12/14/20220 Comments

Эрксисд нэгдсэн шалтгаан цуврал 6: Э. Ариунзаяа

Сайн байна уу? Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

Сайн байна уу? Намайг Ариунзаяа гэдэг. 2019 онд Шинэ Монгол Технологийн Коллежийг Цахилгаан Электроникийн инженерээр төгссөн. Эрксис компанийн “core” багт Фронт-энд хөгжүүлэгчээр 2 дох жилдээ ажиллаж байна. 

Та яагаад Эрксисд нэгдсэн бэ?

Японд сургуульд байх үедээ дадлагаа IT чиглэлээр Монголдоо хийхээр болж компани хайж эхэлсэн. Миний сурч төгссөн мэргэжлээс өөр, код бичих талаар бараг мэдлэггүй ч энэ чиглэлээр ажиллах хүсэлтэйгээ хэлэхэд сургаад авчихна аа гэсэн нь энд орох шалтгаан болсон. Ажил хийх үед над дээр ирэх хариуцлагаас айж байсан ч бүгд уриаланхан хүлээн авч алдсан ч алдсан зүйлийг минь тайлбарлан зааж өгч дараа нь алдахгүйг хичээх урмыг өгч байсан нь үлдэх шалтгаан болсон. Улам ихийг сурч хөгжиж чадна гэсэн итгэлийг өгсөн.

Эрксисд ажиллахын давуу тал ?

Өөр мэргэжилтэй байсан ч хичээх хүсэл байвал боломж олгодог. Код бичих олон төрлийн ажил хийж үзэх боломжтой. Удирдлагууд бүгд энэ хүнийг яаж хөгжүүлж болох уу гэдэг өнцгөөс хардаг санагдсан. Энэ ажлыг сайн чаддаг болчихлоо одоо энэ ажлыг хий, чадахгүй зүйл байвал асуугаарай, чамайг энэ ажилд сайн болгоноо гэх мэтээр миний потенциалыг улам дээшлүүлж өгч байгаа. Мөн компанийн уур амьсгалыг дурдахгүй байж болохгүй. Бүгд нэгэндээ чадахаараа туслах сэтгэлтэй, хөгжилтэй, дулаан уур амьсгалтай хамт олон. 

Та ойрын үед юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ? 

Би Эрксис-ийн web builder буюу маш богино хугацаанд веб хуудас хийх боломжийг олгодог plugin дээр веб темплате хийх ажил дээр төвлөрөн ажиллаж байна. Мөн харилцагчийн веб хуудсыг хийж байна.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 

Өглөө иогтой үед иогадаа явчхаад ажиллаа эхэлдэг. Цаг бүртгэдэггүй, хаанаас ч ажиллах боломжтой байдаг тул өөрийн нөхцөл байдалдаа тааруулан оффис орох уу гэрээс ажиллах уу гэдгээ шийддэг. Хувийн ажил гарах үед гадуур ажлаа амжуулаад оройн нь нөхөж суух маягаар ажиллах боломжтой байдаг. 

Ажлаас гадуур, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? 

Иогад явах, кино үзэх, манга, өгүүллэг унших дуртай. Мөн гэрийнхэнтэйгээ хөзөр, хөлөгт тоглоом тоглох, ярьж суух дуртай. 

Таны хүсэл мөрөөдөл? 

Ихэнх хүүхдүүд мэргэжил сонголт дээрээ бүдрэх, юу хийхээ мэдэхгүй байх, эсвэл ажиллаж байгаа мэргэжил нь яг өөрт нь тохирох мэргэжил мөн эсэх дээр их эргэлзэж байгааг ажигласан. Иймд ирээдүйд тэр тал руу чиглэсэн веб болон утасны app хийх мөрөөдөлтэй.

Та Эрксис гэр бүлийн гишүүн Э. Ариунзаяа – тай танилцлаа. Дараагийн дугаараар удахгүй уулзъя.