07/07/2023Cэтгэгдэл

6-р сарын бүтээгдэхүүний шинэчлэлт

Бид Эрксис XOS дээр хийгдсэн 6-р сарын бүтээгдэхүүний шинэчлэлийн мэдээллллээ хүргэж байна. 

Онцлох

Энэ сарын шинэчлэлийн онцлог нь Viber-ийг шинэ интеграци болгон нэмсэн явдал байлаа. Үүний тусламжтайгаар Viber-ийн харилцан яриаг бусад харилцаа холбооны сувгуудын хамт манай omnichannel мессенжерт шууд хүлээн авах боломжтой.

Viber-ийг Эрксис XOS платформд нэгтэх маш хялбар:

  1. Viber-д нэвтэрнэ
  2. Ѳѳрийн аккаунт үүсгэнэ
  3. Viber нь Viber Chat API-д холбогдохын тулд шаардлагатай токен үүсгэж ѳгдѳг
  4. Энэ токенийг хуулж аван Viber интеграцийн цонхон дээр байршуулаад л бид амжилттай Viber-ийн интеграцийг нэмж орууллаа. 

Систем дээрх алдаа засах 🐞

  • “More” хэсэгийг томруулхад зөв харагдахгүй байсан UI алдааг засварласан.
  • Багийн гишүүний сегментийн шүүлтүүртэй холбоотой асуудлыг зассан.
  • Эвдэрсэн Client Portal логог зассан.
  • Normal-аас Medium руу priority-г өөрчлөх боломжийг нэмсэн.
  • Формс ашиглан Харилцагчид дотроос хайлтыг идэвхжүүлсэн.
  • UI давхардсан алдааг зассан.
  • Харилцагчид дахь имэйлийн дүрсийг харагдуулсан.
  • Экспорт хийж байгаатай холбоотой алдаануудыг зассан.
  • Экспортын гүйцэтгэл сайжирсан.
  • Self hosted импортын хэрэглэгчийн интерфэйсийг зассан.
  • Экспортын огноо дээр гарч ирсэн хамааралгүй урт тоонуудыг зассан.
  • Экспортод нийт дүнг оруулсан.
  • Экспортын картуудад “Add label count”-ийг нэмсэн.
  • Client Portal-ын “сегментээр шүүх” хэсгийн тоог зассан.
  • import_cust_data сонгохгүйгээр үйл явцыг үргэлжлүүлэх боломжтой болсон.
  • Facebook-ийн агуулгыг AWS-д хадгалдаг болсон.
  • Харилцагчид дахь өгөгдөл хайхын тулд шүүлтүүрийг өөрчлөх үед өмнөх шүүлтүүр гарч ирдэг байсан алдааг зассан.
  • Харилцагчдыг импортлохдоо хязгаарыг тооцдоггүй алдааг шийдсэн.
  • Архивлагдсан картуудыг эхлэх, дуусах огноогоор нь шүүж болохгүй байсан асуудлыг зассан.

Сайжруулалт 🛠️

Үндсэн сегменттэй сегментүүдийг хураах боломжтой болсон.

Дотор нь картгүй Client Portal-ын хамааралгүй stage-ийг харагддаггүй болгов.

Date range, created date, stage changed date, start date, and closed date зэрэг картуудын шүүлтүүрийн сонголтыг нэмсэн.

Байгууллагын вэб мессенжерийн функцийг сайжруулснаар ажлын цаг дуусахад автоматаар хаагддаг болов.

Client Portal дээр сэтгэгдэл нэмэх боломжтой болсон.

Сар бүр орж буй бүтээгдэхүүний шинэчлэлт маань  програм хангамжийн тогтвортой байдлыг сайжруулж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад чиглэгддэг. Шинэ хэрэглэгч танд олон удаагийн шинэчлэлт  ядаргаатай байж болох ч, энэ нь урт хугацаанд таны туршлагыг сайжруулж, технологиосоо хамгийн их ашиг хүртэх боломжийг олгоно.