Бидний тухай

Хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтыг дэмжих, маркетингийн автоматжуулалтын платформ

Бидний түүх

Хүмүүсийн харилцаа холбооны энгийн шаардлагаас эхлээд бүхий л технологи маш хурдацтай хөгжиж байна. Хэрэглэгчид алхам тутамдаа Фэйсбүүк, Твиттер, Вийчат, Инстаграм зэрэг аппликейшн ашиглан харилцаа холбоогоо шийддэг болжээ. Энэ хөгжлийг дагаад бизнесүүд ч мөн хөгжих хэрэгтэй болсон цагт бид эрксис системийг нэвтрүүлснээр бизнесийн хөгжилд том түлхэц болж байна.

эрксис нь хэрэглэгчидтэй харилцах хязгааргүй олон сувгийг нэг дор нэгтгэж, хэрэглэгчидтэй харилцах алба хэлтсүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын уялдаа холбоог сайжруулах, үнэнч хэрэглэгчдээ бөөцийлөх, шинэ хэрэглэгчдэд борлуулалтын сэжим үүсгэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах нээлттэй эхийн систем юм.

Бид хэн бэ

Монгол улсын технологийн шинэчлэлийг тэргүүлэгч эрксис багийнхан 8 жилийн турш хамт ажилласан туршлагатай бөгөөд эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд аваачихыг зорьсон хариуцлагатай албыг бахархалтайгаар гүйцэтгэж байна.

Байгалийн баялгаар дэлхийд танигдсан Монгол улсад уул уурхайн дэвшилтэт технологи өндөр хөгжсөн боловч энэ хөгжил нийт ард түмэнд үр өгөөж багатай. эрксисийн хамт олон бид дэлхийд Монгол улс ашигт малтмалаас илүүг хийж чадна гэдгээ баталж, байгалийн баялгаас илүү тархины баялаг, тэр дундаа мэдээллийн технологийн хөгжлөөр дэлхийн хэмжээнд тэргүүлж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж ажилладаг.

0+

Жил туршлага

0+

Цахим хуудас

0+

Гар утасны апп

0+

Цахим систем