12/06/20210 Comments

“Unicorn” болох замд хамтдаа

2021.08.20-нд Lemonpress.mn дээр нийтлэгдсэн мэдээллийн хэсгээс хүргэж байна. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.

Тэрбум долларын үнэлгээнд хүрсэн стартапыг “Unicorn” буюу ганц эвэрт гэдэг билээ. Аргагүй дээ дэлхий даяар хэдэн сая залуус мөрөөдөлдөө хөтлөгдөн бизнесээ эхлүүлдэг ч тэр дундаас өдрийн од шиг тоотой хэд нь л “ганц эвэрт” болдог. 

Тэгвэл Монголын анхны ганц эвэрт болох боломжтой хэдхэн стартапуудын нэг erxes-д хөрөнгө оруулах боломж   бүрдлээ.

Цахиурын хөндийд гарсан замнал болон хөрөнгө оруулах боломжийн талаар дурдъя.


Ромыг ганц өдөрт бариагүй гэдэг шиг erxes ч гэсэн нэг өдөрт үүсээгүй. Тэдний баг 2011 оноос хойш 5 жилийн хугацаанд технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа гадаад зах зээлд зориулсан 4 платформыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Гэвч мөнгө санхүүжилт, ажиллах хүчний хомстол зэргээс шалтгаалж удаа бүр амжилтгүй болж байлаа. Тухайлбал: 

  • Peep – Аз жаргалтай, хором мөчөө хадгалж үлдээх, хуваалцах боломжийг олгох. 
  • Mogulio – Цахим орчинд цахим хуудсаа урлах, хөтлөх боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлэх.
  • Nobile – Гар утасны зөв зохистой хэрэглээг удирдан, хянахад туслах. 
  • Teamon – Байгууллагын дотоод уур амьсгал, холбоо харилцаа мэдээллийн урсгалыг дэмжих.

Бүтэлгүйтлээс төрсөн санаа – erxes 

Ийнхүү хэд хэдэн бүтэлгүйтлийн дараа пиво шимсэн шиг ээ суусан тэр орой энэ бүхэн эхэлсэн юм. Өмнөх бизнесүүд дээрээ ямар асуудал тулгардаг байснаа бодоод үзсэн чинь яагаад ч юм хэрэггүй юманд мөнгө зарцуулдаг байсан юм уу даа гэсэн бодол төржээ. 

Хэрэггүй зүйл нь юу гэхээр хэрэглэгчидтэй харилцах, борлуулалтаа хянах, маркетингаа удирдахад 5-6 төрлийн өөр платформд их хэмжээний мөнгө төлж хэрэглэдэг байсан юм. Ер нь яагаад энэ платформуудыг нэгтгэж ганцхан платформоор бүх зүйлээ хийж болохгүй гэж ярилцсанаар одоогийн технологийн шийдлийн эхлэл болсон юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ

Тэгвэл цахиурын хөндийд гарах ирээдүйн амжилтыг хамтдаа бүтээх хөрөнгө оруулалттай холбоотой товч мэдээллийг хүргэвэл

Танд санал болгох нь:

  • Компанийн үнэлгээ: $20,728,867
  • Нэгж хувьцааны төлбөр: $1,83
  • Хөрөнгө оруулалтын доод хэмжээ: $1000
  • Нийт компанийн хувьцааны: 13,93%  

Ийм боломжийг адтай, сэргэлэн 84 хүн ашиглаад одоогоор $1.3 саяын хөрөнгө оруулалт аль хэдийн хийгээд амжсан. Энэ дунд 22 настай залуугаас, арлын Японд суугаа Их аварга Хакухо, Монголын тал нутгийн малчин Батхуяг зэрэг хүмүүс байгаа юм. 

Гэхдээ тэд хөрөнгө оруулалтаа байдаг л нэг хуучирсан аргаар татахыг хүссэнгүй. Жинхэнэ технологийн компанийн жишгийг дагаж хөрөнгө оруулалтын цоо шинэ арга CSO-оор дамжуулан жижиг, дунд, том бүхий л хөрөнгө оруулагч нарт ижил тэгш олгохоор шийджээ. Гайхалтай биш гэж үү!

Таны хөрөнгө оруулах шалтгаанууд

erxes-д хөрөнгө оруулах түмэн шалтгаанаас ердөө гурвыг нь товч дурдъя: 

  1. Зөв стартапдаа эрт хөрөнгө оруулна гэдэг чинь биткойныг анх гарахад нь авсантай л адил! Tesla-г анх гарахад нь хөрөнгө оруулсан бол, Airbnb-ийг IPO хийхээс өмнө хөрөнгө оруулсан бол гэж бодож л байсан биз дээ. Яг л үүнтэй ижил ирээдүйтэй салбарт технологийн шилдэг шийдлийг санал болгож буй стартапад хөрөнгө оруулах боломж таны өмнө байгааг санаарай.
  2. erxes аварга зах зээлд дөнгөж хөлөө дүрээд байна. erxes нь байгууллагын дотоод маркетинг, менежментийн асуудлыг технологиор дамжуулан шийдвэрлэдэг MarTech гэх салбарт үйл ажиллагаа явуулдаг. Уг салбарын зах зээлийн хэмжээ 2022 онд $143.8 тэрбумын үнэлгээнд хүрэх тооцоолол бий гээд бод доо! 
  3. Анхны олимпын аваргаа хүлээсэнтэй адил Монголчууд анхны ганц эвэртээ хүлээсээр. Монгол залуучууд дэлхийн өнцөг булан бүрд салбар тус бүрээ бусдаас онцгойрох шийдлүүдтэй бүтээгдэхүүн гаргасаар л байна. Ирээдүйд ганц эвэрт буюу  $1 тэрбумын үнэлгээтэй компани болох замдаа хэд хэдэн стартап хэзээний гарчихсан. Эдгээрийн нэг нь erxes юм. Харин та Монголын ирээдүйн ганц эвэрт болох аялалд нь erxes -тэй хамт аялахад бэлэн үү? 

Энэ мэтчилэн erxes болон хөрөнгө оруулалтын талаарх шинэлэг мэдээллийг Lemonpress.mn нийтлэлээс уншаарай.

Стратегийн хөрөнгө оруулагч болох дэлгэрэнгүй мэдээллийг https://erxes.mn/investХөрөнгө оруулалт болон хувьцаа худалдан авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл TDB Securities SC-н info@tdbsecurities.mn болон 70100261, 11311914 утсаар хандан нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөөг авах боломжтой.