
Гадаад харилцаа · Үйлчилгээ · Бизнес Удирдлага
Жанчив Золзаяа
Жанчив овогтой Золзаяа нь зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 25 гаруй жилийн туршлагатай менежер бөгөөд зочид буудал, ресторан, амралтын газар, аялал жуулчлалын төслүүдийг удирдан хэрэгжүүлж ирсэн. Тэрээр одоогоор “Эксперт Хоспиталити” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ажлын гараагаа 1996 онд “Баянгол” зочид буудалд зочин хүлээн авагчаар эхэлж, Борлуулалт, маркетингийн албаны дарга хүртэл дэвшин ажилласан. Мөн “Наран Групп”-ийн ресторануудын Ерөнхий менежер, “Khuvsgul Lake” зочид буудлын Захирал, “Агарта” ресортын Дэд захирал зэрэг удирдах албан тушаалуудыг хашиж байв. Тэрээр Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан бөгөөд 2008 онд “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан. Зочид буудлын үйл ажиллагаа, борлуулалт маркетинг, SOP стандарт боловсруулах, хөрөнгө оруулалт болон бизнес төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай. Мөн Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Мэргэшил
Туршлага, амжилт
Танилцуулга
ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Танай хэрэгжүүлэлтийг хамтдаа төлөвлөе.
Экспертийн туршлагыг танай бодит процесс, зорилготой холбох эхний уулзалт 45 минут.
Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.