09/07/20220 Comments

Үйл ажиллагааны тайлан 8 сар

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 8 дугаар сарын мэдээгээ хүлээн авна уу.

НЭГ: erxes Монголд

Бид сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуучуудад зориулсан дадлагажигч хөтөлбөрийг анх удаагаа Монгол улсад зарласан бөгөөд нийт гурван сарын хугацаанд амжилттай болж өндөрлөлөө. Энэ хугацаанд уг хөтөлбөрт оролцож буй 70 гаруй оюутнууд 12 баг болж хуваагдан, Эрксис платформыг цахиурын хөндийд гаргах нэмэлт шийдлүүдийг хөгжүүлж, өөрийн мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан юм. 2022/09/09-ий өдөр “Bootcamp to Work 2022” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно. Та уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу?

ХОЁР: ERXS хувьцаа

Эрксис технологийн компани нь технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг таниулахыг зорьсоор ирсэн билээ.

Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 оны 8-р сарын сүүлийн байдлаар нийт 124 хөрөнгө оруулагчдаас 2,765,025 ам долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлээд байна. Ингэснээр, таны хөрөнгө оруулсан Эрксисийн зах зээлийн үнэлгээ 20.7 сая доллар боллоо. Хэрхэн хөрөнгө оруулагч болох мэдээллийг ЭНД дарж авна уу?

ГУРАВ: erxes үйл ажиллагаа

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ковид-19 цар тахал дэлхийн бусад улс орнуудын адилаар Монголын эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол гэх мэт олон салбаруудыг хүнд байдалд оруулсан. Хэдийгээр, хөл хорионы хязгаарлалтууд суларсан ч дотоодын жижиг дунд бизнесүүд унасан бизнесээ эргэж хөл дээр нь босгох хүндхэн сорилттой тулгараад байгаа энэ үед бид жижиг дунд бизнесүүдэд зориулсан онлайн шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

Бид өнгөрсөн 8-р сард жижиг, дунд бизнесүүдэд зориулж супер энгийн аргаар танилцуулга веб хуудастай болох боломж, ингэснээр бизнестээ борлуулалтын шинэ сувгийг нэмж орлогоо одоо байгаа хэмжээнээс хэд дахин нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ сонирхогчдыг үнэнч хэрэглэгч болгох, хэрэглэгчээ бөөцийлөх боломжтой юм. Мөн хэрэглэгчээ таньдаг кассын системийг бүтээсэн ба ингэснээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хаанаас, хэдийд ч хүргэх, онлайн дүр төрхийг мэргэжлийн түвшинд бүтээх, худалдан авагчдын хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм.

  • Ганцхан цагийн дотор веб хуудастай болно гэвэл итгэмээргүй байгаа биз?

Бид технологийг бүхий л жижиг, дунд бизнесүүдэд хүртээмжтэй болгох зорилгоор ганцхан цагийн хугацаанд вэбсайттай болох боломжийг олгож байна.

Веб хуудас гэдэг нь ерөнхийлж тайлбарлавал бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагаа бүхэлд нь хэрэглэгчдэд танилцуулах зорилготой албан ёсны баталгаажсан дижитал платформ юм. Бизнесийн зорилгоор ашиглавал, веб хуудас бол таныг унтаж байхад ч ажиллаж байдаг оффис тань. Бултаараа дижиталд шилжиж байгаа өнөө үед вэбсайтгүй байна гэдэг олж болох байсан орлогоо алдаж байгаа хэрэг.

Бид танд “веб хуудас” бүтээх маш энгийн, хялбархан аргыг санал болгож байгаа бөгөөд та яг одоо цахим хуудастай болж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулаарай. Супер энгийн зүйлийг ашиглана биз дээ.

  • Хөгжүүлэгч шаардагдахгүй
  • Хүссэн хүн бүр хийх боломжтой
  • Хэрэглэгчдэд хүртээмжтэй
  • Мэдээллүүдээ хэдийд ч шинэчлэх боломж
  • Олон загвараас сонгох боломж
  • Хэрэглэхэд энгийн

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу?

  • erxes хэрэглэгчээ таньдаг кассын системтэй боллоо.

Цахимаар болон салбараар худалдан авалт хийж байгаа хэрэглэгчдийг бүртгэх, ирээдүйн маркетингийн зардлаа бууруулж, илүү ухаалаг шийдвэр гаргах боломжийг эрхэс ПОС олгож байна.

Яагаад эрхэс кассын системийг сонгох хэрэгтэй вэ?

  • Хэрэглэхэд хялбар
  • Урьдчилгаа төлбөр төлөхгүй
  • Кассын систем дээр хийгдсэн гүйлгээ бүрээс 50₮ суутгагдана
  • Эрхэс SaaS үнэгүй
  • Цахим вэбсайттай холбогдож, хэрэглэгчдийг бүртгэнэ
  • Санхүүгийн программ Эрхэт-тэй холбогдож ажиллана
  • Санхүүгийн тайлан авна
  • Сүлжээнд олон хэрэглэгч ашиглах боломжтой
  • Бүх төрлийн төхөөрөмж дээр ашиглах боломжтой 

Өнөөдөр зах зээл дээр кассын систем нийлүүлж буй олон компаниуд бий. Бид тэдгээр байгууллагаас бүтээгдэхүүнээрээ ялгарахын тулд үнийн бодлого дээрээ анхааран ажиллаж байна. Иймдээ ч урьдчилгаа төлбөр авахгүй, салбар бүрд ашиглах боломжтой кассын системээ зах зээлд гаргахад бэлэн боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу?

Бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнесүүд ашиглах боломжтой эдгээр бүтээгдэхүүнийг хэрэгтэй, шаардлагатай хүмүүст нь дуулгаж, түгээгээрэй.

ДӨРӨВ: erxes шинэ харилцагчид

Өнгөрсөн 8 дугаар сард Эрксис платформыг шинээр Пресс Центр, Түмэн Тээх, Let’s Travel, B Production, 200&570 авто сервис зэрэг компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Байгууллагын дотоод уялдаа холбоогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа автоматжуулж байгаа нийт харилцагчдадаа амжилт хүсье.

Монгол улсдаа тэргүүлэх дуу бичлэгийн студи B Production Эрксистэй хамт цахим шилжилт хийхээр гарын үсгээ зурлаа. Олон улсын зах зээл дээр өрсөлдөж, дэлхийд гарах зорилготой тэдний сонголт Эрхэс байсанд бид бүхэн гүнээ талархаж байна.

Ингэснээр салбар бүрд үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэх компаниуд Эрксистэй хамт цахим шилжилтэд нэгдэж байна. Бидэнд итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж буй нийт харилцагчид, хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.

Бид энтерпрайз харилцагч нартаа зориулан байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт нь тохирсон, хэрэглэгчийн туршлагад суурилсан цахим шилжилтийг хийхэд нь хамтран ажилласаар байна. Бидний бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу?

ТАВ: erxes соёлыг бүтээнэ

Эрксис гэр бүлийн гишүүн, харилцагчийн үйлчилгээний менежер М. Амарзаяаг энэхүү буландаа онцолж байна.

Хэрэв та түүний өгсөн ярилцлагыг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу?

Та Эрксис компаний өнгөрсөн 8-р сарын үйл ажиллагааны тайланг хүлээж авлаа.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.