ШИЙДЭЛ · Албан үүргээр
Ажилтан:
нэг системд ажиллах шийдэл.
Хийх ажил, хүсэлт, цалингийн хуудас, мэдлэг, сургалт нэг порталд. Асуух биш, өөрөө ол. Доорх дөрвөн бүтээгдэхүүн нэг мэдээллийн сан дээр ажиллана. Сургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг үнэ төлбөргүй.
Дөрвөн бүтээгдэхүүн.
Нэг мэдээлэл.
1Ажилтны портал2Ажлын удирдлага3Дотоод мэдлэг4Цахим сургалтЭцсийн хүрээг танай процессоор демо уулзалтаар тодорхойлно.
ХОСЛОЛД БАГТАХ БҮТЭЭГДЭХҮҮН
Ажилтан: дөрвөн бүтээгдэхүүн юу хийдэг вэ?
Ажилтны портал
Ажилтан цалингийн хуудас, чөлөөний үлдэгдэл, хүсэлт, мэдэгдлээ өөрөө харна. HR-ийн давтан асуулт багасна.
Ажилтны портал дэлгэрэнгүйАжлын удирдлага
Хийх ажил, хариуцагч, хугацаа, тэргүүлэх зэргийг багийн самбарт. Хэн юу хийж байгааг асуулгүй мэднэ.
Ажлын удирдлага дэлгэрэнгүйДотоод мэдлэг
Байгууллагын дүрэм, журам, ажлын заавар, туршлагыг хайлттай дотоод мэдлэгийн санд. Шинэ ажилтан өөрөө олж сурна.
Дотоод мэдлэг дэлгэрэнгүйЦахим сургалт
Хичээл, видео, тест, гэрчилгээ, суралцах явцыг нэг платформд. Ажилтан, харилцагч, гишүүдэд зориулсан сургалт.
Цахим сургалт дэлгэрэнгүйХүсэлтээс шийдвэр хүртэл нэг самбарт.
Борлуулалт, багийн ажил, харилцагчийн хүсэлт нэг ажлын орчинд хэрхэн урсдагийг жишээ өгөгдөл дээр үзээрэй.
Ажилтан · Нэгдсэн ажлын орчин
Шинэ боломж2
Вэбсайтын шинэчлэл
Үүлэн студио
CRM нэвтрүүлэлт
Саруул худалдаа
Харилцаж байна2
Багийн сургалт
Талын технологи
Онлайн дэлгүүр
Ногоон маркет
Санал илгээсэн2
Дэмжлэгийн төв
Өглөө сервис
Салбарын POS
Хот кофе
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Систем суулгахаас илүү. Ажилд нь шингээнэ.
Өөрчлөлт багийн өдөр тутмын ажилд хэрэгжих ёстой. Тиймээс сургалт, туршилт, дэмжлэгийг хэрэгжүүлэлттэй нэг багцаар, харилцагчдад үнэ төлбөргүй үзүүлнэ.
- Танай одоогийн процессыг зураглаж, эхний үзүүлэлтийг хэмжинэ
- Өгөгдөл, хандалтын эрх, бүтээгдэхүүний хүрээг тодорхойлно
- Бодит ажил дээр туршиж, багийг сургана
- Хэмжсэн үр дүнгээр дараагийн сайжруулалтыг сонгоно
Түгээмэл асуултууд
Ажилтан албан үүргийн шийдэлд юу багтдаг вэ?
Ажилтны портал, Ажлын удирдлага, Дотоод мэдлэг, Цахим сургалт гэсэн дөрвөн бүтээгдэхүүн нэг мэдээллийн сан дээр хамт ажиллана. Танай хэрэгцээгээр бүтээгдэхүүн нэмж, хасаж болно.
Бүгдийг нэг дор нэвтрүүлэх шаардлагатай юу?
Үгүй. Хамгийн их цаг авдаг нэг процессоос эхэлж, үр дүнг хэмжсэний дараа дараагийн бүтээгдэхүүнийг нэмнэ. Сургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг харилцагчдад үнэ төлбөргүй.
Одоогийн системтэйгээ холбож болох уу?
Болно. Банк, ERP, нягтлан бодох бүртгэл, мессенжер зэрэг ашиглаж буй системтэй нээлттэй API-аар мэдээлэл солилцоно. Холболтын хүрээг демо уулзалтаар тодорхойлно.
Албан үүргээр бусад шийдэл
Гүйцэтгэх захирал
Зорилго, хэлтсүүдийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн зургийг нэг дэлгэцэд. Шийдвэр тайлан хүлээлгүй.
Санхүүгийн захирал
Мөнгөн урсгал, төсөв, нэгдсэн тайлан бодит цагт. Санхүүгийн төлөвийг стратегийн шийдвэртэй холбо.
Үйл ажиллагааны захирал
Хэлтэс дамнасан процесс, зөвшөөрөл, төслийн явц, саатлыг нэг самбараас удирд.
Технологийн захирал
Системийн холболт, API, хандалтын эрх, үйлдлийн түүх. Аюулгүй, өргөтгөх боломжтой архитектур.
ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Ажилтан: ажиллах шинэ арга барилыг үзье.
Танай хэрэгцээ, зорилгыг сонсоод эхлэх бүтээгдэхүүн, хүрээ, хугацааг 45 минутад тодорхойлно.
Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.