Удирдлагын шинэ өнцөг
Бизнесийн зорилгоо хэмжигдэх үзүүлэлт, процесс, багийн гүйцэтгэлтэй холбож, технологийн хөрөнгө оруулалтаа удирдана.
Удирдлагын шинэ өнцөг хөтөлбөр20x БҮТЭЭМЖ СУРГАЛТ
Сургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — erxes-ийн харилцагчдад үнэ төлбөргүй. Гүйцэтгэх захирлаас шинэ ажилтан хүртэл багийн түвшин бүрд зориулсан 6 сургалтын зам, бодит ажил дээрх 24 дадлага.
ЭХНИЙ ӨДРӨӨС ХАМТДАА
Багт зориулсан чиглүүлэг, ажлын орчны тохиргоо, өдөр тутмын дэмжлэг — erxes-ийн бодит дэлгэц дээр.
6 СУРГАЛТЫН ЗАМ
Богино тайлбар, бодит ажил дээрх 4 дадлага, багийн эргэх холбоо. Уншаад өнгөрөх биш, хийж сурах хөтөлбөрүүд.
Бизнесийн зорилгоо хэмжигдэх үзүүлэлт, процесс, багийн гүйцэтгэлтэй холбож, технологийн хөрөнгө оруулалтаа удирдана.
Удирдлагын шинэ өнцөг хөтөлбөрХарилцагчийн мэдээллээ нэг стандартаар цэгцэлж, боломж бүрийг хариуцагч, хугацаатай дараагийн алхам болгоно.
Харилцаанаас борлуулалт руу хөтөлбөрШинэ ажилтны чиглүүлэгээс гүйцэтгэлийн үнэлгээ хүртэл ажилтны туршлагыг нэг системээр бүтээнэ.
Ажилтны туршлагыг бүтээх хөтөлбөрБүх сувгийн хүсэлтийг нэг инбокст хүлээн авч, хугацаанд нь шийдэж, санал хүсэлтээс суралцана.
Хэрэглэгчийг сонсох ур чадвар хөтөлбөрХандалтын эрх, талбар, автоматжуулалт, холболтоо өөрөө тохируулж, системийг багийнхаа ажилд нийцүүлнэ.
Өөрийн ажлын орчноо тохируулах хөтөлбөрAI туслах, агентыг байгууллагын мэдлэгтэй холбож, хүний хяналттай, хэмжигдэх үр дүнтэй ашиглана.
AI-тай хамт ажиллах хөтөлбөрНЭГ УДААГИЙН СУРГАЛТ БИШ
Шинэ хэрэгцээ гарвал дахин суралцана. Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлбэл хамтдаа туршина. Амжилт, асуулт, сургамжаа харилцагчид хоорондоо хуваалцана.
Өөрийн салбар, багийн ажил дээр дадлага хийж, асуултаа erxes-ийн экспертүүдтэй ярилцана.
Өгөгдөл, тохиргоо, ажлын урсгалаа бэлдэж, эхний хэрэглээг хамтдаа туршина.
Хэрэглээнээс гарсан санал, сургамжийг дараагийн бүтээгдэхүүн, зорилгод ашиглана.
erxes-ийн харилцагч байгууллагын удирдлага, хэлтэс, ажилтан бүр хамрагдана. Нээлттэй танилцуулга, дадлагын алхмуудыг энэ хуудаснаас үзнэ. Багийн сургалтын хуваарийг хариуцсан erxes багтай тохирно.
Үгүй. Харилцагчдад сургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг үнэ төлбөргүй. Бүтээгдэхүүний ашиглалт, тусгай хөгжүүлэлт зэрэг хамтын ажиллагааны хүрээг санал, гэрээнд тусад нь тодорхойлно.
Тийм. Шинэ ажилтан, шинэ бүтээгдэхүүн, шинэ зорилго гарах бүрд суралцах мөчлөг дахин эхэлнэ. Тухайн багийн хэрэгцээнд нийцсэн сургалт, дадлагыг хамтдаа төлөвлөнө.
ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Багийн үүрэг, ашиглах бүтээгдэхүүн, зорилгод тохирсон сургалтын хуваарийг хамтдаа төлөвлөнө. Харилцагчдад үнэ төлбөргүй.
Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.