10/10/2024Cэтгэгдэл

Цэмбий АвтоГэрэл: erxes-ийг ашигласнаар ганц ч дуудлага алдаагүй

“Цэмбий АвтоГэрэл” компанийн үүсгэн байгуулагч, захирал М.Найдандоржтой ярилцлаа. 

-Та юуны өмнө компанийнхаа үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу? 

-Манай компани 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид автомашины гэрэлтэй холбоотой бүхий л асуудлыг шийддэг. Ерөнхийдөө хоёр янзын үйлчилгээ үзүүлдэг. Бараа бүтээгдэхүүн оруулж ирж борлуулах, мөн автомашины гэрэл засаж янзлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.  

-Энэ урт хугацаанд бизнес эрхлэхэд мэдээж олон бэрхшээл тулгарч байсан байх. Та яаж шийдсэн бэ? 

-Бизнесээ үргэлжлүүлж байх хугацаанд бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг олширч эхэлсэн. Мөн манай хэрэглэгчид утсаар залгах, мессеж бичих, зарим нь чат бичих зэрэг олон платформоор холбогдохоор нэг бүрчлэн хариулах,  дуудлага бүрийг алдалгүй авах боломж хомс байсан. Тиймээс бүтээгдэхүүнээ бүртгэх, хэрэглэгчдийн чатаар болон утсаар асуусан бүхэнд хариу өгөх шийдэл хайж эхэлсэн. Тэр нь erxes байсан. 

-erxes-ийг олсноор танай компанид ямар эерэг үр дүн авчирсан бэ? 

-erxes-ийг ашигласнаар нэг талбар дээр бүх чат ирдэг болсон. Утасны дуудлага ч нэг талбар дээр ирдэг. Манайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчдийн датаг цуглуулж өгсөн нь том давуу тал байсан. Тухайлбал, энэ хэрэглэгч тийм тийм үйлчилгээ авсан байна. Тийм машинтай байсан байна. Одоо баталгаат хугацаа дуусах дөхсөн гэх зэргээр бидэнд хэрэгтэй мэдээллийг цуглуулж нэг дор харуулдаг болсон. Өмнө нь хэрэглэгчийн баталгаат хуудсыг цаасан дээр бичээд олон давхарлаж архивладаг байсан. Цаас эргүүлж хайдаг байсан уламжлалт аргыг халж одоо шууд утасны дугаараар нь хайгаад олчихдог. 

-Тэгвэл танай компанийн ажлыг маш их хөнгөвчилж, автоматжуулж өгчээ.

–Тийм шүү. erxes-ийн насан туршийн багцыг худалдан авч, бүхий л бараа бүтээгдэхүүний мэдээллийг, орлого зарлагын хамт хардаг болсон. Үйлчлүүлэгчдийн мэдээллийг нэгтгэн өмнө нь манайхаар үйлчлүүлж байсан бол мэдээллийг нь дахин дахин асууж чирэгдэл учруулахаа больсон. Ганц ч чат, ганц ч дуудлагад хариу өгөлгүй орхиогүй. FB, instagram, утас гээд хаанаас ч бидэнтэй холбогдсон бид шууд хариулж чаддаг болсон.  

-Хэр их мөнгө хэмнэсэн бэ. 

Манайх erxes-ийг сүүлийн 6 жил ашиглаж байгаа. All-in-One багцын шинэчлэл бүрд нэмэлтээр орсон функцуудыг ч мөн адил ашиглана. Өгч байгаа үйлчилгээндээ төлж байгаа төлбөрөө бодохоор хэдэн ч сая төгрөг хэмнэснээ хэлж мэдэхгүй байна. 

Надтай болон манайхтай адилхан бизнес эрхэлдэг залуус байвал erxes-ийг хэрэглээд үзээрэй. Манайд үнэхээр таалагдаж байгаа.