CEO, удирдлагын баг · 4 ДАДЛАГА
Удирдлагын шинэ өнцөг
Бизнесийн зорилгоо хэмжигдэх үзүүлэлт, процесс, багийн гүйцэтгэлтэй холбож, технологийн хөрөнгө оруулалтаа удирдана. Сургалтын зам CEO, удирдлагын баг түвшний багт зориулагдсан бөгөөд erxes-ийн харилцагчдад үнэ төлбөргүй.
Уншаад өнгөрөхгүй.
Өөрийн ажлаар хийж сурна.
Алхам бүрийг багийнхаа нэг бодит жишээн дээр гүйцэтгэнэ. Асуулт, сургамжаа тэмдэглээд хариуцсан erxes багтайгаа ярилцаарай.
ДӨРВӨН ДАДЛАГА
Багаас эхэл. Хийж үз. Үр дүнгээ хуваалц.
- 01
Өнөөдрийн ажлаа зураглах
Нэг чухал процессыг сонгоод эхлэл, төгсгөл, оролцогч, ашиглаж буй системээ бич. Аль алхамд мэдээлэл хүлээдэг, давхар оруулдаг, эзэнгүй үлддэгийг багтайгаа тэмдэглэ.
- 02
Хэмжих үр дүнгээ сонгох
Өөрчлөлтийн өмнөх нэг үзүүлэлтийг хэмж. Жишээлбэл хүсэлт шийдвэрлэх хугацаа, давхар бүртгэлийн тоо, мэдээлэл хайхад зарцуулах цаг. Эхний туршилтын зорилтыг бодитой тогтоо.
- 03
Эхний бүтээгдэхүүнээ сонгох
Бүхнийг нэг дор өөрчлөхөөс өмнө сонгосон асуудлыг шийдэх бүтээгдэхүүнээ сонго. Шаардлагатай өгөгдөл, эрх, хариуцагчийг тодорхойлж, багтайгаа хэрэгжүүлэх хүрээг зөвшилц.
- 04
Сайжруулалтын мөчлөгөө тогтоох
Туршилтын үр дүнг эхний хэмжилттэй харьцуул. Юу ажилласан, юу төвөгтэй байсныг ярилц. Дараагийн нэг сайжруулалтыг хариуцагч, хугацаатай нь тохир.
Дадлагын үр дүнгээ багтайгаа ярилцаад дараагийн нэг сайжруулалтыг хариуцагч, хугацаатай нь сонгоорой.
ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Багтайгаа хамт суралцъя.
Танай бодит өгөгдөл, процесс дээр дадлага хийх сургалтын хуваарийг хамтдаа тохирно. Харилцагчдад үнэ төлбөргүй.
Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.