#ЛизингтэйБизнес
Борлуулалтаа нэмэгдүүлж, илүү олон үнэнч худалдан авагчтай болох, өрсөлдөгчдөөсөө ялгарахад туслах компанийн лизингийн технологийн цогц шийдэл
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хувь лизингээр борлуулснаар тогтмол зардлуудаа төвөггүй төлөх орлогын шинэ эх үүсвэртэй болно

ЭРКСИСИЙН “ЛИЗИНГТЭЙ БИЗНЕС ПЛАТФОРМ” ГЭЖ ЮУ ВЭ?

Өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүүтэй, хүүгүй, урьдчилгаатай, урьдчилгаагүй лизингээр борлуулахад санхүү, төлбөр цуглуулах болох харилцагчийн үйлчилгээний үйлдлүүдийг автоматжуулсан технологийн шийдэл.

Лизингтэй Бизнес Платформын давуу талууд:

  1. Шинэ харилцагч ба орлогын шинэ эх үүсвэр: Танай бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа, төлбөрийг бүтэн төлөх санхүүгийн чадвартай компаниуд олон байгаа. Төлбөрөө нэг дор төлөх боломжгүй ч шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аваад, ажлаа урагшлуулаад орлого олоод түүнээсээ төлбөрөө төлөөд гүйцэх хүсэлтэй түүнээс ч олон компани байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэдэнд боломж олгосноор, худалдан авагчдынхаа тоог, орлогоо нэмэгдүүлнэ.
  2. Лизингээр авах хүсэлт, гэрээ бүгд онлайнаар хийгдэнэ: Худалдан авагч ямар бүтээгдэхүүнээс хэдэн ширхэгийг, хэд хувааж төлөх нөхцөлөөр авах хүсэлтээ онлайнаар илгээмэгц, түүнд гэрээ, нэхэмжлэхийн хамт автоматаар илгээгдэнэ. Худалдан авагч гэрээгээ баталгаажуулсанаар бүтээгдэхүүнээ хүлээн авна.
  3. Шилэн харилцаа: Худалдан авагч лизингээр авсан бүтээгдэхүүний төлбөрийн нийт дүн, төлбөр хийх хугацаа, хүү, төлсөн болон үлдэгдэл дүн, алданги, зээлийн гэрээ, дансны мэдээлэл зэрэг тухайн зээлтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг нэг дороос харах боломжтой.
  4. Таны өмнөөс танд орох орлого буюу худалдан авагчийн төлөлтийн хойноос уйгагүй хөөцөлдөнө: Худалдан авагч тус бүрийн төлбөр хийх хугацааг танай болон худалдан авагч байгууллагын нягтлан ба захирлын аль алинд нь мэдэгдэж, сануулна. Хугацаа хэтэрсэн бол алдангийн хэмжээг мэдээлнэ.
  5. Бараг гүйлгээний шимтгэлгүй: Банк, санхүүгийн байгууллагаас ялгарах нэг том давуу тал нь гүйлгээний шимтгэл хувиар авагдах бус тогтсон дүн буюу 100 төгрөг байх болно.
  6. Санхүүгийн алба, ажилтнуудын ачааллыг бууруулна: Технологид суурилсан платформ тул компанийн зээлээр бүтээгдэхүүн борлуулахтай холбоотой бүх ажилтнуудад нэмж ажил удахгүй. Ингэснээр, тэд үндсэн ажилдаа төвлөрч, гүйцэтгэл сайтай, бүтээмжтэй ажиллах боломж бүрдэнэ.
  7. Лизингийн дүрмээ амьдралд ойр зохионо: Компани урьдчилгаа төлбөртэй байх үгүйг, байвал хэд байх, урьдчилгаагаа төлөөд үлдсэнийг нь хүүгүй лизингдэх гэх мэт зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үйлчилгээний шимтгэлтэй холбоотой зохицуулалтыг өөрсдийн болон харилцагчийнхаа үнэнч байдал, нөхцөл байдалтай уядуулан, амьдралтай тогтоох боломжтой.
  8. Ялгарал: Занг нь мэддэг харилцагч, компанийнхаа санхүүгийн байдалд тохируулан компанийн лизингийн нөхцлүүдийг санал болгосноор өрсөлдөгчдөөсөө ялгарах боломжтой.

Өндөр үнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бизнесүүдийн хувьд үнэ танай сул тал биш болно.

Зээлийн үйлчилгээ үзүүлж, бэлэн мөнгөний урсгалаа нэмэгдүүлж, бизнесийн ашгаа өсгөмөөр байна уу.
#ЛизингтэйБизнес

Лизингийн үйлчилгээг эрт эхлэх тусмаа сайн.

Танай бүтээгдэхүүнийг лизингээр авсан худалдан авагч 2-10 жилийн хугацаанд танай компанийн харилцагч болдог. Энэ хугацаанд ихэнх нь дахин худалдан авалт хийж, үнэнч хэрэглэгч болдог.

Бизнесүүдийн ашгийн хэмжээ

35%

Компанийн лизингээр бүтээгдэхүүн авсан худалдан авагчдын

60%

нь дахин үйлчлүүлдэг

Зээлийн үйлчилгээ сонирхож буй хүмүүс

75%

Хэрэглэгчдийн

70%

нь сар бүр тогтмол бага дүнгээр зээлээ төлөхийг сонгодог

invest-icon

Бизнесийн байгууллагуудын өсөлтийг хурдасгах

invest-icon

Бизнесүүдийн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах замаар хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлж, орлогыг өсгөх

invest-icon

Инноваци, ухаалаг шийдэл, хэрэглэгчдийн сэтгэл ханамж

Сүүлийн үеийн технологи, ухаалаг шийдлийг ашиглан ачаалалтай бус ухаалаг, үр дүнтэй ажилла.

ЦАГ

Лизингийн хүсэлтийг хэдхэн минутын дотор шийдвэрлэж, шинэ худалдан авагчтай бол

МӨНГӨ

Санхүүгийн байгууллагын борлуулагч шиг бус өөрөө санхүүгийн байгууллага мэт ажилла

ЭНЕРГИ

Энгийн, хялбар, ойлгомжтой UX /UI дизайны тусламжтайгаар шинэ харилцагчийн анхаарлыг татаж худалдан авагч болгон хувирга

Бид технологийн шийдлийг бизнесийн бүхий л байгууллагуудад хүртээмжтэй болгож, өсөлтийг нь хурдасгах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчдийг бий болгоход нь туслах зорилготой.

ЛИЗИНГТЭЙ БИЗНЕС технологийн цогц шийдэлд юу багтах вэ?

Лизингийн систем
Эрксис бизнесийн үйлдлийн системд буй зээлийн системийн модулийг ашиглаж хэрэглэгчдэд зээл олгох, барьцаа хөрөнгө бүртгэх, зээлээ удирдах, хянах боломжтой цогц систем
Санхүүгийн программ
Энэхүү программаар дамжуулан зээлийн санхүүгийн тооцооллоо хийх, шинээр данс нэмэх, хасах, нэр болон дансны тохиргоо өөрчлөх, тайлан авах, дансны төлөвлөгөө зохиох зэрэг зээл болон байгууллагын санхүүгээ удирдана
Эрксис Бизнесийн Үйлдлийн Систем
Энэхүү 50 гаруй модуль бүхий платформоор дамжуулан хэрэглэгчтэй харилцах, борлуулалт, маркетинг, дотоод процесс, хэрэглэгчдийн санал гомдол зэрэг үйл ажиллагааны процессуудаа автоматжуулах боломжтой
Бусад боломжууд
Вебсайттай болох, цаг бүртгэл хийх, мессеж илгээх, борлуулалтаа бүртгэх, нэг сувгаас хэрэглэгчидтэй холбогдох, мэдэгдэл илгээх, кассын систем, цаг захиалга зэрэг Эрксис бизнесийн үйлдлийн систем дээр байгаа бүх боломжууд, цаашид хийгдэх шинэ хөгжүүлэлтүүдийг ашиглах боломжтой

Зээлийн үйлчилгээг бизнесийн байгууллагууд өөрсдөө үзүүлж, хэрэглэгчдийн худалдан авалтын сувгийг нэмье

Бизнесүүдийг цахимд шилжихэд тусална

  • Ашгаа нэмэгдүүлэх боломж
  • Бэлэн мөнгөний урсгалаа нэмэх боломж
  • Хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлж туршлагыг нь сайжруулах боломж

Тэгш боломж

Бизнесээ лизингдэж, олон хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, орлогоо өсгөх, үр ашигтай үйл ажиллагаа явуулах, хамт болон хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг сайжруулах, хэрэглэгчтэй харилцах, маркетинг, борлуулалтаа автоматжуулах зорилготой бүх байгууллагуудад санал болгож байна.