Зах зээлээ гадаад улсууд руу тэлнэ гэдэг тийм ч амархан, хурдан, бас бага зардлаар хийх ажил биш байсныг Эрксис өнөөдрөөс халж байна. Учир нь Эрксист таны бизнесийг экспортлоход шаардлагатай бүх шийдэл цогцоороо бий.
Дэлхийд дэлгүүрээ нээх
Дэлгүүр нээснээ дэлхийд мэдэгдэх
Худалдан авагчийн мөнгийг хурдан авах
Борлуулалтын орлогоо дансандаа авах
Зах зээлээ Монголоос тэлж, худалдан авагчдынхаа тоог сая, саяар нэмэгдүүл
Бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр борлуулж, валютын орлоготой болмоор байна уу?Дэлхийн хүн ам өсч байна. Тэдний хэрэгцээг хангах бүтээгдэхүүн хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол бүтээгдэхүүнийг сонирхох зах зээл бий. Жил ирэх тусам интернет хэрэглэгчид, онлайн худалдан авагчдын тоо нэмэгдэж байна. Гагцхүү та тэдэнд бүтээгдэхүүнээ танилцуулахдаа алгуурлах хэрэггүй. Нэг өдрийн өмнө бизнесээ экспортлох ажлаа эхэлж, нэг ч гэсэн долларын орлоготой бол.
Дэлхий
Дэлхийн онлайн худалдааны борлуулалтын хэмжээ 2023 онд 6.3 триллион доллар байх бол энэ тоо 2026 онд
Дэлхий дээр 3 хүний 1 нь онлайнаар худалдан авалт хийдэг ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна
Гар утаснаасаа хийх худалдан авалтын хэмжээ 2025 онд
Монголын бизнесүүдийн зах зээлийг олон улсад тэлэх, орлогыг нэмэгдүүлэх
Монголын бизнесүүдийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх
Дэлхийд дэлгүүрээ нээж, зах зээлээ тэлэхэд нь туслах бүхий л боломжууудыг тултал ашигла. Ингэхийн тулд мэдээлэл бас мэдлэгээр цэнэглээрэй.
Төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг өргөжин, хөгжихэд нь тусалдаг
Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх болон экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой
Бид Монголд боловсруулж, бүтээж, үйлдвэрлэж, өртөг нэмсэн түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд зарагдах үүд хаалгыг нээх, Монголын бизнесүүдийн үнэлэмжийг өсгөх, шинэ боломжуудыг нээх, улмаар орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
Та гэрээрээ мөнгөн аяга хийдэг уран дархан, цагаан идээ хийдэг өрхийн үйлдвэрлэгч, дээл оёдог, ноолууран утас ээрдэг компани, зэс олборлодог корпораци байхаас үл хамааран бид бүгдэд боломжийг тэгш олгоно. Бид дэлхийд Монгол л гэж танигдана. Бүгдээрээ хамтраад орлогоо нэмэгдүүлж, сэтгэл амар амьдаръя