<Bootcamp
to Work 2023 />

Мэдээлэл технологийн салбарт сурч буй эсвэл төгссөн эмэгтэй оюутан, сурагч "Залуу эмэгтэй инженерүүдэд" зориулсан 3-6 сарын хугацаанд дадлага хийх хөтөлбөр.

Цахиурын хөндийд технологи боловсруулалтаараа өрсөлдөж буй Монгол инженерүүдийн бүтээсэн Эрксис платформ дээр суурилан ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх, ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар эзэмших боломжийг олгоно.

<Хөтөлбөр/>

Технологийн салбар дах хүйсийн тэгш бус байдлыг бууруулах, залуу эмэгтэйчүүдийн ур чадвар, нийгмийн оролцоо, манлайллын чадварыг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл, технологийн салбарт суралцаж буй эмэгтэй оюутнуудыг 3-н сарын хугацаанд дадлага хийх, зөөлөн ур чадвар эзэмшүүлнэ.

Технологийн салбарт хүйсийн тэгш бус байдлыг бууруулах, эмэгтэй инженерүүдийг чадавхжуулах, практик туршлага олгох

Ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадвар, чадамжийг практик дадлага хийлгэх замаар ирээдүйн ажлын байранд бэлтгэх

Монголын болон олон улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлэх, үнэ цэнэтэй бодит туршлага хуримтлуулж хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа хөгжих

<Тавигдах шаардлага/>

  • Мэдээлэл технологийн чиглэлээр сурдаг, эсвэл төгссөн эмэгтэй оюутан, сурагч байх
  • Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг -YOUTHinc-д гишүүнээр элссэн байх
  • Англи хэлний дунд ба дээш түвшний мэдлэгтэй
  • Тасралтгүй суралцаж, өөрийгөө нээж, хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Хувь хүний болон технологийн салбарын карьер хөгжилдөө хувь нэмэр оруулах хүсэлтэй
  • Хөтөлбөрт 3-6 сарын турш тууштай оролцох боломжтой
  • Авсан таск /даалгавар/-аа хариуцлагатай гүйцэтгэх чадамжтай

<Хөтөлбөрт хамрагдсанаар/>

  • Ажил олгогчийн шаардлагад нийцсэн зөөлөн ур чадварыг хөгжүүлэх
  • Амжилттай төгссөн гэрчилгээ
  • Амжилттай төгсөгчид Эрксис Инк компани болон хамтрагч байгууллагуудаас ажлын санал хүлээн авах
  • Мэдээлэл технологийн салбарт мэргэжлийн түвшинд практик туршлага олж авах
  • Монголын болон олон улсын туршлагатай мэргэжилтнүүдтэй холбогдож хүрээгээ тэлэх
  • CV/Resume-ээ баяжуулах
  • Сурч мэдсэнээ хуваалцах, хувь нэмэр оруулах
  • Залуучуудын зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгт суралцах
  • Хөдөлмөрийн ирээдүйн өөрчлөлтөд хамтдаа хөгжих
  • Олон улсын болон үндэсний нэр хүндтэй байгууллагуудтай бодитоор танилцах аялал хийх
  • Цахиурын хөндийд технологи боловсруулалтаараа өрсөлдөж буй Монгол инженерүүдийн бүтээсэн Эрксис платформ дээр суурилан ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлэх
  • YOUTHinc-Монголын Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн гишүүнчлэлийн мэдээллүүдийг авах

<Дадлагын хугацаа & Сонгон шалгаруулалт/>

Дадлага хийх хугацаа: 2023/08/15 - 2023/11/15

Дадлагын цаг: 7 хоногт 15 -20 цаг

Анкет хүлээн авах: 2023/06/12 - 2023/06/30

Ярилцлага: 2023/07/01 - 2023/07/07

Шийвдэр: 2023/07/08 - 2023/07/10

<Хамтран зохион байгуулагч/>

<Ашиглах программын хэл/>

Дадлага хийх хугацаанд багууд суурь систем дээр мэргэшиж ур чадвараа нэмэгдүүлнэ.

<Дэмжин ажиллагч байгууллага/>

<Хөтөлбөрийн бүртгэл/>

Хөтөлбөрт хамрагдаж зохион байгуулагч болон байгууллагын гарын бэлэг болон ажилд орох саналаа аваарай.Мэргэжлийн болон хувь хүний түвшинд хөгжихийг хүсэж буй залуу инженер та энэхүү формыг бөглөж бүртгэлээ хийлгэнэ үү.

<Bootcamp to Work 2022 хөтөлбөрийн оролцогчдын сэтгэгдэл/>

Bootcamp хөтөлбөр нь олон мундаг хүмүүсээс ихийг суралцаж өөрийн түвшинг ахиулахад суралцсан гайхалтай хөтөлбөр болсон.
Д. Сарангэрэл
Энэхүү хамт олон надад өөрийн ур чадвар мэдлэгийг нэмэгдүүлж, бусдаас тэргүүлэх боломж бололцоог нээж өгсөн.
О. Мэргэн
Хэрхэн хөгжүүлэгч байхыг яруу тодоор зааж өгсөн хамт олон
Б. Биндэряа
Мэргэжлийн болон зөөлөн ур чадвараа сайжруулж зуныг үр дүнтэй өнгөрүүлэхэд тусалсан.
Ж. Буяндэлгэр