08/11/2022Cэтгэгдэл

Үйл ажиллагааны тайлан 7 сар

Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 7 дугаар сарын мэдээгээ хүлээн авна уу.

НЭГ: erxes дэлхий дахинд

Бид erxes – ийн Нээлттэй Эхийн хувилбарыг ашиглах, зах зээлийг идэвхжүүлэх зорилгоор баг бүрдүүлж, ажлаа эхэллээ. Тус баг нь Github дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах, тус платформ дээрх star – ыг 10,000 хүртэл, fork – ыг 5000 хүртэл өсгөх мөн “discord” дээрх гишүүдийг 3000 хүртэл нэмэх чиглэлээр ажиллаж байна. Github нь программ хангамж хөгжүүлэх, хувилбарыг хянах интернет хостинг үйлчилгээ үзүүлэгч компани юм.

Хэрэв та нээлттэй эхийн платформ гэж юу болох түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу?

ХОЁР: erxes Монголд

Бид  шүдний эмнэлэг, иог, фитнес, авто завсар болон худалдаа,  аялал жуулчлал болон амралтын газрууд зэрэг салбар бүрд технологийн дэвшил авчрахаар “ЦАХИМ ШИЛЖИЛТ АЯН” – ыг эхлүүллээ. “Цахим шилжилт” гэдэг нь компанийнхаа үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд өдөр тутмын үйл ажиллагаандаа технологи нэвтрүүлэхийг хэлж буй бөгөөд ажилчид хоорондоо шуурхай холбогдон илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжийг олгоно. Мөн нөгөө талаас үйлчлүүлэгчдэд шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэж, хэрэглэгчийнхээ туршлагыг сайжруулах боломжтой.

Хэрэв та бидэнтэй хамт цахим шилжилтэд нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу?

Мөн ЭНД дарж салбар тус бүрд тохирсон шийдлүүдтэй танилцаарай.

ГУРАВ: ERXS хувьцаа

Эрксис технологийн компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, олон улсын хэмжээний тэмцээн уралдаан, хөтөлбөрүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг Цахиурын Хөндийд цуурайтуулахаар хичээн ажиллаж байна. Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 оны 7-р сарын сүүлийн байдлаар нийт 124 хөрөнгө оруулагчдаас 2,765,025 ам долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлээд байна. Ингэснээр, таны хөрөнгө оруулсан Эрксисийн зах зээлийн үнэлгээ 20.7 сая доллар боллоо.

Хэрхэн хөрөнгө оруулагч болох мэдээллийг ЭНД дарж авна уу?

ГУРАВ: erxes үйл ажиллагаа

ЦАХИМ ШИЛЖИЛТ АЯН – ы хүрээнд бид өнгөрсөн 7-р сард шүдний эмнэлэг, авто худалдаа, боловсролын төв болон фитнес, бясалгалын төвүүдэд зориулсан шинэ багцуудыг гаргалаа.

Шинэ боломж 1: Супер энгийнээр веб хуудастай болох нь

Бид супер энгийн аргаар веб хуудастай болох боломжийг хувь хүн хийгээд нийт албан байгууллагууддаа санал болгож байна. Веб хуудас гэдэг нь ерөнхийлж тайлбарлавал бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагаа бүхэлд нь хэрэглэгчдэд танилцуулах зорилготой албан ёсны баталгаажсан дижитал платформ юм.

Уг боломжийг ашигласнаар танд дараах давуу талууд үүснэ.

  • Хөгжүүлэгч шаардагдахгүй
  • Хүссэн хүн бүр хийх боломжтой
  • Хэрэглэгчдэд хүртээмжтэй
  • Мэдээллүүдээ хэдийд ч шинэчлэх боломж
  • 30-н загвараас сонгох боломж
  • Хэрэглэхэд энгийн 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу?

Шинэ боломж 2: Шүдний эмнэлэгт зориулсан багц

Манай улсад нийт хүн амын 90% нь шүд цоорох өвчтэй ба 2020 оны байдлаар 280 гаруй шүдний эмнэлэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Шүдний эмнэлгүүд үйлчлүүлэгчдийг эмчлэх энэ их ажлын хажуугаар үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг зохицуулах шаардлагатай тулгардаг. Бид технологиор үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нь шийдэх боломжтой.

  • Үйлчлүүлэгч онлайнаар цаг захиалах боломжтой.
  • Бүртгэгдсэн захиалгыг эмч, сувилагч, ресейпшн гэх мэт шаардлагатай хүмүүс гар утаснаасаа харах, удирдах
  • Үйлчлүүлэгчийн онлайн картыг үйлчлүүлэгч тус бүрд нээх
  • Эмнэлгийн нийт ажилтнуудын нэгдсэн инбокс буюу ажилтнууддаа мэдээлэл хүргэх, хуваалцах, хүлээн авах харилцаа холбооны нэгдсэн сувагтай. Үүндээ, эмнэлгийн сошиал сувгууд, мессенжерээ холбох
  • И-баримт үүсгэх
  • Qpay-р төлбөр хүлээн авах
  • Цаг авсан үйлчлүүлэгчдэд сануулга илгээх
  • Үйлчлүүлсэн хүмүүст зөвлөгөө, мэдээлэл илгээх
  • Үзлэгийн өмнөх болон дараах зөвлөгөө, заавар илгээх
  • Үйлчлүүлэгчдэд зориулсан мэдлэгийн нэгдсэн сан үүсгэж, хөгжүүлэх

Хэрэв та уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон уг бүтээгдэхүүнийг хэрэглээд үнэ цэнэ олж авах хэн нэгэнд мэдэгдэхийг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Шинэ боломж 3: Боловсролын төв

Сайн иргэн байх, дэлхий ертөнцтэй танилцах, өндөр цалинтай ажилд орох, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, хүнлэг байх гээд олон зүйлсийг бид боловсролоор дамжуулан олж авдаг. Техник, технологи хөгжсөн 21-р зуунд бид аливаа зүйлийг дан ганц сургууль, танхимын боловсролоос бус хэзээ ч, хаанаас ч онлайнаар суралцах боломж үүссэн билээ. Хүүхэд багачуудын өндөр боловсрол олж авах хүсэл эрмэлзлийг дагаад бүх төрлийн сургалтын төвүүд үүд хаалгаа нээсээр байна. Бид эдгээр төвүүдэд зориулж дараах боломж бүхий  шинэ багцаа танилцуулж байна.

  • Борлуулалтын сошиал сувгуудыг нэг инбокст байрлуулах
  • И-баримт үүсгэх
  • Qpay-р төлбөр хүлээн авах
  • Эцэг эх болон сурагчдад зориулсан мэдлэгийн нэгдсэн сан үүсгэж, хөгжүүлэх
  • Эцэг эх, оюутан сурагчдад зориулсан маркетингийн үйл ажиллагааг автоматжуулах
  • Мессенжерээр дамжуулан 24 цагийн туршид холбогдох
  • Сургалтын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой төрөл бүрийн санал хүсэлт авах
  • Сурагчдаар форм бөглүүлэх боломжтой

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу?

Шинэ боломж 4: Авто худалдаа, засвар үйлчилгээний төв

2021 оны байдлаар Монгол улсад бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл, автомашины нийт тоо хэмжээ 1,234,701 байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсын гурван хүн тутмын нэг нь өөрийн нэр дээр автомашины бүртгэлтэй байгаа бөгөөд энэ их өсөлтийг дагаад авто худалдаа, засвар үйлчилгээний газрууд эрчимтэйгээр өссөөр байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад зориулж, дараах боломж бүхий шинэ багцыг гаргалаа.

  • Засварын ажилтны ажлын гүйцэтгэлийг дүгнэх
  • Бодит датан дээр анализ хийж байгууллагынхаа хүчин чадлыг бодитоор үнэлэх
  • Автомашины засварын түүхийг автомат болгох
  • Үйлчлүүлэгчидтэй холбогдох олон төрлийн сувгийг нэг инбокст байрлуулах
  • И-баримт үүсгэх
  • Qpay-р төлбөр хүлээн авах
  • Үйлчлүүлэгчдэд зориулсан мэдлэгийн нэгдсэн сан үүсгэж, хөгжүүлэх
  • Маркетингийн үйл ажиллагааг автоматжуулах
  • Мессенжерээр дамжуулан үйлчлүүлэгчидтэйгээ 24 цагийн туршид холбогдох
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах талаар төрөл бүрийн санал, хүсэлт авах
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу?

ДӨРӨВ: erxes ажиллах хүчин

2021 онд Эрксисийн нийт ажилчдын тоо 73 байсан бол 2022 оны 7-р сарын байдлаар 68 болж 5-аар буурсан байна. Нийт 68 ажилчдаас 42 нь хөгжүүлэгчид, бүтээгдэхүүний менежерүүд байгаа бөгөөд үйл ажиллагааны менежер хэмээх шинэ орон тоо нэмэгдсэн байна.


21/12/3122/07/31
Удирдлага910
Захиргаа43
Технологи4342
Борлуулалт, маркетинг74
Харилцагчийн үйлчилгээ63
График, дизайн46
Нийт7368

ТАВ: шинэ харилцагчид

Өнгөрсөн 7 дугаар сард Эрксис платформыг шинээр Доктор Авто Сүлжээ, МСМ Групп ХХК компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Байгууллагын дотоод уялдаа холбоогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа автоматжуулж байгаа нийт харилцагчдадаа амжилт хүсье.

ЗУРГАА: erxes соёлыг бүтээнэ

Эрксис гэр бүлийн гишүүн, UX/UI дизайнер Б. Ганбаярыг энэхүү буландаа онцолж байна. Тэрээр хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн, урам зоригтой, өөрийн зорилго, мөрөөдлийн төлөө тууштай тэмүүлдэг нэгэн гэдгийг та олж мэдэх болно.

Хэрэв та түүний өгсөн ярилцлагыг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу?

Монгол залуусын бүтээлийг цахиурын хөндийд гаргах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, Эрксисийг дэмждэг эрхэм танд баярлалаа.