Байгууллагын нэгж, хэлтэс

Хүний Нөөц
Маркетинг
Борлуулалт
Менежмент
Хэрэглэгчийн үйлчилгээ
Кассын систем
Мессенжер
Мэдлэгийн сан
Cентимент анализ
Веб хуудас

Багийн нэгдсэн инбокс

Сувгийн удирдлагад холбогдсон бүх интеграцуудаас ирсэн мессеж, коммент, имэйлүүд багийн инбокс цэсэнд огноогоороо эрэмбэлэгдэн харагдана. Админ фэйсбүүк, твиттер, имэйл, цахим хуудасны мессенжер зэрэг янз бүрийн сувгаар холбогдсон хэрэглэгчдэд нэг цонхноос хариулж, харилцан яриа бүрд тохирох нэршил /tag/ үүсгэснээр дараа нь энэ 7 хоногт ирсэн шинэ захиалга, санал гомдол зэргийг tag-аар нь шүүж харж болно.

Борлуулалт

B2B зах зээл буюу байгууллагын борлуулалтын шатуудаа тодорхойлон, ямар шатанд хэдэн байгууллага борлуулалт болох магадлалтайг тооцоолж, тухайн борлуулалтыг хийхэд хэдэн удаагийн уулзалт хийсэн тэмдэглэлээ уг борлуулалтын картанд бичсэнээр олон байгууллагатай харьцдаг ажилтнуудад мэдээллийн алдагдал үүсэхгүй байх давуу талтай. Борлуулалт тус бүрт нэг карт үүсгэн, түүнийгээ борлуулалтын шат бүрд зөөгөөд явах боломжтой.

Хэрэглэгчийн нэгдсэн сан

Хэрэглэгч танай байгууллагаас бүтээгдэхүүн худалдан авсан, фэйсбүүк, цахим хуудсаар харилцан яриа үүсгэсэн, аль нэг фэйсбүүк постны дор коммент бичсэн, урамшууллын имэйлд тань хариу илгээсэн зэрэг сувгийн удирдлагад холбогдсон интеграциудад ямар нэг хариу үйлдэл хийсэн болгон системд хадгалагдаж, харилцааны түүх нь бүртгэгдэнэ.

Бизнес мессенжер

Цахим хуудас бол танай байгууллагын албан ёсны нэрийн хуудас. Иймд бид энгийн нэг мессенжер биш, гар ажиллагаа багатай, хэрэглэгчийг өөрөө замчилсан шийдэлтэй боловсронгуй мессенжерийг санал болгож байна. Мессенжерт танай байгууллагын сошиал хаягуудын холбоос байхаас гадна хэн гэдэг ажилтантай холбогдож байгааг харуулах зургууд байрлана.

Маркетингийн автоматжуулалт

Баярын мэндчилгээ илгээх, ажиллах цагийн хуваарь салбарын мэдээллийг имэйлээр илгээх нь бүх хэрэглэгчдэд ашигтай. Гэхдээ та илүү нарийвчлалтай буюу маркетинг, борлуулалтын бодлогын хүрээнд үнэнч хэрэглэгчдээ илүү халамжлах зорилгоор зөвхөн тэдэнд хандах сонирхолтой бол өмнө дурдсан сегментүүдээ ашиглах хэрэгтэй.

Поп-ап форм

Захиалгын хуудас, шаардлагын хуудас, холбоо барих цонх гэх мэт асуулт хариулт бүхий форм үүсгэх боломж бас бий. Банкны салбарт картын захиалгаа форм бөглүүлж авах, худалдааны салбарт бүтээгдэхүүнийхээ захиалгыг цахим хуудсаараа авдаг байгууллагууд ч олширсон үед танай байгууллага ч мөн адил онлайн борлуулалтаа уг цэсийг ашиглан дэмжээрэй.

Мэдлэгийн сан

Байгууллагууд цахим хуудсандаа хэрэглэгчид зориулсан түгээмэл асуулт, хариултын буланг үүсгэж, давтагддаг асуултууддаа хариулсан байдаг. Хэрэглэгчид ч өөрт байгаа асуултаа байгууллагатай шууд холбогдож асуухаасаа илүү энд байгаа мэдээллүүдтэй танилцдаг. Хэрэв танай байгууллага олон цахим хуудас ажлуулдаг бол танд олон асуулт хариулт хариуцах ажил үүснэ гэсэн үг.

Сувгийн удирдлага

Та байгууллагынхаа ашигладаг бүхий л интеграци буюу сошиал хаягуудаа эрксис-т холбоно. Тухайн интеграцуудыг брэндэд хамруулна. Танай байгууллагын аль нэг бүтээгдэхүүн үйлчилгээ тань нэг брэнд гэж бодъё. Харин тус брэндэд цахим хуудас, фэйсбүүк, твиттер зэрэг 3 интеграци байдаг бол түүнийг нэгтгэж брэнд дотор нь хамааруулна гэсэн үг.