1, 2-р сарын бүтээгдэхүүний шинэчлэлт

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!

Эрксис платформд бүтцийн томоохон шинэчлэлт хийгдэх шийдвэр өнгөрсөн жилийн эцэст гарсан. Уг шийдвэр гарснаас хойш бид 2 сарын хугацаанд энэхүү томоохон шилжилтийн ажлуудыг төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаагаа та бүхэнд танилцуулж байна. Үүнд:

  1. Эрксис платформ нь Node JS, Javascript технологийн хэл дээр бичигдсэн програм ба серверийн хувьд манай онлайн хувилбар (SaaS) AWS-ийн сервер дээр хийгдсэн харин энтерпрайз хувилбарыг хэрэглэж байгаа байгууллагууд нь манай нээлттэй эх дээрх үндсэн кодыг өөрийн хүссэн сервер дээр хуулан, тохиргоо хийж өөрийн үндсэн программын систем болгон ашиглах боломжтой. 
  2. XOS” буюу Experience Operating System ( туршлагын үйлдлийн систем ) нь манай бүтээгдэхүүний шинэ нэршил юм – Эрксис нь анх Маркетинг технологийн платформ байдлаар эхэлсэн боловч маркетинг нь санхүү, үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц гэх мэт бусад алба нэгжүүдтэй зайлшгүй холбогдож ажилладгаас  болж өнөөдөр бидний хамрах хүрээ зөвхөн маркетингийн технологиосоо үл хамааран  байгууллагын үйл ажиллагааны талбар  бүрд хамгийн үнэ цэнэтэй технологийн систем  дээр суурилсан төгс туршлага бүтээхээр ажиллах болсон. 
  3. Plugins based” платформын бүтэц – Эрксис платформ нь маркетингийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй дор хаяж 7 ба түүнээс дээш програмуудыг орлох боломжтой цогц платформ юм. Гэхдээ эдгээр боломжууд (модулиуд) нь өмнө нь нэг л сервер дээр цогцоороо байрлаж байгаа нь нэг модуль дээр алдаа гарахад програмыг системээр гацаах, эсвэл эвдрэл үүсгэх зэргээр сөргөөр нөлөөлдөг байсан бол шинэ хувилбар руу шилжсэнээр бүх модулиуд  бие даасан тус тусдаа плагген хэлбэрээр ажиллах бөгөөд нэг газар алдаа гарахад үндсэн систем болон бусад плаггенууд бие биенийхээ үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр ажиллах боломжийг бий болгосон. Мөн үндсэн Эрксис суурь системтэй холбогдож ажиллах боломжтой бие даасан ямар ч төрлийн плагген цаашид хөгжүүлэх боломжтой болно.
  4. Serverless” – Энэхүү шинэчлэл нь жижиг болон томоохон компаниудын хувьд эдийн засгийн хэмнэлт бий болгох ба системийн сервер ажиллахгүй (non-active) байх үед нэмэлт төлбөр гарахгүй, мөн системийн хурд гайхалтай сайжрах болно.

5. “Ирээдүйн боломж” – “Plugins Based” шинэчлэлийн маань том давуу тал нь:

  • Үндсэн үйл ажиллагааны Эрксис платформын үндсэн үйлдлийн системийг ашиглан инженерүүд (хувь хүн), технологийн стартапууд өөрсдийнхөө чиглэлээр нэмэлт плагген хөгжүүлж түүнийгээ манай плагген дэлгүүр (Plugin Marketplace) – ээр дамжуулах эцсийн хэрэглэгчид борлуулж нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжтой болно.
  • Том энтерпрайз байгууллагынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан нэмэлт сайжруулалт, эсвэл  плагген хийх шаардлагатай бол өөрсдийн технологийн багаараа болон 3дагч технологийн компанийн хөлслөн Эрксис компанийн нөөц бололцоотой огтхон ч хамааралгүйгээр хөгжүүлэх боломжтой. 

Төгсгөл: 

Энэхүү дэвшилтэд шинэчлэлтийг хамгийн богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэхийн тулд бид энэ оны 6-р сар хүртэл одоогийн байгаа програм дээрээ ямар нэгэн нэмэлт хөгжүүлэлтийн ажил хүлээн авахгүй байгааг маань ойлгож хүлээн авна уу. 

Харин шинэ систем маань бэлэн болсны дараа Эрксис системийн шинэ боломж, хурд, алдаа мадаггүй үйл ажиллагаанд  та бүхний сэтгэл  ханамж хамгийн өндөр байх болно гэдэгт бид итгэлтэй байна. 

Бид Эрксис системтэй одоогоор хамтарч ажиллах боломжтой плаггенууд болон плагген бүтээж орлого олох боломжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид дараа дараагийн блогоороо хуваалцах болно. 

  • Салбар
  • Нэвтрүүлсэн огноо
  • Харилцагчийн төрөл