Сайн байна уу,
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 2 дугаар сарын мэдээгээ хүлээн авна уу.
НЭГ: Эрксис компани 2023 оны зорилго, зорилтоо тодорхойллоо.
Эрксис компани нь алсын хараа, эрхэм зорилго, стратегиа шинэчилж, мөн 2023 оны ойрын зорилгоо тодорхойллоо.
Алсын хараа – Хүн бүрт ѳѳрийн ѳвѳрмѳц туршлагыг бүтээх, хѳгжих таатай нѳхцѳлийг хангасан бизнесийн үйлдлийн систем болох.
Ойрын зорилго
Технологийн салбарын оролцогч талууд болон үйлчлүүлэгчдэд бодит бөгөөд ѳѳрчлѳлт авчрах нээлттэй эх болон софтвэйр бүтээгч нарт тѳвлѳрсѳн туршлагыг бий болгосноор дэлхийн шилдэг хамт олны туршлага бүтээгч үлгэр жишээ байгууллага болох.
Бизнесийн зорилт – Эрксисийг төлөвлөгөөт гарааны хөрөнгө оруулалтаа татахад шаардлагатай хэмжээний тогтмол борлуулалттай байна.
Бүтээгдэхүүний зорилт – 1000 гаруй бодит, амьдрал өөрчлөх туршлагыг 2023 онд бүтээсэн байна.
Дотоод үйл ажиллагааны зорилт – Харилцагчийн өмнөөс бодож шийдвэр гаргах чадамжтай шаардлагатай багийн гишүүдийг багтаа авна.
Эрксисийн стартеги, алсын хараа, зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
ХОЁР: ERXS хувьцаа
Эрксис технологийн компани нь технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг таниулахыг зорьсоор ирсэн билээ. Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 оны 1-р сарын сүүлийн байдлаар нийт 137 хөрөнгө оруулагчдаас 2,847,392 ам долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлээд байна. Ингэснээр, таны хөрөнгө оруулсан Эрксисийн зах зээлийн үнэлгээ 21.8 сая доллар боллоо.
ГУРАВ: erxes үйл ажиллагаа
Бид өнгөрсөн 2-р сард маркетинг, борлуулалтдаа бага төвлөрч компанийн борлуулалт хийх арга барилаа тодорхойллоо. Тухайлбал, амжилттай борлуулалт хийхэд юу шаардлагатай вэ, ямар ур чадвар хэрэгтэй вэ, боломжит худалдан авагчийн асуудлыг хэрхэн тодорхойлох вэ, утсаар ярихдаа юу анхаарвал зохих вэ зэрэг борлуулалтыг амжилттай хаах талаарх гарын авлагыг бэлтгэн гаргасан юм. Ингэснээр манай борлуулалтын ажилтнууд энэхүү гарын авлагын дагуу ажлаа хийж, шинэ ажилтнууд ч Эрксисийн тоглоомын дүрмийн дагуу ажлаа хийх боломжтой болох юм.
Цаашид хэрхэн Эрксисийг байгууллагуудад амжилттай нэвтрүүлэлт хийх вэ, маркетингийн арга барил ямар байх вэ зэрэг гарын авлагуудыг гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Zalo бол Вьетнам болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад тэргүүлэгч, шууд мессеж илгээх сошиал платформуудын нэг юм. Тэрбээр хэрэглэгчдэд хурдан, найдвартай, аюулгүй үйлчилгээг хангах зорилготой бөгөөд аппликейшний хэрэглэгчийн интерфэйс, шуурхай мессеж, дуут болон видео дуудлага, групп чат зэрэг цогц хэрэгслүүд нь хэрэглэгчдэд найз нөхөд, гэр бүлтэйгээ маш хялбараар холбогдох боломжийг олгодог.
Мөн хэрэглэгчийн яриа, мэдээллийн нууцлалыг хангах шифрлэлт, хоёр шаттай баталгаажуулалт зэрэг аюулгүй байдлын дэвшилтэт боломжуудаар хангагдсан байдаг. Үр ашигтай харилцааны хэрэгсэл хайж буй хэн бүхэнд Zalo нь зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм.
Модулийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сэтгэл хөдлөл бол худалдан авалтын шийдвэр гаргах гол түлхүүрүүдийн нэг бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хэмжих гол хэмжүүр юм. Хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлд дүн шинжилгээ хийснээр компаниуд датанд тулгуурлаж бизнесийн үр ашигтай шийдвэр гаргах боломжтой. Бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн нүдээр, тэдний өнцгөөс харах боломжийг хиймэл оюун ухаанд суурилсан сентимент анализ олгож байна.
Сентимент анализ гэдэг нь хиймэл оюун ухааныг ашиглаж, хэрэглэгчийн бичиж байгаа өгүүлбэр дээр тулгуурлан тухайн хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг тодорхойлох үйл явц юм.
Тухайлбал:
Сентимент анализ модулийн талаар дэлгэрнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн бид “Cпот Системс” ХХК партнер байгууллагатай хамтарсан анхны гурвалсан гэрээг АПЕКС Капитал ҮЦК ХХК-ийн төсөл дээр амжилттай хийж, хөгжүүлэлтийн ажилдаа явж байна. Тэрээр “Спот Системс” нь энэхүү төсөл дээр Үнэт цаасны брокерийн программ хангамж болох Брокер диллерийн систем, Мөнгөн хөрөнгийн номинал дансны бүртгэлийн нэгдсэн системийг хамтран хөгжүүлж, цаашид системийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах тал дээр Эрксистэй хамтран ажиллах юм. Бид одоогийн байдлаар 5-н партнер компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтралын үр дүнд орлогоо хувааж, байгууллагуудад үнэ цэнэ бүтээж, туршлага солилцох боломжийг олгож байна.
Эрксис Партнершип хөтөлбөрийн талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.
Энэ мэт Эрксис эко системийн оролцогч тал бүртээ амжилттай бизнесээ томруулах бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой олон хөгжүүлэлтүүд Эрксис дээр орж, партнер компаниудтай хамтран энтерпрайз төслийн ажлыг амжилттай гүйцэтгэсээр байна. Мөн бид байгуулллагуудад цахим шилжилтийг хүртээмжтэй байлгах зорилгоор Бизнесээ Томруулъя Клуб-ийг үүсгэн байгуулсан билээ. Та хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
ДӨРӨВ: шинэ харилцагчид
Өнгөрсөн 2 дугаар сард үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ түвшинд гаргахаар Nomadd, Coffee Namu Mongolia болон Номад Паблишинг Эрксистэй хамт цахим шилжилтэд нэгдлээ. Байгууллагын дотоод уялдаа холбоогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа автоматжуулж байгаа нийт харилцагчдадаа амжилт хүсье.
Бид энтерпрайз харилцагч нартаа зориулан байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт нь тохирсон, хэрэглэгчийн туршлагад суурилсан цахим шилжилтийг хийхэд нь хамтран ажилласаар байна. Эрксисийн демо хувилбарыг хэрэглэж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу?
ТАВ: erxes соёлыг бүтээнэ
Бид Монгол инженерийн бүтээлийг цахиурын хөндийд гаргах зорилготой ажиллаж байгаа баг хамт олон билээ. Энэхүү буландаа бид хамт олондоо ямар боломж, давуу талуудыг олгодог талаар мэдээлэл бэлтгэлээ.
Эрксист нэгдсэнээр үүсэх давуу тал болон боломжууд:
Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын зах зээлд илүү олон энтерпрайз харилцагчтай болох зорилгоор төслийн менежер, бизнес аналист, ахлах бак-энд хөгжүүлэгч, мобайл хөгжүүлэгч зэрэг нээлттэй ажлын байруудыг зарлалаа. Энэ холбоос дээр даран дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, компанийн үйл ажиллагааны талаар бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.