ШИЙДЭЛ · Хэлтсээр
Харилцагчийн үйлчилгээ:
нэг системд ажиллах шийдэл.
Бүх сувгийн хүсэлт нэг инбокст, хариуцагч, SLA хугацаа, сэтгэл ханамжийн үнэлгээтэй. Доорх дөрвөн бүтээгдэхүүн нэг мэдээллийн сан дээр ажиллана. Сургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг үнэ төлбөргүй.
Дөрвөн бүтээгдэхүүн.
Нэг мэдээлэл.
1Нэгдсэн инбокс2Тусламжийн төв3Үйлчилгээний SLA4Хэрэглэгчийн саналЭцсийн хүрээг танай процессоор демо уулзалтаар тодорхойлно.
ХОСЛОЛД БАГТАХ БҮТЭЭГДЭХҮҮН
Харилцагчийн үйлчилгээ: дөрвөн бүтээгдэхүүн юу хийдэг вэ?
Нэгдсэн инбокс
Нэгдсэн инбокс: вэб чат, имэйл, Facebook, Instagram, утасны харилцааг нэг цонхонд. Харилцагч бүрийн түүх хажууд нь.
Нэгдсэн инбокс дэлгэрэнгүйТусламжийн төв
Хүсэлтийг тасалбар болгон бүртгэж, хариуцагч, тэргүүлэх зэрэг, хугацаа оноож, шийдвэрлэлтийн чанарыг хэмжинэ.
Тусламжийн төв дэлгэрэнгүйҮйлчилгээний SLA
Хариу өгөх, шийдвэрлэх хугацааг үйлчилгээний түвшин бүрээр тогтоож, хэтрэх эрсдэлтэй хүсэлтийг урьдчилан анхааруулна.
Үйлчилгээний SLA дэлгэрэнгүйХэрэглэгчийн санал
Үйлчилгээний дараах үнэлгээ, CSAT, санал гомдлыг нэг урсгалд цуглуулж, давтагдах асуудлыг ангилж сайжруулна.
Хэрэглэгчийн санал дэлгэрэнгүйХүсэлтээс шийдвэр хүртэл нэг самбарт.
Борлуулалт, багийн ажил, харилцагчийн хүсэлт нэг ажлын орчинд хэрхэн урсдагийг жишээ өгөгдөл дээр үзээрэй.
Харилцагчийн үйлчилгээ · Нэгдсэн ажлын орчин
Шинэ боломж2
Вэбсайтын шинэчлэл
Үүлэн студио
CRM нэвтрүүлэлт
Саруул худалдаа
Харилцаж байна2
Багийн сургалт
Талын технологи
Онлайн дэлгүүр
Ногоон маркет
Санал илгээсэн2
Дэмжлэгийн төв
Өглөө сервис
Салбарын POS
Хот кофе
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Систем суулгахаас илүү. Ажилд нь шингээнэ.
Өөрчлөлт багийн өдөр тутмын ажилд хэрэгжих ёстой. Тиймээс сургалт, туршилт, дэмжлэгийг хэрэгжүүлэлттэй нэг багцаар, харилцагчдад үнэ төлбөргүй үзүүлнэ.
- Танай одоогийн процессыг зураглаж, эхний үзүүлэлтийг хэмжинэ
- Өгөгдөл, хандалтын эрх, бүтээгдэхүүний хүрээг тодорхойлно
- Бодит ажил дээр туршиж, багийг сургана
- Хэмжсэн үр дүнгээр дараагийн сайжруулалтыг сонгоно
Түгээмэл асуултууд
Харилцагчийн үйлчилгээ хэлтсийн шийдэлд юу багтдаг вэ?
Нэгдсэн инбокс, Тусламжийн төв, Үйлчилгээний SLA, Хэрэглэгчийн санал гэсэн дөрвөн бүтээгдэхүүн нэг мэдээллийн сан дээр хамт ажиллана. Танай хэрэгцээгээр бүтээгдэхүүн нэмж, хасаж болно.
Бүгдийг нэг дор нэвтрүүлэх шаардлагатай юу?
Үгүй. Хамгийн их цаг авдаг нэг процессоос эхэлж, үр дүнг хэмжсэний дараа дараагийн бүтээгдэхүүнийг нэмнэ. Сургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг харилцагчдад үнэ төлбөргүй.
Одоогийн системтэйгээ холбож болох уу?
Болно. Банк, ERP, нягтлан бодох бүртгэл, мессенжер зэрэг ашиглаж буй системтэй нээлттэй API-аар мэдээлэл солилцоно. Холболтын хүрээг демо уулзалтаар тодорхойлно.
Хэлтсээр бусад шийдэл
Борлуулалт
Боломжит харилцагчаас гэрээ хүртэл үе шат бүр хариуцагчтай. Таамаглал өгөгдөлд суурилна.
Маркетинг
Сегмент, контент, кампанит ажил, хөрвөлтийг нэг самбарт. Аль суваг борлуулалт авчирсныг мэд.
Хүний нөөц
Ажилтны мэдээлэл, сонгон шалгаруулалт, чиглүүлэг, үнэлгээ нэг HR системд. Цаасан ажил үгүй.
Нягтлан бодох бүртгэл
Анхан шатны баримт, гүйлгээ, банкны тулгалт, татварын тайланг нэг НББ программд. Сарын хаалт хурдан.
ТАНАЙ 20x КОМПАНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ
Харилцагчийн үйлчилгээ: ажиллах шинэ арга барилыг үзье.
Танай хэрэгцээ, зорилгыг сонсоод эхлэх бүтээгдэхүүн, хүрээ, хугацааг 45 минутад тодорхойлно.
Демо уулзалт товлохСургалт, нэвтрүүлэлт, дэмжлэг — харилцагчдад үнэ төлбөргүй.