Сайн байна уу,
Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 2022 оны онцлох үйл явдлуудын мэдээг хүлээн авна уу.
НЭГ: erxes дэлхий дахинд
Эрксис “Linode Rise Program”-д оролцохоор сонгогдлоо. Энэхүү хөтөлбөр нь өсөж яваа технологийн бизнес эрхлэгчдэд зориулсан бөгөөд үйл ажиллагаа, системийг нь дараагийн түвшинд хүргэхэд тусалдаг 12 сарын хөтөлбөр юм.
COSS (Commercial Open Source Software) 7 хоног бүр амжилттай үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт татсан компаниудыг цахим хуудсаараа дамжуулан танилцуулдаг бөгөөд Эрксис 81 дэх удаагийн дугаарт нь багтлаа.
Бид Product Hunt дээр “erxes XOS v.1.0” шинэ хувилбараа амжилттай танилцуулсан бөгөөд 24 цагийн хугацаанд 2651 UPVOTES, 875 COMMENTS авснаар тухайн өдрийнхөө жагсаалтын 2 дахь шилдэг бүтээгдэхүүн боллоо.
ХОЁР: erxes Монголд
Бид сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч залуучуудад зориулсан дадлагажигч хөтөлбөрийг Монгол улсад зарласан бөгөөд нийт гурван сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Уг хөтөлбөрт оролцож буй 50 гаруй оюутнууд 12 баг болж хуваагдан, Эрксис платформыг цахиурын хөндийд гаргах нэмэлт шийдлүүдийг хөгжүүлж, өөрийн мэдлэг чадвараа практикт хэрэгжүүлж, туршлага хуримтлуулсан юм.
Эрксис Инк компани хөрөнгө оруулагчдадаа зориулан “erxes Investors Day 2022” талархлын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр Эрксис Инк – ийн удирдлагууд итгэл хүлээлгэж хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ Эрксисийн эргэн тойронд болж буй онцлох үйл явдлууд, одоо ба ирээдүй, бүтээгдэхүүний шинэчлэл, цаашдын зорилго төлөвлөгөө гэх зэрэг чухал сэдвүүдийн талаар хөрөнгө оруулагчид болон зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ГУРАВ: ERXS хувьцаа
Эрксис технологийн компани нь технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг таниулахыг зорьсоор ирсэн билээ. Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 онд нийт хөрөнгө оруулагчдаас 2,847,392 ам долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлээд байна. Ингэснээр Эрксисийн зах зээлийн үнэлгээ 21.8 ам сая доллар боллоо.
Хэрхэн хөрөнгө оруулагч болох мэдээллийг ЭНД дарж авна уу?
ДӨРӨВ: erxes үйл ажиллагаа
Бид “Цахим шилжилтийг 7,8 сард” аяныг зохион байгуулж, аялал жуулчлал, иог фитнесс бясалгалын төв, банк санхүү, даатгал, сургууль, цэцэрлэг, сургалтын төв, шүдний эмнэлэг, авто худалдаа, зочид буудал, ресторан зоогийн газар зэрэг салбар бүрд тохирсон шийдлүүдийг гаргалаа. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгаас компаниуд цахим шилжилтэд амжилттай нэгдлээ.
Сентимент Анализ, ХАБ-ын аюулгүй байдлын систем, хэрэглэгчээ танидаг кассын систем, erxes Employee XM, цаг бүртгэлийн систем, ганцхан цагийн хугацаанд танилцуулга веб хуудастай болох зэрэг эрксис платформ дээр таны бизнесийн хурдыг сайжруулах олон нэмэлт хөгжүүлэлтүүдийг хийлээ.
Бид удахгүй олон улсын жишигт нийцсэн, ажиллахад таатай шинэ оффистоо нүүж орохоор төлөвлөж байгаа ба уг барилга нь “erxes Tower” гэж нэрлэгдэнэ.
Бид дижитал шилжилтийг хүртээмжтэй байлгах, гарааны бизнесүүд, жижиг дунд байгууллагуудыг дэмжих зорилгоор бизнесээ дараагийн түвшинд аваачих, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, технологийн дэвшлийг ашиглан баг хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих зорилготой компаниуддаа зориулан “Бизнесээ Томруулъя Клуб” – ийг үүсгэн байгууллаа. Та болон танай байгууллага “Бизнесээ Томруулъя Клуб”-т нэгдсэнээр ₮1,000,000-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ₮100,000-өөр ашиглах боломжтой.
ТАВ: erxes Шинэ харилцагчид
2022 онд Эрксис платформыг шинээр Ази-Фарма ХХК, Очир Ундраа ХХК, MSM Групп ХХК, Сүү Хувьцаат Компани, B Production, Press Center, Түмэн Тээх, MCS Coca-Cola, Techstore технологийн дэлгүүр, Омни Капитал ББСБ, Омни Смарт, Обзерв Консалтинг ХХК, 5001 Авто Сервис, Доктор авто сүлжээ, 200&570 Авто Сервис, Батхүлэг Авто Сервис, Тод Өнгө ХХК, Бүтэн Оргил ХХК зэрэг 50 гаруй компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Бидэнтэй хамт байдаг та бүхэнд баярлалаа.
Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй.