг төслийн самбарт.

Үйлчилгээний ажилтан

Харилцагчийн бүрэн түүх хажууд, хүсэлт нэг инбокст, мэдлэгийн сан гар доор. Хугацаандаа шийд.

Дэлгүүрийн эрхлэгч

Кассын борлуулалт, үлдэгдэл, буцаалт, ажилтны ээлжийг нэг дэлгэцээс. Салбар бүр хяналтад.

Агуулахын нярав

Хүлээн авалт, олголт, тооллого, захиалга, түгээлтийг сканнераар бүртгэ. Үлдэгдэл үргэлж зөв.

Бизнес эрхлэгч

CRM, касс, нягтлан бодох бүртгэл, удирдлагын самбар нэг системд. Өнөөдрийн ажил ба маргаашийн өсөлт.

Багийн ахлагч

Зорилго, ачаалал, даалгавар, багийн чат, эргэх холбоог нэг дор. Баг юунд төвлөрөхөө мэднэ.

Ажилтан

Хийх ажил, хүсэлт, цалингийн хуудас, мэдлэг, сургалт нэг порталд. Асуух биш, өөрөө ол.

ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

Танай ажилд тохирох шийдлийг хамтдаа сонгоё.

Салбар, баг, албан үүргээ хэлээрэй. 45 минутад эхлэх бүтээгдэхүүн, хүрээ, дараагийн алхмыг тодорхойлно.

Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.