10/06/2022Cэтгэгдэл

Үйл ажиллагааны тайлан 9 сар

Сайн байна уу,

Эрксис Инк компанийн эрхэм хөрөнгө оруулагч танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 7 дугаар сарын мэдээгээ хүлээн авна уу.

НЭГ: erxes Монголд

Өнгөрсөн 9-р сард Эрксисийн хамт олон бид Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээнд оролцож, “Bootcamp to Work 2022” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

  • “Дижитал Эрдэнэт 2022”

Голомт банкнаас орон нутгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмэр оруулах, улмаар техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломжийг илүү НЭЭЛТТЭЙ болгох зорилгоор “Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд шинэ технологи, дижитал шийдлийг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлсэн 40 гаруй байгууллагын нэг болж Эрхэсийн хамт олон амжилттай оролцлоо.

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээ нь 2022.09.28 болон 2022.09.29-ний өдрүүдэд Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон болон Хангарьд Палас ордонд болсон  бөгөөд хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах ҮЗЭСГЭЛЭН болон “Дижитал шилжилт” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ гэсэн 2 хэсгээс бүрдсэн. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, Эрхэсийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан нийт Эрдэнэтчүүддээ талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу?

“Bootcamp to Work 2022” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ боллоо.

Бид сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуучуудад зориулсан дадлагажигч хөтөлбөрийг анх удаагаа Монгол улсад зарласан бөгөөд нийт гурван сарын хугацаанд амжилттай болж, 2022-09-11 – ний өдөр хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хугацаанд уг хөтөлбөрт оролцсон багууд Эрксис платформыг цахиурын хөндийд гаргах нэмэлт шийдлүүдийг хөгжүүлж, өөрийн мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан юм. 

Хөтөлбөрөө амжилттай дуусгасан нийт оролцогчдодоо баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ГУРАВ: ERXS хувьцаа

Эрксис технологийн компани нь технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг таниулахыг зорьсоор ирсэн билээ.

Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 оны 9-р сарын сүүлийн байдлаар нийт 125 хөрөнгө оруулагчдаас 2,796,202 ам долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлээд байна. Ингэснээр, таны хөрөнгө оруулсан Эрксисийн зах зээлийн үнэлгээ 21 сая доллар боллоо.

Доллар өсөхөд дагаад өснө, хувьцааны зах зээлийн өсөлтөөр дагаад өснө, илүү хэрсүү, ухаалаг хөрөнгө оруулагч болохыг хүсвэл ЭНД дарна уу?

ГУРАВ: erxes үйл ажиллагаа

Бид шинэ техник технологийн талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “эрхэс newsletter” -ыг өнгөрсөн сард бэлтгэн гаргалаа. Мөн кассын систем дээр ресторан зоогийн газрууд олон боломжуудыг эдлэх боломжтой боллоо.

  • erxes Newsletter – тэй боллоо.

Бид Эрксист болж буй шинэ үйл явдал, технологитой холбоотой мэдээ мэдээлэл, удирдлагын түвшинд ажилладаг хүмүүст шинэ санаа өгөхүйц баримт, статистик зэрэг сонирхолтой бичвэрүүдийг хүргэхээр “erxes Newsletter”-ийг гаргалаа.

Долоо хоног бүрийн тав дах өдөр бүр бид “newsletter”-ээ илгээдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 2 дугаарыг хүргэжээ. Та ч мөн өөрийн цахим шуудангаа бүртгүүлж, Эрксисийн newsletter-ээ хүлээн аваарай. Өөрийн цахим шуудангаа ЭНД дарж бүртгүүлнэ үү?

  • Хэрэглэгчээ таньдаг кассын систем ресторан, зоогийн газарт

Цахимаар болон салбараар худалдан авалт хийж байгаа хэрэглэгчдийг бүртгэж, ирээдүйн маркетингийн зардлаа бууруулж, бизнесийн ухаалаг шийдвэр гаргах боломжтой боллоо.

Хэрэглэгчээ таньдаг кассын систем ресторан, зоогийн газарт:

  • Хүлээлгийн дэлгэц
  • Гал тогооны дэлгэц
  • Авч явах захиалга үүсгэх
  • Хүргэлтийн цонхтой кассын системээ захиалаарай.

Өнөөдөр зах зээл дээр кассын систем нийлүүлж буй олон компаниуд бий. Бид тэдгээр байгууллагаас бүтээгдэхүүнээрээ ялгарахын тулд үнийн бодлого дээрээ анхааран ажиллаж байна. Иймдээ ч урьдчилгаа төлбөр авахгүй, салбарт бүрт ашиглах боломжтой кассын системээ зах зээлд гаргахад бэлэн боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу?

ДӨРӨВ: шинэ харилцагчид

Өнгөрсөн 9 дүгээр сард Эрксис платформыг шинээр DermaEsthetic, Бүтэн-Оргил, Бат-Хүлэг Сервис, Алтан тариа ХХК, MCS Coca Cola, Route 22 Catering зэрэг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Байгууллагын дотоод уялдаа холбоогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа автоматжуулж байгаа нийт харилцагчдадаа амжилт хүсье.

ТАВ: erxes соёлыг бүтээнэ

Эрксис гэр бүлийн гишүүн, шинэ дадлагажигч Б. Мишээл-ийг энэхүү буландаа онцолж байна. Хэрэв та түүний өгсөн ярилцлагыг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу?

Та Эрксис компанийн 9-р сарын үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.