Cистемийн үзүүлэлт
Эрксис 12-р сарын турш SaaS дээр хийгдсэн бүх үйлдлүүдийн 98,26%- ийг 1секундын дотор гүйцэтгэсэн ба хамгийн удаан нь 2минут 56секунд зарцуулсан үйлдэл байна.
Мэдэгдэл
Бид өнгрөгч 12-р сараас эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ сайжруулалт хийн дараагийн түвшний шинэчлэлийг бий болгохоор ажиллаж байна. Тус шинэчлэлийн улмаас технологийн засвар сайжруулалт, хөгжүүлэлтийн зарим ажлууд түр хугацаагаар зоссон тул үүгээр мэдэгдэж харилцагч байгууллагуудаасаа хүлцэл өчье.
Онцлох сайжруулалт
Багийн гишүүдээ ангилдаг боллоо
Багийн гишүүдээ байгууллага дотроо харьяалагдах байдлаар нь ангилан ажиллах боломжтой боллоо. Тухайн хүн аль оффис, баг, хэлтэст харьяалагдаж байгааг ангилан харснаар дааж авсан ажил үүрэг, түүнийх хяналт зэрэгт илүү ойлгомжтой, цэгцтэй байдлыг үүсгэж байгаа юм. Дараах байдлаар ангилах боломжтой:
- Structure: Энэ нь тухайн “БАЙГУУЛЛАГА”-ыг илтгэнэ. Нэг structure үүссэн бол нэг компани үүссэн гэсэн утгатай.
- Department: Тухайн байгууллагыг “ХЭЛТЭС”-ээр ангилах ба нэг багийн гишүүн нэг л хэлтэст харъяалагдана.
- Unit: Компани эсвэл аль нэг хэлтэст харьяалагддаг гишүүдийг “БАГ”-аар ангилах хэсэг. 1 хүн олон “Unit”-д орох боломжтой. Жишээ нь: А хэлтэсийн гишүүн 2 болон түүнээс дээш “Unit”-д харъяалагдан ажилаж болно.
- Branch: Нэг байгууллагын “САЛБАР”-уудыг үүсгэн ажиллах хэсэг. Жишээлбэл: 25-р эмийн сан салбар, Бизнес Плаза салбар гэх мэтчилэн.
Бусад засвар болон ерөнхий сайжруулалт
Хийгдэж буй ажлуудыг илүү эмх цэгцтэй байдлаар хянан явуулах боломж нээгдлээ
Борлуулалтын талбарт Gantt гэдэг шинэ харагдац нэмэгдлээ. Танд өөрийн ажлуудаа төлөвлөх, ялгаж харах, ажилтны ачаалал болон дотоод ажлуудыг нэгтгэн хянах боломжийг олгож байна. Үүнд дараах утгуудаар шүүж харах боломжтой:
- Хариуцаж буй ажилтнаар /Assignee/
- Шошго буюу сэдвээр /Labels/
- Чухлын зэргээр /Priority/
- Үе шатаар /Stage/
Импорт хийхэд илүү боловсронгуй боллоо
Импорт оруулах хэсэг маань сайжирч илүү олон, хоорондоо хамааралтай файлуудыг хамтад нь нэгтгэн оруулах боломж нэмэгдлээ.
Тайлан цэсийг харах эрхээр хязгаарладаг боллоо
Тайлан цэсийг харах боломжтой гишүүдийг сонгон тохируулга хийх боломжтой боллоо. Тайланг зөвхөн өөрийн багийн гишүүдэд харуулах, эсвэл зөвхөн удирдлагуудад харуулах аль эсвэл байгууллагын бүх ажилтан харж болох тохиргоог хийдэг болсноор илүү оновчтой байдлыг бий болгох юм.
Дараа дараагийн саруудад...
Дараа саруудад Эрксис платформ ‘Эрксис 1.0’ хувилбарлуу шилжхээр бэлтгэлээ хангаж байна. Энэхүү шинэчлэлтийн хүрээнд “plug-in-based” архитектурыг хэрэгжүүлж Эрксисийн дотоодын програм хөгжүүлэгчдээс гадна гадны гуравдагч хөгжүүлэгчид үндсэн платформд хувь нэмэрээ оруулах боломжийг бий болгож байгаа юм. Мөн бид үүлэн технологид бүрэн нийцсэн “serverless” болон өргөтгөх боломжтой архитектурт шилжхээр төлөвлөж байна.
Үйлдэлд тулгуурласан “serverless” архитектурт шилжсэнээр серверийн нийт ачааллыг бууруулж тухайн зайг хамгийн ихээр ашиглагдаж буй программуудад дэмжлэг үзүүлэх байдлаар нийлүүлэн ачааллыг тэнвэржүүлж улмаар эцсийн хэрэглэгчдийн хурдыг нэмэгдүүлэх юм. Эрксис үүлэн технологид бүрэн нийцсэн нээлттэй платформ болсноор бизнесүүд AWS Lambda, Google Cloud Platform, Azure гэх мэт өөрийн хүссэн програмаа сонгон ашиглах боломжтой болно.
