04/11/2024Cэтгэгдэл

“Эрксис”-ийн технологийн салбарт нээж буй дэлхийд өрсөлдөх шинэ хаалга: “Cloudflare Workers Launchpad 3”

Хөгжүүлэгчдийн мөрөөдөл болсон дэлхийн нэр хүндтэй ‘Cloudflare’-ийн хамгийн эрэлттэй хөтөлбөр ‘Workers Launchpad’ нь энэ жил гурав дахь удаагаа шалгаруулалтаа зарласан бөгөөд Монгол улсад технологийн шинэчлэлээрээ тэргүүлэгч ‘Эрксис’ компани дэлхийд өрсөлдөх чадвараа дахин баталж сонгогдсон 29 стартап компанийн нэг боллоо. 

Эрксис нь “Open Source Software” буюу нээлттэй эхийн програм хангамж хөгжүүлэгч  компани бөгөөд Эрксисийн хөгжүүлсэн програмыг дэлхийн 100 гаруй улсад 20,000 гаруй бизнес идэвхтэй ашигладаг. Ийнхүү “Cloudflare Workers” хөтөлбөрт тэнцсэн үйл явдал нь Эрксис төдийгүй бидний одоогийн 160 орчим хөрөнгө оруулагчдын хувьд түүхэн чухал үйл явдал болж байна. 

Эх сурвалж – CloudFlare

Cloudflare Workers Launchpad хөтөлбөрт тэнцэх нь яагаад тийм чухал гэж?

Дэлхийн топ 40 гаруй хөрөнгө оруулалтын сангуудаас бүрдсэн нийт $2 тэрбумын хөрөнгө бүхий Cloudflare Workers Launchpad хөтөлбөр нь технологийн стартапуудыг дэмжих зорилгоор анх 2022 онд эхэлсэн бөгөөд сонгогдсон стартапуудад дараах боломжуудыг олгодгоороо онцлог. 

  • Шинэ түвшинд гарах стратегийн хамтрал: Ижил эрмэлзэлтэй, өндөр чадамжтай үүсгэн байгуулагчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж бизнесээ өргөн хүрээнд тэлэх боломж
  • Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ: Технологийн салбарын дэлхийн шилдэг зөвлөхүүдээс чиглэл, зөвлөмж авах боломж
  • Технологийн дэмжлэг: ‘Cloudflare’-ийн туршлагатай инженерүүдээс технологийн дэмжлэг, тусламж авах боломж
  • Дэлхийд танигдах: Хөтөлбөрийн үр дүн танилцуулах үеэр оролцогчид өөрийн шинэ санаачилга, ололт амжилтаа олон улсын хөрөнгө оруулагчид болон боломжит үйлчлүүлэгчдэд шууд танилцуулах ховорхон боломжийг хүртэх болно. 

Эрксис энэ хөтөлбөрөөс юу хүртэх вэ? 

‘Cloudflare Workers Launchpad Cohort 3’ хөтөлбөрт сонгогдсон нь Эрксис компанийг цахиурын хөндийд өрсөлдөх чадвартай гэдгийг дахин баталж дэд бүтэц, бизнесээ өргөн хүрээнд тэлэх, түүнийгээ нийтэд танилцуулах олон чухал үйл явдлын давхцал болж байна. 

  • Хиймэл оюун ухааныг илүү хүртээмжтэйгээр: Эрксисийн хөгжүүлдэг нээлттэй эхийн програм хангамж дээр ‘Cloudflare’-н хүчирхэг хиймэл оюун ухаан нэмэгдсэнээр дэлхий даяар Эрксисийн програмыг ашигладаг 20,000 гаруй бизнесүүдийн үр ашиг үлэмж нэмэгдэх ба ингэснээр Эрксисийн үйл ажиллагаа, ашиг орлого тэлж компанийн үнэлгээг өсгөх чухал ач холбогдолтой юм. 
  • Эрксисийн тэлэлт: Ийнхүү дээрх боломжуудыг хүртсэнээр Эрксис 2024 онд өөрсдийн зах зээлийг тэлж насанд хүрэгчдийн кодингийн академи, Эрксис технологийн ахлах сургууль зэрэг томоохон төслүүдээ нээхээр төлөвлөж байна. 

Ийнхүү Монголын технологийн салбарт чухалд тооцогдох энэхүү хамтрал нь зөвхөн Эрксисд олон боломжуудыг өгөөд зогсохгүйгээр салбарын бусад компаниуд болон улсдаа оруулж буй маш чухал хөрөнгө оруулалт гэдгийг дахин онцлох нь зүйтэй.