Үйл ажиллагааны тайлан 10 сар

Сайн байна уу,

Компанийн үйл ажиллагааны өнгөрсөн 10 дугаар сарын мэдээгээ хүлээн авна уу.

НЭГ: erxes Монголд болон дэлхий дахинд

  • “erxes Investors Day 2022” талархлын арга хэмжээ

Эрксис Инк компани хөрөнгө оруулагчдадаа зориулан “erxes Investors Day 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Бидэнд итгэл хүлээлгэж, хөрөнгө оруулсан ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ танд талархаж буйгаа илэрхийлэх уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.

Та арга хэмжээнд ирснээр Эрксисийн эргэн тойронд болж буй онцлох үйл явдлууд, одоо ба ирээдүй, бүтээгдэхүүний шинэчлэл, цаашдын зорилго төлөвлөгөө гэх мэт таны хөрөнгө оруулалтын хувьд чухал мэдээллүүдийг хүлээн авч, Эрксисийн багийн гишүүд болон бусад хөрөнгө оруулагчидтай хамт нэгэн үдшийг өнгөрүүлэх болно.

Ирээдүйдээ хөрөнгө оруулахын зэрэгцээ бидний үйлс хэрэгт дэмжлэг үзүүлж буй хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэдээ дахин талархлаа илэрхийлье.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу?

  • “erxes XOS v.1.0” удахгүй Product Hunt дээр танилцуулагдана.

Бид энэ долоо хоногийн 4-дэх өдөр буюу 11-р сарын 10-нд 16:00 цагаас Product Hunt дээр албан ёсоор “erxes XOS v.1.0” хувилбараа танилцуулахад бэлэн боллоо.

Product Hunt бол өдөр бүр хамгийн сүүлийн үеийн гар утасны аппликейшн, вебсайт, программ хангамж зэрэг технологийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулдаг вебсайт юм. Өнөөдөр технологийн ертөнцөд олон бизнес эрхлэгчид  өөрсдийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд амжилттай танилцуулахын тулд уг платформыг ашиглаж байна.

erxes XOS v.1.0” шинэ хувилбар нээлт хийх өдөр дахин сануулахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн имейл хаягаа бүртгүүлнэ үү?

ХОЁР: ERXS хувьцаа

Эрксис технологийн компани нь технологийг бүхий л бизнесүүдэд хүртээмжтэй болгох, эх орныхоо эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах, улмаар дэлхийн тавцанд Монгол инженерүүдийн бүтээлийг таниулахыг зорьсоор ирсэн билээ. Бид компанийнхаа 13.39 хувийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж нийтдээ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилготой бөгөөд 2022 оны 10-р сарын сүүлийн байдлаар нийт 126 хөрөнгө оруулагчдаас 2,806,202 ам долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлээд байна. Ингэснээр, таны хөрөнгө оруулсан Эрксисийн зах зээлийн үнэлгээ 21.1 сая доллар боллоо.

ГУРАВ: erxes үйл ажиллагаа

Бид 10-р сард  ресторан, зоогийн газруудад зориулсан шинэ багцыг гаргалаа. Үйл ажиллагаанд тань бүрэн нийцсэн эрхэс платформ танд дараах боломжуудыг олгож байна.

  • Олон төрлийн сувгуудаа нэгтгэж, үйлчлүүлэгчдээс ирж буй бүх асуулт, санал гомдлыг нэг дор харах боломж
  • Технологи ашиглан ресторан, зоогийн газрынхаа маркетингаа нэмэгдүүлэх боломж
  • Бүхий л төлбөр тооцоог кассын системээр шийдэх боломж
  • Үйлчлүүлэгчдийн мэдээллийн сан үүсгэж, үнэнч хэрэглэгчидтэй болох боломж

Мөн салбарт нь зориулсан давхар боломжийг бид санал болгож байна. Хэрэглэгчээ таньдаг кассын системийг ресторан, зоогийн газарт дараах байдлаар ашиглах боломжтой.

  • Хүлээлгийн дэлгэц
  • Гал тогооны дэлгэц
  • Авч явах захиалга үүсгэх
  • Хүргэлтийн цонхтой кассын системээ захиалаарай. 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу?

ДӨРӨВ: шинэ харилцагчид

Өнгөрсөн 10 дугаар сард Эрксис платформыг шинээр 5001 Авто Сервис, Center Optique болон Тод Өнгө ХХК  үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Байгууллагын дотоод уялдаа холбоогоо нэгтгэж, үйл ажиллагаагаа автоматжуулж байгаа нийт харилцагчдадаа амжилт хүсье.

“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээний үеэр эрксис платформтой танилцсан бөгөөд ийнхүү хамтран ажиллаж байгаадаа бид баяртай байна. Цахим шилжилтэд нэгдсэнээр, маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа төлөвлөх, хянах, хэрэглэгчтэйгээ харилцах, халамжлах үйл ажиллагааг явуулах боломжтой боллоо.

Ингэснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна бусад 21-н аймгуудад үйл ажиллагаа явуулж буй компаниуд цахим шилжилтэд нэгдэж эхэллээ. Бидэнд итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж буй нийт харилцагчид, хөрөнгө оруулагчиддаа баярлалаа.

Бид энтерпрайз харилцагч нартаа зориулан байгууллага болон бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт нь тохирсон, хэрэглэгчийн туршлагад суурилсан цахим шилжилтийг хийхэд нь хамтран ажилласаар байна. 

ТАВ: erxes соёлыг бүтээнэ

Эрксис гэр бүлийн гишүүн Э. Энхзул-ыг энэхүү буландаа онцолж байна. Хэрэв та түүний өгсөн ярилцлагыг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу?

Та Эрксис компанийн 10-р сарын үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

  • Салбар
  • Нэвтрүүлсэн огноо
  • Харилцагчийн төрөл