Монгол улс нь байгалийн өвөрмөц онцлог, төрхтэй бөгөөд нүүдэлчин Монгол ахуй, соёл, зан заншил, баяр наадам, түүхэн газрууд, хоол хүнс, зочломтгой зан гээд олон зүйлээр гадны жуулчдыг татдаг. Иймдээ ч бид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд амралт, аялал жуулчлалын салбартаа илүү анхаарах хэрэгтэй.
Манай улсад ковид 19 цар тахал гарахаас өмнө буюу 2019 онд амралт, аялал жуулчлалын салбар нь ДНБ-ий 7.2%, нийт экспортын 6.8%, нийт ажил эрхлэлтийн 7.6% – ийг бүрдүүлж байв. Харин ковид 19 цар тахал дэлгэрсэнээр уг салбар 1.5 их наяд төгрөгийн хохирол амсч, 1600 орчим компани, 88 мянган ажлын байр эрсдэлд оров. Бид энэ салбарт туршлагатай мэргэжилтнүүдийг авч үлдэх, эдийн засгийн уналтын нөлөөллийг багасгах урьд өмнө байгаагүй сорилттой нүүр тулгарч байна. Мөн гадаадын аялагч, жуулчдыг татах, амралт, аялал жуулчлалын газруудыг сэргээх, тэднийг дэмжих, хамтран ажиллах, тэдэнд буй асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх цаг иржээ.
Амралт, аялал жуулчлалын агентлаг дээр тулгарч буй бодит бэрхшээлүүд бол:
Бид энэ бүхнийг биеэрээ туулж яваа амралт, аялал жуулчлалын агентлаг, амралт зугаалгын газруудад зориулж эдгээр асуудлуудыг технологийн аргаар шийдвэрлэх боломжийг олгож байна.
ӨӨРИЙН НЭРИЙН ХУУДАС БОЛСОН НҮҮР ХУУДСЫГ ЦАХИМ ОРЧИНД ҮҮСГЭХ
Нүүр хуудас нь таны агентлагийг бусдаас ялгарах боломжийг олгохын зэрэгцээ үйлчлүүлэгчтэй холбоо тогтоох, онлайн зөв имиж бүрдүүлэх, хэрэглэгчдийн итгэл найдварыг олж авах, үйлчилгээгээ сурталчилах зэрэг олон боломжийг олгоно. Гадаадын болон дотоодын аялагч жуулчдыг татах, өөрсдийн онцлогийг хадгалсан нүүр хуудас бүтээхэд тань бид тусалъя. Тэрбээр уг нүүр хуудсыг ашигласанаар:
ЗАХИАЛГЫН ФОРМООР АМРАЛТ, АЯЛАЛ ЭСВЭЛ АМРАЛТЫН ГАЗРЫН ЗАХИАЛГА АВЧ, БОРЛУУЛАЛТАА БҮРТГЭЖ, ХӨТЛӨХ БОЛОМЖ
Аяллын захиалгыг формоор авснаар та харилцагчиддаа 24/7 хүрч, үйлчлэх боломжийг олгож байна. Тэрбээр харилцагчид ажилдаа явах эсвэл нисэх онгоцны буудалд суугаад хүлээж байхдаа захиалгаа өгөх боломжтой. Хэрэв танай агентлаг ихэвчлэн олон улсын аялагчид хүлээж авдаг бол онлайн захиалгын систем нь бүр ч тохиромжтой юм.
БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН АВТОМАТЖУУЛАЛТ
Технологи ашиглан өөрийн амралт жуулчлалын газрынхаа маркетингаа нэмэгдүүлэх боломжийг бид олгож байна.
МЕССЕНЖЕР
Агентлагийнхаа нүүр хуудас, бүтээгдэхүүн эсвэл мобайл апп гээд хэрэглэгчдийнхээ байгаа газраас, тэдэнтэй шууд харилцаа холбоо үүсгэх боломжийг олгоно.
Тулгарч буй асуудлаа технологийн аргаар шийдсэнээр зардлаа бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, үйлчилгээ болон хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах боломжтой. Харилцаа холбоо, захиалга, зочдод үйлчлэх системийг сайжруулснаар үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгчид хоёул ашиг хүртэнэ.
Нэг сарын дотор ердөө 299,000 төгрөг төлөөд өөрийн гэсэн амьд нүүр хуудастай болохоос гадна борлуулалт, санхүү, үйл ажиллагаагаа бүхэлд нь удирдах боломжтой системүүдийг бид танд санал болгож байна. Хэзээ ч байж боломгүй энэ боломжийг бүү алдаарай.
Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцаж, бидэнтэй холбогдож, үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу?
Амралт, аялал жуулчлалын салбарын технологийн дэвшлээ erxes – тэй хамт эхлүүлцгээе.
Өөрчлөлтийг бидэнтэй хамт мэдэр.