06/21/2022Cэтгэгдэл

Аялал жуулчлалын салбарт технологийн дэвшлийг авчирцгаая.

Монгол улс нь байгалийн өвөрмөц онцлог, төрхтэй  бөгөөд нүүдэлчин Монгол ахуй, соёл, зан заншил, баяр наадам, түүхэн газрууд, хоол хүнс, зочломтгой зан гээд олон зүйлээр гадны жуулчдыг татдаг. Иймдээ ч бид эдийн засгаа хөгжүүлэхийн тулд амралт, аялал жуулчлалын салбартаа илүү анхаарах хэрэгтэй.

Манай улсад ковид 19 цар тахал гарахаас өмнө буюу 2019 онд амралт, аялал жуулчлалын салбар  нь ДНБ-ий 7.2%, нийт экспортын 6.8%, нийт ажил эрхлэлтийн 7.6% – ийг бүрдүүлж байв. Харин ковид 19 цар тахал дэлгэрсэнээр уг салбар 1.5 их наяд төгрөгийн хохирол амсч, 1600 орчим компани, 88 мянган ажлын байр эрсдэлд оров. Бид энэ салбарт туршлагатай мэргэжилтнүүдийг авч үлдэх, эдийн засгийн уналтын нөлөөллийг багасгах урьд өмнө байгаагүй сорилттой нүүр тулгарч байна. Мөн гадаадын аялагч, жуулчдыг татах, амралт, аялал жуулчлалын газруудыг сэргээх, тэднийг дэмжих, хамтран ажиллах, тэдэнд буй асуудлыг технологийн аргаар шийдвэрлэх цаг иржээ. 

Амралт, аялал жуулчлалын агентлаг дээр тулгарч буй бодит бэрхшээлүүд бол:

  • Өдөр тутмын ихэнх ажлууд ажиллагаа ихтэй
  • Дижитал ертөнц дэхь маркетинг ба ялгарал дутмаг
  • Мэргэжлийн боловсон хүчин хязгаарлагдмал 
  • Хангамжийн материалын бүртгэл, тооцоо механик
  • Захиалга авах төвөгтэй гэх мэт асуудлууд байна. 

Бид энэ бүхнийг биеэрээ туулж яваа амралт, аялал жуулчлалын агентлаг, амралт зугаалгын газруудад зориулж эдгээр асуудлуудыг технологийн аргаар шийдвэрлэх боломжийг олгож байна.

ӨӨРИЙН НЭРИЙН ХУУДАС БОЛСОН НҮҮР ХУУДСЫГ ЦАХИМ ОРЧИНД ҮҮСГЭХ

Нүүр хуудас нь таны агентлагийг бусдаас ялгарах боломжийг олгохын зэрэгцээ үйлчлүүлэгчтэй холбоо тогтоох, онлайн зөв имиж бүрдүүлэх, хэрэглэгчдийн итгэл найдварыг олж авах, үйлчилгээгээ сурталчилах зэрэг олон боломжийг олгоно. Гадаадын болон дотоодын аялагч жуулчдыг татах, өөрсдийн онцлогийг хадгалсан нүүр хуудас бүтээхэд тань бид тусалъя. Тэрбээр уг нүүр хуудсыг ашигласанаар:

  • Аяллын мэдээлэл, зайлшгүй авч явах хэрэгслүүдийн жагсаалт, бусад шаардлагатай мэдээ, мэдээллүүдээ нүүр хуудсандаа оруулж, хөгжүүлэгчийн шаардлагагүйгээр мэдээллээ удирдах боломжтой. 
  • Аялагчдад амралтын газар эсвэл амралт, аялалын бүрэн ойлголт авахуйц зураг, видео оруулах
  • Үйлчлүүлэгчдээс санал, сэтгэгдэл хүлээн авч нүүр хуудсандаа байршуулах
  • Холбогдох мэдээллээ оруулах зэрэг боломжуудыг танд олгож байна.

ЗАХИАЛГЫН ФОРМООР АМРАЛТ, АЯЛАЛ ЭСВЭЛ АМРАЛТЫН ГАЗРЫН ЗАХИАЛГА АВЧ, БОРЛУУЛАЛТАА БҮРТГЭЖ, ХӨТЛӨХ БОЛОМЖ

Аяллын захиалгыг формоор авснаар та харилцагчиддаа 24/7 хүрч, үйлчлэх боломжийг олгож байна. Тэрбээр харилцагчид ажилдаа явах эсвэл нисэх онгоцны буудалд суугаад хүлээж байхдаа захиалгаа өгөх боломжтой. Хэрэв танай агентлаг ихэвчлэн олон улсын аялагчид хүлээж авдаг бол онлайн захиалгын систем нь бүр ч тохиромжтой юм.

  • Ажлын байрны зараа цахим хуудсандаа мөн оруулж, анкетийг мөн формоор хүлээн авч, шийдвэрлэх
  • Амралт, аялалаар явах эсвэл амралтанд амрах хүсэлтэй гишүүдийн мэдээллийг форм байдлаар хүлээн авах

БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН АВТОМАТЖУУЛАЛТ

Технологи ашиглан өөрийн амралт жуулчлалын газрынхаа маркетингаа нэмэгдүүлэх боломжийг бид олгож байна.

  • Фэйсбүүк, эсвэл имэйлээр бүртгэл авснаас өөрийн систем дээрээ захиалга бүртгэж авснаар аялагчид, мөн сонирхогчдын мэдээлэл танай системд үлдэнэ.
  • Та энэхүү мэдээллийг өөрийн бизнестээ үнэ цэнэтэйгээр ашиглан харилцагчдаа сегментлэн, сегмент бүрт тохирсон хөнгөлөлт урамшуулал эсвэл шинэ аяллын мэдээллээ тогтмол илгээснээр борлуулалтаа даруй + 40% нэмэгдүүлэх боломжтой. 
  • Мөн автоматаар амралт, аялалд явахаас өмнө шаардлагатай анхааруулга мэдээлэл, бусад шаардлагатай мэдээллүүдийг цаг тухайд нь өгч аялагчиддаа илүү сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой.

МЕССЕНЖЕР

Агентлагийнхаа нүүр хуудас, бүтээгдэхүүн эсвэл мобайл апп гээд хэрэглэгчдийнхээ байгаа газраас, тэдэнтэй шууд харилцаа холбоо үүсгэх боломжийг олгоно. 

  • Амьд харилцаа бүхий мессенжерийг тухайн нүүр хуудсандаа байршуулж, харилцагч нартай 24/7 харилцаа, холбоо тогтоох
  • Дотоод бүхий л үйл ажиллагаандаа таскыг ашиглан компаниараа дотоод үйл ажиллагаагаа удирдаж ажиллах боломжтой.
  • Борлуулалтаа хөтлөх
  • Хүний нөөц, үйлчилгээ гэх мэт бүх алба хэлтсүүд ажлаа төлөвлөж, хөтлөж, хянах боломж
  • Нэмэлтээр ПОС & Санхүүгийн системтэйгээ холболт хийснээр компаниа бүхэлд нь нэг системээр удирдах боломжтой.

Тулгарч буй асуудлаа технологийн аргаар шийдсэнээр зардлаа бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, үйлчилгээ болон хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах боломжтой. Харилцаа холбоо, захиалга, зочдод үйлчлэх системийг сайжруулснаар үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгчид хоёул ашиг хүртэнэ.

Нэг сарын дотор ердөө 299,000 төгрөг төлөөд өөрийн гэсэн амьд нүүр хуудастай болохоос гадна борлуулалт, санхүү,  үйл ажиллагаагаа бүхэлд нь удирдах боломжтой системүүдийг бид танд санал болгож байна.  Хэзээ ч байж боломгүй энэ боломжийг бүү алдаарай.

Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцаж, бидэнтэй холбогдож, үнийн санал авахыг хүсвэл ЭНД дарна уу?

Амралт, аялал жуулчлалын салбарын технологийн дэвшлээ erxes – тэй хамт эхлүүлцгээе.

Өөрчлөлтийг бидэнтэй хамт мэдэр.